gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улс бизнес эрхлэх таатай орчны дэлхийн улсуудын жагсаалтад 56 дугаар байрт орлоо

Х.Көгершин
Нийгэм
2015-10-28
0
Twitter logo
 
Дэлхийн банкнаас арав дахь жилдээ гаргаж байгаа бизнес эрхлэх таатай орчны дэлхийн улс орнуудын жагсаалтыг багтаасан тайлангийн дүнг АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банк группын төвөөс Монгол Улс болон Хонконгтой шууд холбогдон танилцуулсан байна.

Дэлхийн банкны тайланг хүлээн авах ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Галт, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Түен Нгүен нар оролцлоо.

Өмнөх хуучин аргачлалаар 75 дугаарт жагсаж байсан манай улс шинэ аргачлалаар өнгөрсөн жил 59 дүгээр байрт орж байсан.  Харин  энэ жил гурван байраар дээшлэн 56 дугаар байрт, Ази, Номхон далайн бүсдээ зургаадугаар байрт орсон байна. 189 орныг хамарсан бизнесийн таатай орчны жагсаалтыг Сингапур улс тэргүүлжээ.

Монгол Улс бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэчлэлүүдийг тууштай хийсний үр дүнд сүүлийн жилүүдэд бизнес эрхлэлтийн жагсаалтад тус улсын байр суурь тогтмол дээшилж байна гэж Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Түен Нгүен хэллээ.

Бизнес эрхлэх таатай орчны жагсаалтад дэлхийд 56-д, бүс нутагтаа 6 дугаар байрт орно гэдэг сайн үзүүлэлт. Гэхдээ энэ байрыг дээшлүүлж, бизнесийн улам таатай орчин бүрдүүлэх боломж бидэнд бий. УИХ-аас бизнес эрхлэлтийг хялбаршуулах Зөвшөөрлийн тухай хууль, Хяналтын тухай хуулийг баталж амжаагүй байна. Энэ хоёр хууль батлагдсаны дараа бизнес эрхлэх орчинд ихээхэн өөрчлөлт гарч, ирэх жил манай улс бизнес эрхлэлтийн таатай орчин бүрдүүлсэн эхний 50 орны тоонд багтах боломжтой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

Тайлангийн танилцуулгаар Дэлхийн банкнаас шууд холбогдож байгаа Монгол Улс болон Хонконгийн бизнес эрхлэлтийн хялбар байдлын үзүүлэлтийг харьцуулан танилцууллаа.

Шинээр бизнес эхлүүлэх, барилга барих зөвшөөрөл авах, эрчим хүчний хэрэглэгч болох, хөрөнгө бүртгүүлэх, зээл авах, татвар төлөх, хил дамнасан худалдаа эрхлэх зэрэг олон үзүүлэлтээр харьцуулахад Хонконг 83, Монгол Улс 68 оноо авсан байна. Хонконг бизнесийн таатай орчны жагсаалтад дэлхийд тавдугаар байрт шалгарсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан