Лас Вегас, Макао, Монте Карло гэвэл ойлгомжтой. Харин Владивосток чинь юусан билээ? Сар ч хүрэхгүй хугацаанд алс холын Сибирьт мөрийтэй тоглоомын нүсэр цогцолбор сүндэрлэн, шинэ казино үүдээ нээхээр зэхэж байна. Умард Солонгосын хилээс 200-хан километрийн зайтай Уссури голын хөндийд 759 слот машин, рулет тоглох олон арван ширээ, зочид буудал бүхий “Tigre de Cristal” цогцолбор бий болов.
Монголын умард хилээс Берингийн хоолой хүртэлх асар уудам нутаг байгалийн баялаг арвин ч хүн ам цөөн, дэд бүтэц нь Орос орны хаана ч байхгүй сул. Энэ нутгийг өөрчлөхөөр Москва хөрөнгө оруулалтын олон арван төсөл санаачлан хэрэгжүүлж буйн нэг нь энэ. Москва энэ нутагт ОХУ-ын эдийн засгийн тусгай бүсүүдийн нэгэн адил хөрөнгө оруулагчдад ажил хэргийн таатай нөхцөл бүрдүүлж, визгүй нэвтрүүлэн, татварын хөнгөлөлт эдлүүлэхээр амлаж байна.
Алс Дорнодод казиногийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг хэдийнэ бооцоо тавьчихсан. “Tigre de Cristal” казиногийн гол хөрөнгө оруулагч нь Макаогийн мөрийтэй тоглоомын босс Лоуренс Хо. “Приморскийн хязгаарт гол хөрөнгө оруулагчид нь бид. Эхний шатанд 500 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа. Цаашдаа 900 сая хүртэл өсгөх санаатай” хэмээн ноён Хо-гийн хөрөнгө оруулалтын компани болох “Summit Ascent”-ийн санхүү, стратеги төлөвлөлтийн хэлтсийн захирал Эрик Лэндир ярьж байлаа.
Европчуудад ертөнцийн хязгаар мэт санагдаж болохоор энэ нутгийг мөрийтэй тоглоомын зах зээлийн үүднээс авч үзвэл хөгжин цэцэглэх ирээдүйтэй. “Казиногоос онгоцоор гуравхан цаг зорчих радиус дотор 300 сая хүн оршин суудаг гээд бод. Гүйцэтгэх ажлын 80 хувийг оросууд, мөнгө санхүүгийн 80 хувийг хятадууд хариуцахаар тооцсон” хэмээн “Tigre de Cristal”-ыг эрхлэн хөтөлж буй Крэйг Баллантин хэмээх найрсаг шотланд эр тайлбарлав.
Авлигыг нухчин дарж буй Бээжингийн бодлого Макаогийн бизнест хүнд цохилт болсон юм. Макаогийн казинод эх газрын хятад тоглогчдын оруулдаг орлогын хэмжээ 2015 оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй гуравны нэгээр буурсан. Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах хэрээр энэ үзүүлэлт улам унах төлөвтэй.
Харин Владивосток нь Хятад төдийгүй Япон, Өмнөд Солонгост ч ойр. Өмнөд Солонгосын жуулчлалын компаниудаас хэдийнэ бөөн захиалга авчихаад байгаа тухай ноён Баллантин бидэнд ярьсан. Мөн Хятадын хоёр ч хилийн боомттой ойр байрладаг тул Дундад улсын жуулчид Америкийн Рено юм уу Атлантик сити орсноос хавьгүй хямд зардлаар зочлох боломжтой аж.
Шинэ казино дэвжин дээшлэх эсэх нь Алс Дорнодод хөрөнгө оруулагчдад амласан амлалтаа Москва хэр сахин биелүүлэхээс хамаарна. “Владивосток Хонконгийн жишгээр хөгжиж магадгүй. Гэхдээ оросууд өрнөдийг л илүүтэй хүсэмжилсэн, өөрсдийгөө европ гэж ойлгоод байх юм” хэмээн Хятадын “Hejun Consulting” компанийг үндэслэгч, захирал Ван Минфү ярина.
Владивостокт ОХУ-ын Засгийн газраас энэ сард зохион байгуулсан эдийн засгийн хуралдаан дээр Ерөнхийлөгч Владимир Путин товчхон үг хэлж, Америкийн кино од Стивен Сигалтай гар барилцсан мөртлөө хөрөнгө оруулагчидтай ярилцах зав гаргасангүй. Уг нь тэрбээр Оросын хамгийн европжсон хот Санкт-Петербургт жил бүр болдог эдийн засгийн чуулганд оролцохдоо хөрөнгө оруулагчидтай уулзаж ярилцдаг уламжлалтай.
Оросууд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх ажлыг сунжруулж, гааль дээр хэрээс хэтэрсэн хориг тавьдаг нь Хятадын хөрөнгө оруулагчдыг бухимдуулдаг талаар хөрш Хар мөрөн мужийн Захирагч Лу Хао шүүмжилж байсан удаатай.
Иймэрхүү түвэг бэрхшээл “Tigre de Cristal”-ыг ч тойрсонгүй. Зөвшөөрөл хугацаандаа гараагүй, барилгын ажил сунжирсан зэргээс шалтгаалан шинэ казиног нээх ёслолыг хоёр ч удаа хойшлуулсан. Энэ оны эх гэхэд дуусна хэмээн амласан нисэх буудлаас казино хүрэх авто замын ажил нээлтийн ёслол болох аравдугаар сарын 8-ны өдөр бэлэн болж амжихааргүй л байна.
Кэтрин Хилл