Хөлбөмбөг сонирхогч та бүхэнд Европ дахь Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаярын талаар орон нутгийн сонинд гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Монгол Улсын хойд хэсэгт орших Сэлэнгэ аймгийн Сүхбаатар нэртэй хотод хүүгийн 7 настайгаасаа нөхөрлөсөн зүйл нь бөмбөг байлаа. Бага наснаасаа Испаний Реал Мадрид болон Кристиано Рональдог үзэн биширч нэг л өдөр түүний адил мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэсэн том хүсэл мөрөөдөл тээсээр өдийг хүрсэн юм. Цагдаагийн алба хаагчийн гэр бүлд өссөн Ганболдын Ганбаярын мөрөөдөл 2018 онд биелж Пушкашийн академитай мэргэжлийн гэрээ байгуулснаар Монгол Улсаас буурал тивд төрсөн анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болсон юм.
5 билүү 6 настай байхад ээж минь миний надад шар таавчиг авч өгч байлаа. Олон жил би таавчигнаас салалгүй байнга хөлбөмбөг тоглодог байсан
Ганболдын Ганбаяр “Хүүхэд байхаасаа л би найзуудтайгаа хөлбөмбөг тоглодог байсан. Миний өссөн орчинд хөлбөмбөгийн талбай байгаагүй болохоор граж, гулгуур хоёрыг хаалга болгож тоглодог байсан. 5 билүү 6 настай байхад ээж минь миний надад шар таавчиг авч өгч байлаа. Олон жил би таавчигнаас салалгүй байнга хөлбөмбөг тоглодог байсан. Ер нь манай гэр бүл их спортлог. Аав маань гар бөмбөгийн спортын мастер, бас ширээний теннис сайн тоглодог. Ээж маань бас ширээний теннис, сагс, гар бөмбөг, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Ах маань харин хүүхэд байхдаа өсвөрийн шигшээд тоглодог байлаа. Харин сүүлд бэртээд тоглохоо больж аавыг дагаж цагдаа болсон. Харин дүүгийн минь хувьд одоо шатраар хичээллэж байгаа" хэмээв.
Монголын Хөлбөмбөг хурдацтай хөгжиж байгаа ч Монголын хөлбөмбөгчид хагас мэргэжлийн статустай тоглодог. Тийм ч учраас Ганбаяр сагсан бөмбөгийн спортоор давхар хичээллэдэг байсан юм. Харин 2011 онд Италийн Эй-Си Милан багийн сонгон шалгаруулалтад орох боломж олдсон нь түүний хувьд шинэ зам байлаа.
Г.Ганбаяр, “ Би сонгогдож чадсан. Ингээд л би Итали уруу явах болсон юм. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган хүүхдүүд дундаас би өөрийгөө харуулж чадсан. Би бага зэрэг махлаг байсан учраас намайг хамгаалагчаар тоглуулж би ч тухайн үед шилдэг хамгаалагч болж чадсан. Энэ бүхэн надад итгэл найдвар өгч тэр л цагаас хойш авьяас чадвар минь хүрэх юм бол мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэж нэг мөр шийдсэн."
Монголын нөхцөлд өдөр бүр бэлтгэл хийх боломж огт байхгүй байсан бол энд би 24 цагийн турш зөвхөн хөлбөмбөгт анхаарлаа хандуулдаг
Мэргэжлийн хөлбөмбөгчин болох түүний ээлжит оролдлого Англид . Тэнд тэрбээр хэд хэдэн тоглолтод оролцсон. Харин 2016 онд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Унгарын хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Ганбаяр нутаг нэгт 3 хүүхдийн хамтаар анх Пушкаш Академид суралцахаар ирсэн. 1 жилийн дараа гэхэд 3 хүүхэд нутаг буцаж, харин Ганбаяр тус клубийн 17 хүртэлх насны багт багтан 2017 оны Сузуки цомын тэмцээнд Пушкаш академийн бүрэлдэхүүнээс тоглосон юм. Тэрбээр өнгөрсөн жилийн 4 сард нутаг буцаж Улаанбаатар Сити багт зээлээр очсон бөгөөд 8 дугаар сард нь эргэн Унгарт ирж анхны мэргэжлийн гэрээрээ хийсэн. Тэр цагаас хойш Унгарын Үндэсний 3-р дивизионы Пушкаш Академийн 2-р багт тоглож 2 гоол оруулсан.
Г.Ганбаяр: “Миний амьдрал өөрчлөгдсөн. Монголын нөхцөлд өдөр бүр бэлтгэл хийх боломж огт байхгүй байсан бол энд би 24 цагийн турш зөвхөн хөлбөмбөгт анхаарлаа хандуулдаг. Анхны жил гэрээ санах зав ч гараагүй. Пушкаш бол миний хоёр дахь гэр. Би энд үлдэхийг хүсэж байна. Карьераа Унгарт эхлүүлмээр байна. Унгарын дээд лигт тогломоор байна. Гэр бүлээ мэдээж санаж байгаа. Монголын шигшээ баг дуудвал би гэрийнхэнтэйгээ уулздаг болохоор гайгүй ээ."
Ганбаярын талаар түүний дасгалжуулагч юу хэлэв?
"БАГИЙНХАА УУРАГ ТАРХИ БОЛОХ БОЛОМЖТОЙ"
Пушкаш академийн авьяаслаг залуу тоглогчийн дасгалжуулагч Вишинка түүнд гайхалтай ирээдүй бий гэж харж байна.
ДАСГАЛЖУУЛАГЧ ВИШИНКА : "Ганболдын Ганбаяр шилдэг тоглогч. Сэтгэлийн хаттай, хүчтэй, төрөлхийн авьяаслаг тоглогч. Унгар хэл нь улам сайжирч байгаа болохоор бид маш их ярилцдаг. Хөлбөмбөгийн техникийн ямар ч дутагдал түүнд байхгүй. Тактикийн хувьд түүнд суралцах зүйл их бий. Зарим үед анхаарал алддаг хэдий ч энэ нь насны онцлог байж болох юм. Үүнээс илүү чухал зүйл гэвэл энэ залуу бэлтгэл дээр 100 хувь өөрийгөө дайчилдаг. Шилдэг тоглогчийн бүх чанар түүнд бий. Тоглолтын үеэр бөмбөг алдана гэсэн ойлголт байхгүй. Түүн дээр хэн нэгэн алдаа гаргавал баашлаад хэвтээд байхгүй. Түүнд ганц л зорилго бий. Тэр нь юу вэ гэвэл эсрэг багийн хаалганд гоол оруулах эсвэл өөрөөс нь илүү боломжтой хүнд гоолыг нь бэлдэж өгөх. Зүүн баруун аль аль хөлөөрөө хууралтыг гайхалтай гүйцэтгэж, байрлалаа сайн эзэлж, бөмбөг рүү зөв үед явж чаддаг тийм л тоглогч бол Ганбаяр."
Бобяк Бэнцэ