Оюутолгой ордын нөөцийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор "Оюу Толгой" ХХК төслийн санхүүжилтийн гэрээг олон улсын нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагуудтай өнөөдөр байгууллаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Монгол Улс бизнест эргэн ирлээ" гэсэн юм.
Энэ оны тавдугаар сард баталсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд тус төслийн санхүүжилт хийгдэж байна. Уул уурхайн салбарт анх удаа Монголын компани Оюутолгой төслөөр дамжуулан олон улсын зах зээлээс их хэмжээний санхүүжилт авснаараа туйлын онцлог үйл явдал болов.
Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Би улс төрчийн хувьд анх удаа урилгагүйгээр үг хэлэх гэж байна. Энэ өдрийг бид он удаан жил хүлээсэн. Өнөөдрөөс эхлэн Оюутолгойд ямар нэг улстөр, Засгийн газрын асуудал байх ёсгүй. Энэ бол цэвэр бизнесийн төсөл. Энд сууж байгаа хүмүүс цаашид Оюутолгойн гүний уурхайг авч явна. Дэлхийн хамгийн том 15 банк Монгол Улсад Рио Тинто, Оюутолгой компаниар дамжуулан зээл өглөө. Манай хувийн хэвшлийнхэн ч эдгээр банкуудаас зээл авах үүдийг нээлээ. Эцэст нь хэлэхэд Монгол Улс бизнест эргэн ирлээ. Энэ бол миний хэлэх гэсэн хоёр дахь мессеж" гэсэн юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд болон "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, "Оюу Толгой" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцлоо.
Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд жил бүр 2-3 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ.
Гүний уурхайн төслийн санхүүжилт нь Монгол Улсыг дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд хүчтэй байр суурь эзлэх боломжийг бүрдүүлж буй юм.
Ингэснээр Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бусад олон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж илүү нээлттэй болж байна.
Гарын үсэг зурах ёслолд оролцохоор ирсэн хүндэт төлөөлөгчдийг Ерөнхий сайд өнөөдөр 15.00 цагт хүлээн авч уулзана. Үүний дараа Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн юм.