Энэ зун Microsoft компани Windows 10 үйлдлийн системээ худалдаанд гаргана гэж компани өнөөдөр мэдэгдлээ. Харин үүнийхээ хажуугаар тэд Xiaomi компанийн Андроид үйлдлийн системтэй Mi 4 утсанд Windows 10-ыг туршиж байгаа гэжээ.
Windows 7, 8, 8.1 үйлдлийн системтэй хэрэглэгчид үнэгүй татах эрхтэй
Гэхдээ Xiaomi болон Microsoft компаниуд аль аль нь шинэ үйлдлийн системийн талаар нарийвчилсан тайлбар хийсэнгүй. Харин TechCrunch сайтад бичсэнээр Xiaomi-гийн утсыг Windows 10 руу хувиргах программ бичиж байгаа гэжээ.
Ингэснээр эхний ээлжид Хятадын бүтээгдэхүүнд нэвтэрч байгаа ч эцэстээ бусад Андроид хэрэглэгчдийг компани урвуулах зорилготой өвөртөлж байна гэсэн үг.
Гэхдээ энэ нь өнгөрсөн онд Microsoft-ын Энэтхэгт нэвтрүүлсэн “Цаанаасаа Андроид, Windows хоёуланг нь дэмждэг утас” биш харин Cyanogen мэтийн үйлдлийн системтэй адил үйлдэлтэй ROM-д суурилсан программ аж.
Ингэснээр Microsoft-ын аппликейшнуудыг хэрэглэгч өөрийн Андроид утсан дээрээ яг л Windows үйлдлийн системтэй хэрэглэгчид шиг ашиглах боломжтой болох юм байна.
Компани энэ ажиллагааг Хятадад зохион байгуулж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Жишээ нь Google Play дээрх ихэнх аппликейшн манайхтай адил бүсээс шалтгаалан татах боломжгүй, тиймээс хэрэглэгчид шинэ ROM суулгах, гуравдагч этгээдийн аппликейшн татах гэх мэт сонирхол ихтэй байдаг аж.
Тэгвэл TheNextWeb-д бичсэнээр Microsoft-ын шинэ үйлдлийн систем яг хэзээ хэрэглээнд нэвтрэх тухай компани тун удахгүй мэдээлнэ гэжээ. Одоогоор бидний мэдэж байгаачлан Windows 10 ирэх зун 190 оронд 111 хэл дээр гарах бөгөөд Windows 7, 8, 8.1 үйлдлийн системтэй хэрэглэгчид үнэгүй татах эрхтэй юм байна.