gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ жилээр үзэх шилдэг кинонууд

Х.Көгершин
Дэлхийд
2015-12-31
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
Дэлхийд
2015-12-31

Бид бүхний хүсэн хүлээдэг, сэтгэл догдлуулам шинэ жилийн баяр айсуй. Баярын өдрүүдийг шинэ жилийн киногүйгээр төсөөлөх аргагүй. 

Бидний сэтгэлд хоногшсон “Гэртээ ганцаараа”, “Зул сарын байшин”, “Ирония судьбы или с легким паром” буюу “Хувь заяаны эргүүлэг” зэрэг жил бүр үздэг мөртлөө хэзээ ч уйддаггүй кино олон бий.

Тэгвэл эдгээр өдрүүдэд гэр бүл, хайртай дотны хүмүүстэй үзэж, дурсамжаа сэргээх шинэ жилийн тухай кинонуудыг санал болгож байна.

Хувь заяаны эргүүлэг (Ирония судьбы или с легким паром, 1976)

ЗХУ-ын үед бүтээгдсэн “Ирония судьбы или с легким паром” буюу “Хувь заяаны эргүүлэг” кино Орост нээлтээ хийснээсээ хойш гуч гаруй жил 12 дугаар сарын 31-ний өдөр телевизээр гардаг хамгийн алдартай кино.

Зөвхөн Орос, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад төдийгүй Монголд ч жил бүр гардаг, манай үзэгчдийн дуртай кинонуудын нэг. Энэ жил ч телевизүүдээр гарсаар л байна.

Гэртээ ганцаараа цуврал кино (Home alone)

1990 онд гарч байсан “Гэртээ ганцаараа” цуврал киноны хамгийн анхны ангийг Крис Колумбус продакшны хамт олон бүтээж, Жон Хаджис найруулсан юм. 

"Гэртээ ганцаараа" кинонд Кевин гэрт нь хулгай хийхээр ирсэн хоёр бүтэлгүй хулгайчыг хэрхэн чаддаг тухай гардаг. Уг инээдмийн киног хүүхэд багачууд гэлтгүй бүх насныхан сайн мэддэг. Анх гарахаасаа эхлээд өдийг хүртэл бидний сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан аргагүй шилдэг кинонуудын нэг билээ.

2009 онд “Гэртээ ганцаараа” кино нь  бүхий л цаг үеийн хамгийн ашиг орлоготой киногоор шалгарсан юм. 

Жинхэнэ хайр (Actually love, 2003)

Цаг үеийн хамгийн шилдэг романтик кинонуудын нэг. "Жинхэнэ хайр" киноны найруулагч Ричард Куртис романтик жанрын киноны мэргэжилтэн хэмээн үнэлэгддэг.

"Хайр бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Хайр бол бодит зүйл" гэж эхэлдэг энэ киног хэдэн ч удаа үзсэн ч уйдамгүй. Эхнэр нөхрийн, гэр бүлийн, биелэгдэшгүй, нэг талын гэх мэт бүхий л хайрын тухай өгүүлдэг.

Найруулагч Ричард Куртисын  2003  онд найруулан бүтээсэн “Жинхэнэ хайр” кино нь олон алдартай жүжигчдийг  нэг дор цуглуулж чадсанаараа маш алдартай юм. 

Шинэ жилийн үдэш (New Year's Eve, 2011)

Зул сарын үдэш Нью-Йоркийн хүмүүсийн амьдрал, тэдэнд Зул сар хэрхэн нөлөөлж байгааг энэ кинонд харуулна.

Ким бол өөрийн охин Хайлидаа хамаг бүхнээ зориулсан ганц бие ээж, Клэйр бол хуучин цахилгаанчин хийж байсан залуу, Лаура бол хуучин найз залуугийхаа араас гүйдэг ерөнхий тогооч, Ингрид бол өөрийнхөө ажлыг хаяж мессенжерээр чатладаг залуу, Стан бол цагний хонх дуугарах мөчийг харахыг хүсэгч, харин Грифин болон түүний эхнэр Тэсс хоёр шинэ жилийн үдэш анхны хүүхдээ мэндлэнэ хэмээн хүлээж буй эдгээр бүх хүмүүсийн гунигтай, хөгжилтэй, баяртай, сэтгэл догдолуулсан мөч бүхнийг энэхүү кинонд харуулна.

Гринч Зул сарыг хулгайлсан нь (How the Grinch Stole Christmas, 2000)

Хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгч Доктор Сьюссийн Гринч зул сарыг хулгайлсан нь (1957) номон дээр сэдэвлэн 1966 онд бүтээгдсэн хүүхэлдэйн кино нь хуурамч Санта клаусын хамгийн алдартай дүр болон үлдсэн гэдэг.

Бүрэн хэмжээний кино хувилбарыг 2000 онд Рон Ховард найруулж Гринчийн дүрд Жим Кэрри тогложээ. Whoville хотын оршин суугч байх эрхээ хасуулсан Гринч хотын баатар болон тус хотынхны баяр баясал, сайн сайхан бүхнийг хулгайлна.

Хувь тавилан (Serendipity, 2001)

Найруулагч Петер Челсомын 2001 оны бүтээл "Хувь тавилан" кинонд жүжигчин Кейт Бекинсэйл, Жон Кьюсак тогложээ.

Хувь тавилан гэж байдаг уу?, түр уулзаад өнгөрсөн хүн чинь таны насан туршын хайр ч юм билүү, хүмүүс анхны харцаар дурладагт итгэдэгүү? Энэ бүгдийг та энэхүү киноноос мэдрэх болно. Хайр дурлалаа зөн билгээрээ олсон хайрын түүх. Хайрттайгаа үзвэл зохих үнэхээр сайхан кинонуудын нэг.

Энэ бол гайхалтай амьдрал (It’s a Wonderful life, 1946)

Флипп Стерний “Гэгээнтнүүдийн бэлэг” (1939) богино өгүүллэгээс сэдэвлэсэн уг киног Фрэнк Капра кино болгон найруулж алдаршсан.

Зул сарын орой амьдралаас уйдсан Жорж Байлей амиа хорлохоор явсан ч сахиусан тэнгэрүүдийн ачаар амьдрал ямар гайхалтайг ухаарч буй тухай өгүүлнэ.

Оскарын зургаан төрөлд нэр дэвшиж, нийт 3.3 сая ам.долларын ашиг олсон. Зул сарын баяраар хамгийн олон хүн үздэг, зурагтаар хамгийн олон удаа гардаг кино хэмээн “Guardian” бичсэн байдаг.

“Зул сарын мэнд хүргэе” (Joyneux noel, 2005)

Кристиан Карионы найруулсан энэ кинонд 1914 оны арванхоёрдугаар сард буюу Дэлхийн I дайны үеэр Франц, Шотланд, Германы цэргүүд дайн түр зогсоох гэрээ байгуулж, Зул сарын баяр хамт тэмдэглэсэн бодит түүхээс сэдэвлэсэн.

Тодруулбал энэ нь 1914 онд байлдааны баруун фронтод байсан Герман, Английн цэргүүдийн дунд болсон явдал бөгөөд Зул сарын өмнөх үдэш "Аниргүй шөнө" дууг Герман цэргүүдийн дуулж байхыг сонссон Британи цэргүүд ч мөн дагаж дуулсан гэдэг.

Ингээд зул сарын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өглөө хоёр талаас цэргүүд гарч ирснээр тэд зул сарын баярын өдөр багтсан долоо хоногийн турш бие биетэйгээ эвтэй байж, энгийн сайхнаар ярьж, мэндчилгээ дэвшүүлжээ.

Мөн бие биеэ хоолоор дайлж, бэлэг дурсгалын зүйлс хүртэл солилцож байжээ. Тэд бүр хамтдаа хөлбөмбөг тоглож байсан нь дайны үеийн зул сарын түр эвлэрэл байсан гэдгийг гэрчилж байна.

Гэсэн ч дайны бүсийн бусад хэсэгт гарч буй дэлбэрэлтийн дуу ойртох тусам тэд тушаалаа дагаж байр байрандаа очжээ.

Зул сарын магтуу (A Christmas carol, 2009)

Шинэ жилийн уур амьсгалыг үнэртүүлсэн, үлгэрийн гэмээр энэхүү хүүхэлдэйн кино нь Чарьз Диккенсийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм. Гол дүр болох санхүүч Скружа энэ дэлхийд хамгийн их гутаж гунихарсан, итгэл алдсан хүнийг ч шинэ жил дахин сэргээж, баярлуулж чаддаг гэдэгт итгүүлнэ.

“Чамайг унтаж байх зуур” (While you’re sleeping, 1995)

Чикагогийн метроны буудалд тасалбар түгээгчээр ажилладаг ганцаардмал Люси бүсгүй Зул сарын өдөр санамсаргүй тохиолоор Питер хэмээх сайхан залууг метронд дайруулах гэж байхад нь аварна.

Гэсэн ч залуу кома-д ордог бөгөөд Люси түүний сүйт бүсгүй байсан хэмээн өөртөө болон бусдад итгүүлснээр киноны үйл явдал өрнөнө.

Романтик жанрын “Чамайг унтаж байх зуур”-ыг Жан Туртелтауб найруулсан бөгөөд ердөө 17 сая доллараар бүтэж, нийт 182 сая долларын ашиг олж шуугиан тарьж байв. Сандра Баллок Люсигийн дүрээр “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн. Бүх цаг үеийн хамгийн романтик киноны жагсаалтад энэ бүтээл дээгүүрт жагсдаг.  

“Туйлын галт тэрэг” (Polar Express, 2004)

Крис Аллсбургийн ижил нэртэй хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг энимэйшн, хамгийн шилдэг Зул сарын сэдэвтэй киноны тоонд зүй ёсоор багтдаг.

Найруулагч Роберт Земекисийн шилдэг ажлын нэг энэ киног анхны бүрэн дижитал кино хэмээгдэн 2006 онд Гиннесийн номд бичигдсэн.

165 сая доллараар бүтэж, 306 сая долларын ашиг олсон нь ч түүхэнд бичигдэхүйц үйл явдал.

Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Том Хэнкс “Туйлын галт тэрэг”-т нэг дор зургаан дүрд дуу оруулсан.

Америкийн кино нийгэмлэгээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 10 энимэйшн киноны жагсаалтад “Туйлын галт тэрэг” зүй ёсоор багтсан.

Шинэ жилийн паян цуврал кино (Ёлки)

Шинэ жилийн баярын паянгийн тухай өгүүлэх Оросын бас нэг сонирхолтой кино. Киноны үйл явдал Оросын Моксва, Калининград, Пермь, Уфа, Казань, Якут, Екатеринбург, Красноярск, Новосибирск, Бавлах (Татарстан) хотуудад зэрэг өрнөнө.

Шинэ жилийн баяраар хэд хэдэн хүний хувь заяа, амьдрал үйл явдал хэрхэн сонирхолтойгоор холбогдсон тухай өгүүлэх болно.

The Family Man, 2000

Найруулагч Брэтт Рэтнерийн 2000 оны бүтээл гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн кинонуудын нэг.

Гол дүрд нь Николас Кейжийн тоглосон энэхүү кино нь гэр бүлийн үнэ цэнэ, жинхэн аз жаргал гэж юу болох зэрэг хамгийн чухал сэдвүүдийг хөндөж чадсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан