“МИК холдинг” компани нийт хувьцааныхаа 15 хувийг олон нийтэд нээлттэй арилжиж, хувьцааны борлуулалтаас олох орлогыг орон сууцны зээлийн багцыг буцаах нөхцөлтэйгөөр худалдан авахад зарцуулахаар үнэт цаасны танилцуулгад дурдсан байна. Үнэт цаасны танилцуулгад дурдсанаар тус компани дэд хөтөлбөрийн хүрээнд ирэх онд нийт тусгай зориулалтын дөрвөн компани, 2017-2019 онд жил бүр шинээр тусгай зориулалтын гурван компани байгуулж, тус бүр нь 200 тэрбум төгрөгтэй тэнцэх үнийн дүнтэй ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргана гэж үзэж худалдан авах хөрөнгийн багцыг төсөвлөсөн байна.
Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилийн хугацаанд нийт 13 тусгай зориулалтын компани байгуулан 2.6 их наяд төгрөгийн хөрөнгийн багц худалдан авч ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахаар төлөвлөжээ.
“МИК холдинг” болон охин компаниудын төсөвлөсөн санхүүгийн тайлангийн зарим харьцааны үзүүлэлтээс харъя. Хувьцаа эзэмшигчийн өгөөж хүртэх боломжийг тодорхойлдог гол үзүүлэлт болох цэвэр ашгийн маржин энэ оны байдлаар 22.8 хувьтай байгаа бол 2019 онд 29.2-т хүрэхээр тооцжээ. Эндээс харахад хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж өндөр байхыг үнэт цаас гаргагч “МИК холдинг” болон андеррайтер болох “Ти Ди Би Капитал” үнэт цаасны компанийн зүгээс онцолж байна.
Одоогоор арилжааны банкууд нийт хувьцааны 80.9 хувийг эзэмшиж байгаа бол Хөгжлийн банк 14.8, Монгол банк 2.3, харин аж ахуйн нэгжүүд 1.7 хувийг эзэмшиж буй. Эхний ээлжинд энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөр хувьцаа эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах эрхээр хувь тэнцүүлэн санал болгоно. Үүний дараа нэмж гаргаж байгаа хувьцааны тэргүүн ээлжинд хэрэгжээгүй хэсгийг олон нийтэд санал болгон худалдах юм байна. Тэргүүн ээлжинд санал болгох үнийг 12 мянган төгрөг байхаар шийдвэрлэжээ.
Мөн олон нийтэд тогтоосон үнийн аргаар анхдагч зах зээлд санал болгох үнэ 12 мянган төгрөг байх ажээ. Нэмж хувьцаа гаргаснаар нийт 37.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. “МИК холдинг” 2006 онд анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрүүдийн хүрээнд санхүүгийн байгууллагуудаас 1.9 их наяд төгрөгийн зээлийн багцыг худалдан авч, үнэт цаасжуулаад байна.