-Хамгийн чухал нь та үнэнч шударга байх ёстой-
ЭСЯ-ны Дэд консул Кристофер Ж.Андерсон манай уншигчдын асуултад хариулж байна.
-АНУ-ын ЭСЯ монголчуудын виз олголтод нааштай хандах болсон гэдэг. Нарийвчилсан тоо, баримтын дагуу виз олгодог уу?
-Тухайн жилд хэдэн виз олгохыг АНУ-ын Засгийн газар урьдчилан тодорхойлдоггүй. Жил бүрийн цагаачлалын бус виз олголтын тоо нь визийн шалгуур хангасан виз мэдүүлэгчдийн тооноос л хамаардаг. Хэдий чинээ шалгуур хангасан олон хүн виз мэдүүлнэ төдий чинээ виз олгогддог гэсэн үг. Бид виз олгох талаар дэлхий нийтээр мөрддөг нэг л стандартыг дагадаг бөгөөд тухайн орон нутгийн эдийн засаг, нийгэм болон соёлын хүчин зүйл гэх мэт Монголын виз мэдүүлэгчдэд нөлөөлөх баримт мэдээнд тулгуурладаг. Монголд нөхцөл байдал сайжирч АНУ-д очиж хууль бусаар ажиллаж амьдрах хүний тоо цөөрөх тусам олон монгол хүн визийн шалгуур хангах боломжтой болох юм.
-АНУ-д хууль бусаар үлдсэн монголчууд тэр бүр ирдэггүй. Та бүхэн дүн шинжилгээ хийдэг үү?
-Дотоодын Аюулгүй Байдлын Департамент АНУ-д Цагаачлалын хуулийг мөрдүүлэх үүргийг хүлээдэг. 2008 онд л гэхэд Цагаачлалын Хуулийг зөрчсөн, визний хугацаа хэтрүүлсэн, өргөдлийн маягтад худал мэдүүлэг өгсөн гэх мэт нэг сая гаруй хүнийг албадан гаргаж, хил дээрээс буцаасан. Тэдний дотор олон монголчууд орсон байдаг. Консулын хэлтэс нь виз авсан хүмүүсээ бүртгэсэн байдаг учир түүндээ шинжилгээ хийж, гаргасан шийдвэрээ хэр зөв байсан эсэхийг дүгнэж, улмаар дараа дараагийн визийн мэдүүлгийг хянахдаа ашигладаг. Жишээ нь, англи хэлний сургалтанд суухаар виз авсан болон англи хэлний мэдлэгтэй байгаад виз авсан оюутнуудын судалгаа явуулахад англи хэл сурна гэж явсан хүмүүсийн дийлэнх хувь нь эргэж ирээгүй дүн гарсан. Энэ дүгнэлтэнд үндэслэн англи хэлний сургалтанд виз хүсэгчид визний шалгуур хангахад маш хүнд болсон. Мөн олон янзын мэдээллийн баазыг ашиглан тухайн виз мэдүүлэгчийн гэр бүлийнхэн АНУ-д байгаа эсэхийг бид шалгадаг.
-Оюутны визийг тэр бүр өгдөггүй байх. Сурах сургууль нь тодорхой, мөнгө нь байвал шалгуургүйгээр виз олгох уу?
-Оюутны виз хүсэгч хүн бүр бусад төрлийн виз мэдүүлж буй хүмүүстэй нэгэн адил визийн шалгуур хангасан байх ёстой. Урьд нь визийн төрлийг буруу-гаар ашигласан болон жинхэнэ оюутан шиг сурах сонирхолгүй, зүгээр АНУ-д үлдэх, ажиллах сонирхолтой хувь хүн визийн шалгуур хангахгүйд тооцогдоно. Гэхдээ, оюутнуудын ихэнх нь шаардлагатай түвшний англи хэлний мэдлэгтэй байж зэрэг олгох сургуульд элссэн байдаг. АНУ-д англи хэлний сургалтад явах нь оюутны визийн шалгуур хангахад маш хэцүү болсон гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. АНУ-д сургуульд сурахаар виз мэдүүлэхээсээ өмнө эндээ англи хэл сайн сурахыг бид зөвлөж байна. Оюутны визийн талаархи холбогдох мэдээллийг манай вэбсайтаас болон Боловсролын Зөвлөгөө өгөх Мэдээллийн төвөөс аваарай. Утас нь 319016.
-Тэгвэл Төрийн сангийн зээлээр суралцах хүнд хэрхэн хандах бол?
-Шууд автоматаар виз олгоно гэж байдаггүй. Төрийн сангийн зээлээр сурах хүмүүс яг бусад оюутны виз мэдүүлэгчдийн нэгэн адил визийн шалгуур хангах ёстой. Виз мэдүүлэгч өмнө нь визийн зөрчил гаргаж байсан, эсвэл гэмт хэрэгт холбогдож байсан бол визийн шалгуур хангахад нэлээд хэцүү байх болно. Гэсэн хэдий ч та бусад байдлаар визийн шалгуур хангаад зөвхөн өмнө гаргасан алдаанаас болж виз олгогдохгүйд хүрвэл уг хоригийг цуцлуулах өргөдөл гаргаж болох юм. Ярилцлагын явцад та үнэнч шударга л байх хэрэгтэй ба ингэсэн тохиолдолд консул танд ямар арга зам байгааг тайлбарлаж өгч ярилцах болно.
-АНУ-д төрөл садан нь байдаг, тэднийх нь бие муудсан тохиолдолд монголчуудад ямар дэмжлэг үзүүлэх бол?
-Виз мэдүүлэгч хүн бүр тусдаа үнэлүүлдэг бөгөөд тухайн хүн өөрийн нөхцөл байдалд тулгуурлан визийн шалгуур хангадаг. Түүнчлэн АНУ-д хууль бусаар байгаа гэр бүлийн гишүүдтэй хүн визийн шалгуур хангахгүй гэсэн хууль байдаггүй. Үр хүүхэд дээрээ очих гэсэн эцэг эхчүүдэд бид аль болохоор виз олгодог. Гэхдээ виз мэдүүлэгчид үнэнч шударга л байх ёстой. Визийн шалгуур хангахын тулд итгэл найдвартай, шударга виз мэдүүлэгч гэдгээ харуулах ёстой. Визийн өргөдөл болон ярилцлагадаа худал хуурмаг мэдээлэл өгснөөр та визээ татгалзуулах болно.
-Урьд өмнө АНУ явж байгаагүй хүн яаралтай явах шаардлага гарвал тэр бүхэн уян хатан бодлого барьдаг уу?
-Виз мэдүүлж байгаа хүн бүрийн урьд аялж байсан түүх, гэр бүлийн болон эдийн засгийн нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлийг харгалзан визийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ цагаачлалын бус виз мэдүүлж байгаа хүн бүр АНУ-д цагаачлаад үлдэхгүй гэдгээ баталж өөрийн орондоо буюу Монголдоо байнгын оршин суугч гэдгээ батлах ёстой байдаг.
-Засгийн газрын солилцоо, магистрын сургалтад гэр бүлээ авч явж болох уу?
-Болно, гэхдээ гэр бүлээ авч явж байгаа хүн тэнд ажил хийхгүйгээр гэр бүлээ тэжээх боломжтой гэдгээ батлах ёстой. Гэр бүлийн гишүүд тэнд ажил хийх эрхгүй байдаг. Үндсэн виз мэдүүлэгч /J-1, F-1/хүн суралцах хугацааныхаа хоёр дахь жилээс оюутны хотхон дотроо, эсвэл сургуулийнхаа холбогдолтой ажил хийх эрхтэй.
-Урлагийн авьяастай, хөрөнгө мөнгөний боломжгүй залууст виз олгохдоо нааштай хандах уу?
-Виз мэдүүлэгчдэд бид маш олон шалгуураар ханддаг. Юуны өмнө виз мэдүүлэгчийн гол зорилгыг тодорхойлох нь бидний үүрэг (энэ нь хүн бүрт өөр өөр байдаг учир тодорхойлоход маш хүндрэлтэй байдаг). Үүнд мөнгө хамгийн гол хүчин зүйл биш. Мэдээж тухайн хүнийг АНУ-д очоод ажил эрхлэхгүй, нийгмийн халамжинд хандахгүй гэдэгт итгэлтэй болохын тулд аяллын зардлаа хариуцах чадвартай байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Гэхдээ олон хүмүүс энэ шалгуурыг эцэг эхийн дэмжлэг, ивээн тэтгэх байгууллага олох (албан байгууллага нь зардлыг хариуцах г.м.) гэх мэтээр хангадаг. Харин авьяастай байх нь виз авах хангалттай үндэслэл болохгүй. Таны асуултаас харахад та АНУ-д амьдрах сонирхолтой юм шиг байна. Үүнд Цагаачлалын Виз хүсэх хэрэгтэй тул 5-р асуултын хариуг харна уу.
-АНУ-д ямар тохиолдолд цагаачилж болох вэ. Хувийн байгууллагад ажилладаг, ганц бие, охины хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй байна?
-АНУ-д байнга оршин суух зорилгоор зорчиж буй хүмүүс тэдний ажил эрхлэх эсэхээс үл хамааран цагаачлалын виз мэдүүлэх шаардлагатай. Байнгын оршин суугчийн эрх буюу ногоон карт авахад шаардлагатай анхны алхам нь АНУ-ын Цагаачлалын Албанд өргөдөл гаргах явдал юм. АНУ-д оршин суух зорилгоор тус улсад нэвтрэн орсон, цагаачлалын визтэй хүмүүс тухайн улсад оршин суух эхний жилдээ тус улсын байнга оршин суугчийн үнэмлэх авна. Нэг зүйл анхааруулахад таны нэрийн өмнөөс хэн нэг нь цагаачлалын виз мэдүүлэх өргөдөл гаргасан тохиолдолд л танд цагаачлалын виз олгодог. Ногоон картны сугалаанд хожигсдоос бусад тохиолдолд өөрийн нэрийн өмнөөс цагаачлалын виз мэдүүлж болохгүй. АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу үндсэн дөрвөн ангиллаар цагаачлалын визийг олгодог. Үүнд; Ойрын төрөл садангийн, гэр бүлийн, ажил мэргэжлийн, Ногоон Картны сугалаа DV-Хөтөлбөр зэрэг ангиллууд багтана. Ихэнх ангиллын Цагаачлалын визний өргөдлийг Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яаманд хүлээн авах боломжгүй. Ажил эрхлэлтийн, гэр бүлийн болон сүйт бүсгүй/залуу гэсэн ангиллын цагаачлалын визийн өргөдлийг АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал Хариуцсан Албанд (USCIS) гаргана. Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.
Д.Ариунаа