Интермед эмнэлгийн 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн салбарын инноваци - Интермед 2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө.
Хурлын үйл ажиллагаанд ШУА-ын Инноваци, мэдээллийн хэлсийн дарга Д.Батхуяг, Солонгосын Нануури эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч профессор Ким Харрисон, Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар нар Инноваци, Нуруу нугасны мэс заслын шинэлэг аргууд, Интермед эмнэлэгт хэрэгжүүлж буй инноваци зэрэг сэдвүүдээр илтгэл тавьжээ.
Энэ удаагийн хуралд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээс гадна УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, АШУҮИС, Грандмед эмнэлэг, Ховд болон Дорнод аймгийн БОЭТ, Төмөр замын төв эмнэлэг, Гялс төв, Баянгол мед, Зинт клиникийн эмч нараас 40 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, эмнэлзүйн тохиолдлууд ирүүлснээс эрдэм шинжилгээний 21 ажил, эмнэлзүйн 6 тохиолдлыг хэлэлцсэн байна.
Шалгаруулалтыг эрүүл мэндийн салбарын шилдэг судлаачдын нэг болох “Ач” АУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болд, УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн орлогч дарга, Анагаах ухааны доктор О.Батгэрэл, Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал, анагаах ухааны доктор И.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг хийсэн байна.
Интермед эмнэлэг нь эрдэм шинжилгээ судалгааны ажлыг байнга дэмжин ажилладаг бөгөөд энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан бүтээлүүдэд нийт 10 сая ₮-ийн шагнал олгожээ.
Эрдэм шинжилгээний ажлын төрөлд:
Нэгдүгээр байр Гран При шагнал 5,000,000₮
Интермед эмнэлгийн Гастроэнтерологийн эмч Г.Сарантуяагийн “HLA-DP polymorphism and Chronic hepatitis B with/out Delta” сэдэвт судалгааны ажил
Хоёрдугаар байр 3,000,000₮
Интермед эмнэлгийн дүрс оношилгооны эмч Д.Заяагийн “Comparison Between Low Mechanical Index and High Mechanical Index Contrast Modes of Contrast-enhanced Ultrasonography Evaluation” сэдэвт судалгааны ажил
Эмнэлзүйн тохиолдлын төрөлд:
Нэгдүгээр байр Гран При шагнал 1,500,000₮
Грандмед эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч Б.Баяндүүрэнгийн “Гетеротопи нойр булчирхайн тохиолдлууд” сэдэвт эмнэлзүйн тохиолдол
Хоёрдугаар байр 500,000₮
Интермед эмнэлгийн дүрс оношилгооны эмч Б.Батгэрэлийн “Мухар олгойн мукоцел” сэдэвт эмнэлзүйн тохиолдол тус тус шалгарчээ.