Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс 53 дуудлага, мэдээлэл иржээ.
Үүнээс 15 дуудлагын дагуу гэр хорооллын айл өрхийн хашааны ус, автомашины гаражын усыг соруулан ойр орчимд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.
Аврах анги 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 150 гаруй албан хаагчид шуурхай ажилласан бөгөөд усанд автаж, бэртэж гэмтсэн хүн байхгүй.
Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29-р байрны автомашины гараж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины гараж усанд автсаныг нийслэлийн Аврах анги 105-ын албан хаагчид соруулжээ.

Нийслэлийн Онцгой комиссын ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар гамшгаас хамгаалах албадад дараах үүрэг, чиглэлийг өгчээ. Үүнд:
- Үерийн үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
- Албад хариуцсан мэргэжилтэн, ангийн дарга нар шуурхай ажиллагаа, холбооны бэлэн байдлыг хангах
- Байгууллага бүр үер усны үед ажиллах гамшгаас хамгаалах салбар төлөвлөгөөг тодотгож, шуурхай штаб байгуулан ажиллах
- Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв мэдээ мэдээллийг нэгтгэн, хүч хэрэгслийг шуурхай хуваарилан ажиллах
- Мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуурхай хүргэх
- Хоол үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр усанд автсан тохиолдолд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл, аюулгүй байдлыг хангах гэсэн үүргүүдийг чиглэл болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.