gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Оюунтуул: Нэг нэвтрүүлгээ бэлтгэж дуусахад дараагийнх нь цаг болчихдог

Соёл урлаг
2009-10-28
0
Twitter logo

-Уйтгарлах завгүй залуу нас-

Булангийнхаа анхны зочноор "Шинэ үе" продакшны жүжигчин, хөтлөг ч Д.Оюунтуулыг урилаа.

-Таны оюутан насны амьдралаас яриагаа эхэлье. Хэр их завтай оюутан байв?
-Соёл урлагийн их сургуулийг 2001 онд төгссөн. Миний багш кино найруулагч, урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн. Ангиас маань олон сайхан уран бүтээлч төрсөн. Оюутан насандаа ер нь их завтай байсан. Хичээлдээ суугаад л санаа зовох зүйлгүй, их өвөрмөц анги байсан. “Гайз" хамтлагийнхан манай ангийн хөвгүүд. Тэд маань дөнгөж хамтлагаа байгуулж байсан. Ангийнхан маань хөвгүүдийнхээ анхны фэн байлаа.

Өөрсдөө дуугаа зохионо бас гитар бариад ая зохионо. Бид нар хамгийн анхны үзэгч, сонсогч нь байв. Ер нь оюутан нас маань завтай, хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрсөн.

-Бэрхшээл тулгарвал хэрхэн даван туулдаг вэ?
-Хүний амьдралд мэдээж янз бүрийн зүйл тохиолдоно. Миний хувьд одоохондоо нэг их бэрхшээл байхгүй байна. Гэхдээ цаашдаа тохиолдох ч юм билүү. /Инээв/. За за муу ёр.

-Яагаад телевизийн урлагт орох болов оо?
-Сонирхолтой учраас. Ер нь жүжигчин хүн, чадах зүйл байвал хийж л байх хэрэгтэй. Энэ нь жүжигчний мэргэжлийн нэг онцлог. Бусад мэргэжлийн хүмүүсийг бодвол илүү мэдрэмж шаарддаг. Хүн өөрт нь бололцоотой ажил байвал түүнийг хийж л байх хэрэгтэй.

-Жүжигчин болон телевизийн сэтгүүлчийн нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ?
-Өглөө ажилдаа ирээд зурагндаа явна. Телевизийн ажил долоо хоног болгон шинэ нэвтрүүлэг хийдэг. Нэг хийсэн нэвтрүүлгээ 14 хоног ч юм уу давтах боломж байхгүй. Үргэлж шинэлэг байх ёстой. Нэг нэвтрүүлгээ бэлтгэж дуусахад дараагийн нэвтрүүлгийн цаг болчихсон байдаг. Ер нь хурд шаардсан ажил. Жүжигчний хувьд гэвэл нэг тоглолт гаргахын тулд нэгээс хоёр cap бэлтгэл хийдэг. Тайз гэдэг өөрөө амьд урлаг. Энэ утгаараа өндөр шаардлагатай, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өдөр бүр шинэ, шинэ үзэгч ирнэ. Тэдэнд өөрсдийнхөө хамаг эрч хүчийг шавхаж, үнэнч байх хэрэгтэй.

-Ер нь энэ их ажлыг хэрхэн амжуулж байна вэ?
-Амжихгүй, амжихгүй гээд байвал юм бүхэн амжихгүй. Аль болох ажлаа зохицуулаад байвал юм бүхэн сайхан бүтнэ. Тэгээд ч ажлаа зохицуулаад сурчихсан болохоор аль алиныг нь амжуулдаг.

-Чөлөөт цаг хэр их гардаг, амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Амралтын өдөр ихэвчлэн гэртээ байх дуртай. Унтана, зурагт үзнэ. Долоо хоногийн нэг л өдөр амардаг.

-Таны амьдралдаа хийж байсан хамгийн аюултай зүйл юу вэ?
-Хамгийн аюултай зүйл ээ. Би усанд сэлж чаддаггүй юм. Тэгээд Орхон голд сэлэх гэж үзэж байсан. Энэ нь л аюултай байж.

-Тэгээд сэлж сурав уу?
-Сураагүй ээ.

-Сэтгэлээр унах үе байдаг. Та энэ үед өөрийгөө хэрхэн тайтгаруулдаг вэ?
-Би сэтгэлээр унаад ингэчихлээ, тэгчихлээ гээд байдаггүй. Ер нь хурдан хугацаанд мартаж, өөрийгөө чөлөөлж чаддаг.

-Таны хувьд стресст орлоо гэхэд хэр амархан гарч чаддаг вэ?
-Би стрессээсээ амархан гарч чаддаг. Тэгээд ч нэг их стресст ороод байдаггүй л дээ. Наад зах нь үр хүүхэдтэй эмэгтэйчүүд чинь хүүхдээ яах уу, ажлаа яах уу гээд л стресст орох зүйл их байдаг. Миний хувьд ганц бие болохоор санаа зовох зүйл нь бага.

-Та яагаад хадамлахгүй байна аа?
-/Инээв/. Ханийн тухай хүн болгон асууж байна. Яг үнэнийг хэлэх юм бол ядаргаа болтол хүмүүс асуудаг. Хүний төөрөг тавилан гэж байдаг шүү дээ. Тийм болохоор сайн хань тааралдвал сууна. Тааралдахгүй байна гээд өөрөө хайгаад явах нь утгагүй.

-Амьдралын аз жаргалыг юунаас олж авдаг вэ?
-Ажлаасаа. Хүн ажилтай л байвал боллоо. Ямар ч хүн ажилдаа дуртай байх хэрэгтэй. Жишээ нь барилгачин хүн барьсан барилгаа харах сайхан. Цэвэрлэгч хүн цэвэрлэсэн талбайгаа харах сайхан. Үүнтэй адил жүжигчний мэргэжил шинэ уран бүтээл хийж түүнээсээ кайф, аз жаргалыг амсаад л. Найз нөхөд, хамаатнаасаа шүүмж сонсоод л, эсвэл ололттой юм сонсоно. Тэр нь л аз жаргал.

-Жүжиг найруулахад таны роль хэр их байдаг вэ?
-Найруулгын хувьд ёстой нойл. Би зүгээр гүйцэтгэгч. Манай Бооёо ах "Шинэ үе" продакшны найруулагч, бид нарын уран чадварын багш шүү дээ.

-Ганцаардлаас айдаг уу?
-Үгүй. Хүмүүс ганцаардаад байна гэж байдаг. Ер нь ганцаардал гэж байхгүй. Хүн болгон оршин тогтнож байгаа энэ цаг үед, хажууд нь найз нөхөд, ажлынхан нь гэж байна. Тэгэхээр яаж ганцаардах вэ дээ. Гэр бүлийнхэн ч гэж бий.

-Таны амьдралаас олж авсан хамгийн үнэтэй сургамж?
-Үнэтэй сургамж ч юу байх вэ дээ. Ямар хөгшин хүн биш. Одоохондоо надад туршлага бага байна. Гэхдээ ажил хийвэл ам тосдоно гэдэг. Энэ үгийг л баримталдаг. Залуучуудыг хараад байхад ажил хийх боломж байна. Заавал гадагшаа гарах шаардлага алга. Гэхдээ манайхан ажлыг голдог.

-Таны хийх дуртай зүйл юу вэ?
-Ажлаа л хийх дуртай. Бас ярих дуртай. Ер нь ажлаасаа өөр ярих яриагүй болчихдог. Сүүлдээ ажил ярихгүй шүү гэсэн хэрнээ л ажлаа ярьчихдаг. Миний хувьд хүн бүхэн ажлаа ярьдаг байх л гэж боддог.

-Өнөөгийн нийгэмд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Монголынхоо нийгэмд сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс нийгэм хөгжихгүй байна гэдэг боловч тодорхой хэмжээгээр хөгжиж байна. Залуучуудын боловсролын түвшин өндөр болсон. Социализмын үед олон орны хэлтэй хүн ховор байсан. Гэтэл одоо залуучууд компьютерийн өндөр мэдлэгтэй болж. Олон улс руу гарч юм үзэж нүд тайлж байна. Сурсан мэдсэнээ эх орондоо хийж, хэрэгжүүлж байгаа залуучууд олон байна. Би ч өөрөө дандаа залуу хүмүүстэй ажилладаг. Манай "Шинэ үе" прокдакшныхан бүгд залуу уран бүтээлчид. Хамгийн ахмад нь Бооёо ах. Гэтэл Бооёо ах маань ид залуу насандаа явж байна.

-Ер нь залуусыг маань залхуу, хөдөлмөрлөхгүй байна гээд байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг. Нэг хэсэг арагшаа татсан залуус байгаа. Гэхдээ залуус маань харьцангуй архинаас их холдож байна. Энэ нь өөрийн үүргээ ухамсарлаж байна гэсэн үг. Хөдөлмөрлөх ёстой гэдгээ мэдэрчихсэн. Нэг албан байгууллагад очиход дандаа залуучууд ажиллаж байна. Тийм болохоор залуучууд маань их хөдөлмөрч гэдгийг хэлмээр байна.

-Эмэгтэй хүний хувьд гоо сайхандаа хэр их анхаардаг вэ. Гоёл чимэглэл цуглуулдаг уу?
-Гоо сайхандаа нэг их анхаарч чаддаггүй. Харин чимэг зүүлтний талаар тоглолт болгоны өмнө нэг их үнэтэй биш ч гэсэн гялалзсан, янз бүрийн чимэглэл авдаг. Одоо бараг цуглуулгатай болж байна.

Т.Дашмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан