Нийгмийн даатгалын ерөнхий газраас өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах шинэ програмыг хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус газарт жилд 800 гаруй, өдөрт дунджаар 3-4 өргөдөл гомдол ирдэг бөгөөд иргэд хянаж дуусах хуулийн хугацаа хүртэл өгсөн өргөдлөө хэрхэн шийдэгдсэнийг мэдэхгүй хүлээдэг байжээ.
Төрийн үйлчилгээний эргэх холбоог сайжруулж өргөдөл, гомдол шийдвэрлэлийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлнэ
Програмыг хэрэглээнд нэвтрүүлснээр тухайн иргэн эсвэл байгууллагын ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг нарийвчлан харах боломжтой болсон байна. Тодруулбал тус бичиг ямар нэгжийн хэн гэдэг албан тушаалтанд цохогдсон болох нь өргөдөл гаргагчид шууд харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд тодруулах утас, мэйл зэрэг нь тодорхой харагдах юм байна.
Мөн албан бичгийг шийдвэрлэсэн тохиолдолд иргэний бүртгүүлсэн гар утсанд нь мэдээлэл илгээнэ. Мессежээр ирүүлсэн холбоосын дагуу https://app.ndaatgal.mn:811/urgudul/Home/Index нэвтэрч, регистр болон утасны дугаараа оруулан хариугаа лавлах боломжтой.
Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоог сайжруулж өргөдөл, гомдол шийдвэрлэлийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлнэ гэж НДЕГ-аас мэдээллээ.
Тус програм нь энэ сарын нэгнээс эхлэн ашиглагдаж эхэлсэн бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг илгээгч нь өөрийн регистрийн дугаар болон утасны дугаараа заавал дурдах ёстой бөгөөд програмыг албан байгууллага ашиглах бол итгэмжлэгдсэн төлөөллийнхөө мэдээллийг дээрхтэй адилаар албан бичигтээ оруулах шаардлагатай юм байна.