Монгол улсын хамгийн анхны дамжуулах сүлжээнд холбогдсон цахилгаан станц, Монголын анхны хувийн цахилгаан станц, Монгол улсаас НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн санд бүртгэгдсэн цэвэр хөгжлийн механизмын хамгийн том төсөл гээд олон онцлогтой энэ станцыг “САЛХИТ” гэж нэрлэдэг.
Аль эртнээс ойр орчимдоо хамгийн их салхитай газар байсан учраас САЛХИТ хэмээн нэрлэсэн энэ газарт 2013 оны зургадугаар сард “Clean Energy” компанийн салхин цахилгаан станц ашиглалтад оржээ.
50 мВт хүчин чадалтай, жилдээ 169,6 сая кВтц эрчим хүч үйлдвэрлэдэг Салхит салхин цахилгаан станц/СЦС/-тай танилцана уу.
Хэрвээ та гар утас, таблет дээрээс үзэж байгаа бол бичлэг рүү ороод баруун дээд буланд байрлах тэмдэг дээр дарж Desktop гэснийг сонгоорой. Ингэснээр бичлэг YOUTUBE аппликейшн дээр тоглож та 360 хэмээр харж чадна. Харин суурин болон зөөврийн компьютер ашиглаж буй хэрэглэгчид хулганаараа зөөж бичлэгийг үзээрэй.

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙДАЛ
2015 оны судалгаагаар Монгол улсын жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 6,3 тэрбум кВт цагтай тэнцэж байжээ. Жилийн хэрэгцээнийхээ эрчим хүчний 72,4 хувийг дулааны цахилгаан станцаас, 21,9 хувийг импортоор авч хэрэглэж байгаа бөгөөд нийт хэрэглээний 2,4 хувийг нар болон салхины цахилгаан станцаас авчээ.
Нийт эрчим хүчний 61 хувийг үйлдвэр, барилгууд ашигладаг бол айл өрхүүд, орон сууц нийтийн аж ахуй 24 хувийг ашигладаг.
Гаднаас импортоор авч байгаа цахилгааны төлбөрт 2015 онд Монгол улс нийт 129,1 сая ам. доллар зарцуулжээ.
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТУХАЙ
1997 онд Киото хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын гуравдугаар хуралдаанаас гаргасан протоколд анх үндсэн зургаан төрлийн хий дэлхийн дулааралд нөлөөлж буйг тогтоожээ.
Эдгээрээс нүүрсхүчлийн давхар исэл, метан, нүүрстөрөгч гэсэн хийнүүд хүний хүчин зүйлээс болж хамгийн их ялгарах болсон байв.
Дээрх хийнүүд нарны цацрагийг өөртөө шингээсний улмаас агаар мандалд дулаан нь үлдэж байна гэж энгийнээр ойлгож болно.
Үүний улмаас дэлхий хэмээх манай гариг аварга том хүлэмж болж буйтай ижил бөгөөд цаашлаад байгаль орчинд нөлөөлж, дэлхий өөрчлөгдөж байна гэсэн үг.
Сүүлийн 100 жилийн дотор хүн төрөлхтөн дэлхийн дундаж температурыг ойролцоогоор нэг градусаар нэмжээ. Ирэх 100 жилийн хугацаанд биднээс болж дэлхийн дундаж температур 6-7 градусаар нэмэгдэнэ гэх тооцоо бий.
Магадгүй сүртэй сонсогдохгүй байж болох ч гэсэн өнөөдрийн дундаж температур их мөстлөгийн үеийн дундаж температураас ердөө хоёр градусаар нэмэгджээ.
САЛХИТ СЦС-ын ТУХАЙ ТООГООР