Нэгэн үе "Хайрын дууч" хэмээн өргөмжлүүлж явсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа уран бүтээлийн өнгө аяс, стиль имижээ өөрчилж олныг гайхуулсан цаг саяхан. Гэвч рок попын ертөнцөд тэсрэлт хийсэн поп дива маань мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор хилийн дээс алхсан бөгөөд өдгөө БНХАУ-ын Бээжин хотод суралцаж байгаа билээ. Уран бүтээлийн ажлаа амжуулахын зэрэгцээ, сурч боловсрохоор шийдсэн дуучин бүсгүй маань "Тэнгэрийн ивээл" кинонд хүртэл тоглож амжсан гэдэг. Харин энэхүү бүтээл нь олон улсын кино наадамд нэр сонорыг мялаажээ.
Дуучин С.Сэрчмааг эх орондоо түр ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Эх орондоо ирээд хэр удаж байна вэ, "Холын хүнээс үг сонс" гэдэг шиг явсан газрын сонин сайхнаасаа хуваалцаач?
-Гурав, дөрөв хонож байна. Ирээд хамгийн тү-рүүнд аав ээж, ах эгч, дүү нараа бүгдийг нь дагуулаад цэвэр агаарт гарлаа. Энд байх хугацаандаа амарч тухлахаас гадна ганц хоёр дуугаа бичүүлэх санаатай. Бээжинд байхдаа зүгээр ч нэг эрдэм ном сурсангүй, дуу бичлэгийн студиэр эргэлдэж дуугаа бичүүлж явсан. Хэсэг хугацаанд нам гүм байсан болохоор ч тэр үү, тун удахгүй шинэ цомгоо гаргах бодолтой байна.
Ирэх жил сургуулиа төгсөх учраас эх орондоо шинэ цомогтой болоод ирвэл зүгээр юм болов уу. Сонсогч фэнүүдээ уран бүтээлээрээ таслахгүй байя гэж бодсон. Үүний зэрэгцээ, гадаад орны хэл соёлыг судална гэдэг хүн бүхэнд хэрэгтэй зүйл юм байна тэдгийг маш сайн мэдэрсэн.
-Шинэ цомогтоо ямархуу бүтээлүүд багтаах нь вэ?
-Энэ цомогт маань этник талын бүтээлүүд орно. Монгол үндэстний хэв маягийг харуулсан цомог гаргахыг зорьж байгаа. Гадаадад амьдарч суралцаж байгаа учраас уран бүтээлээ илүү монголжуу болгож, эх орныхоо бахархлыг тусгах хүсэлтэй болж. Урьд нь R&B стиль сонирхож байсан бол, одоо Монгол үндэстний онцлогийг харуулсан бүтээлээ түлхүү оруулах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн дөө. Энэ хүслийнхээ цомгийн ажлаа 50 хувьтай хийж явна. Ээж аавын тухай дуу гээд л нэлээд олон бүтээл орсон шүү.
-Уран бүтээлийнхээ хажуугаар кинонд тоглосон. Яаж яваад дүр бүтээх болчихов оо?
-Тиймээ. Бээжинд байхад минь "Монгол кино" нэгтгэлийн оператор О.Маш, найруулагч Н.Батбаяр нар утсаар Яриад "Наана чинь удахгүй очно. Уулзах хэрэгтэй байна" гэлээ. Тэгэхээр нь "Намайг зорьж ирээд уулздаг учир нь юу билээ. Яасан юм бол..." гэж бодогдоод их сонирхолтой санагдсан л даа. Тэднийг ирэхэд нь уулзсан чинь "Ийм дүр байна. Чи энэ кинонд дуучин Сэрчмаа гэдгээрээ л гарна" гэдэг байгаа. Би ч бүр гайхаад "Хөөх, кинон дээр хүмүүс өөр дүр бүтээдэг. Гэтэл би яагаад өөрийнхөөрөө гардаг билээ" гээд л их сонирхлоо. "Киноны ажлыг "Монгол кино" нэгтгэлийн уран бүтээлчид гүйцэтгэж, гол дүрд нь Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Амбий болон Кино урлагийн дээд сургууль, СУИС-ийг төгссөн залуу жүжигчид тоглоно.
С.Сэрчмаагийн хувьд, бодит төрхөөрөө тайзан дээр дуулахыг харах нь үзэгчдэд ч илүү сонирхолтой санагдах болов уу. Яг дуучин гэдгээрээ өөрийнхөө дүрд тоглох нь кино зохиолд маань ч сайнаар нөлөөлнө" гэж хэлсэн л дээ, найруулагчид. Ингээд саналыг нь дуртайяа хүлээж аваад дөрөв хоногийн хугацаатай Улаанбаатарт ирсэн. Зураг авалтаа Дарханы театр, Сэлэнгийн элсэн дээр хийсэн. Өвлийн улирал дөнгөж дуусч байсан болоод ч тэр үү, их хүйтэн. Нэлээд даарч хөрсөн шүү. Гэхдээ өмнө нь "Удам", "Чиний эзгүй шөнө" зэрэг кинонд тоглож байсан учраас зураг авалтын явцад тулгарах зовлон бэрхшээлийг мэднэ.
-Киноны тань онцлог нь юу вэ?
-Бүх дүрсийг нь 35 мм-ийн "Кодак" хальсан дээр авснаараа онцлог. Зураг авахдаа "За, Сэрчмаа. Ганц хоёрхон удаа л үйлдэл хийнэ шүү. Яг ингэж дуулах хэрэгтэй, дахин дахин зураг авч чадахгүй" гэсэн. Гэтэл клип хийлгэх гээд л энэ тэр зүйлд олон дахин зураг авахуулаад сурсан хүн чинь эхэндээ бүр гайхсан. Учрыг ньлавлатал "Хальс маш үнэтэй. Энэ киног хэдэн саяын үнэтэй хальсаар хийж байгаа учраас олон дахин зураг авах боломжгүй. Тэгээд ч киноноосоо түүвэрлэж, илүү гарсан хальсаараа дуундаа клип хийнэ" гэж тайлбарласан.
-"Зүрхний эрэл" дуугаа та өөрөө сонгосон уу?
-Тэгэлгүй яахав. Уран бүтээлчид маань надад "Та хамгийн дуртай дуугаа сонгож дуулаач" гэж санал тавьсан. Хүн болгон л ээжийгээ нандигнан хайрлаж, зүрхэндээ эрж явдаг шүү дээ. Энэ ч утгаараа, "Зүрхний эрэл" дуу минь киноны зохиол, өнгө аяст тохирох юм шиг санагдаад сонгож авсан хэрэг. Киноны маань зохиол их сайхан дуулдаг хөдөөний залуу хотод ирж дуучин болохоор зорьж байгаа утга санааг агуулсан. "Тэнгэрийн ивээл" ирэх сарын 11-нд "Тэнгис" кинотеатрт нээлтээ хийх юм билээ. Боломж гарвал нээлтэнд нь оролцож, киногоо анх удаа үзэгчидтэйгээ хамт үзье гэж бодож байгаа.
"Зүрхний эрэл" дууны клипээ үзэгчдийн хүртээл болгоод эхэлчихсэн. Уран бүтээлч хүний хувьд, надад ямар ч хальсны клип байхгүй. Дандаа л компьютер график ашигласан, видео камерын бүтээлүүд бий. Царай зүс, бие галбирыг маань гоё харагдуулах зорилгоор засч янзалсан гээд л янз бүрийн эффекттэй клип хийлгэдэг байсан. Тэгвэл энэ клипт ямар ч засвар байхгүй, гарч байгаа жүжигчид нь яг л тэр төрхөөрөө харагдана. Зургийн аппарат шиг л тухайн хүний нүүрний хувирал, хөдөлгөөн бүрийг нэгбүрчлэн зураг авалтаар авсан.
Хальсны клип өнгө ч нь гоё байдаг юм байна. "UBS music video awards" наадам буюу шилдэг клип шалгаруулах уралдаан удахгүй болох учраас хальсны клипээ оролцуулах зорилготой байгаа. Шагнал авах нь албагүй шүү дээ, уран бүтээлчдэдээ харуулах хүсэлтэй байна.
-Киноны нэр ялимгүй өөрчлөгдсөн байна, яагаад тэр вэ?
-Тиймээ, өмнө нь "Тэнгэрийн ивээл дор" нэртэй байсан. Харин сүүлд "Тэнгэрийн ивээл" гэж нэрлэхээр шийдсэн юм билээ. Монгол Улс хамгийн өндөрлөг хэсэгт байдаг, тэр ч утгаараа монголчууд тэнгэртэй холбоотой, түүнийгээ шүтэж, ярилцаж амьдардаг гэсэн үүднээс "Тэнгэрийн ивээл" дор хэмээх энэ тэнгэрлиг нэрийг өгсөн нь дээр гэж кино зохиогч, уран бүтээлчид маань ярилцсан болов уу. Тэгээд ч "Мөнх тэнгэрийн хүчин дор" нэртэй кино хүртэл байдаг шүү дээ. Зохиолч Р.Батрэгзэдмаа, продюссер Н.Бүүвэйбаатар, найруулагч Д.Батбаяр, хөгжмийн зохиолч н.Пүрэвдорж болон "Монгол кино" нэгтгэлийн шилдэг имижмейкер, нүүр будагч гээд л шилдэг уран бүтээлчид ажилласан. Урьд нь хамтарч ажиллаж байсан хүмүүстэйгээ дахиж ажиллахад сайхан байлаа. Киноныхоо хэсгээс үзэж байхад дуугаралт нь хүртэл гоё санагдсан. Яг дэргэд маань нохой хуцаж, хүн ярилцаад ч байгаа юм шиг...
-Олон улсын кино наадамд нэр дэвшиж байгаа гэл үү?
-Каннийн кино наадам болон "Оскар"-т нэр дэвшүүлж байгаа юм билээ. Олон улсад нэр хүндтэй кино наадамд өрсөлдөх учраас зураг авалт болон бүх зүйл нь дэлхийн стандартад нийцсэн байх шаардлагатай. Хугацааны хувьд ч гэсэн, хоёр цаг гаруй үргэлжилж болдоггүй юм байна. Нэг цаг, гучин минутаас хэтэрдэггүй гэсэн. Бас үзэгчдийн хүртээл болж олныг гайхуулсан ч, гэлээ, тав зургаан жилийн өмнө бүтээгдсэн киног нэр дэвшүүлдэггүй юм байна. Тиймээс зөвхөн нэг жил юмуу жил хагасын өмнө хийсэн киног л шалгаруулж авдаг. Хэрэв хугацаа алдвал энэ кино маань ямар ч амжилт дагуулахгүй гэдэг нь тодорхой. Асар их цаг нар, хугацаа, мөнгө, уран бүтээлчдийн маань хөдөлмөр шингэсэн энэ киног монголчууд маань дэмжээсэй.
Оскарын наадамд нэр дэвшихээр Австри, Австрали, Герман гээд европын орнуудад зохиогддог "Мөнгөн баавгай", "Алтан арслан" зэрэг томоохон наадамд оролцох эрхтэй болно. Урьд нь нэлээд хэдэн монгол кино нэр дэвшиж байсан юм билээ. Гэвч хөрөнгө оруулагчид нь Герман, Япон зэрэг гадаадын хүмүүс байсан учраас монголчуудын нэр гараагүй. Энэ удаад манайхан өөрсдөө хийсэн учраас "Монгол" гасэн үг кинонд маань багтаж орж ирсэн.
-Өвөрмонголын уран бүтээлчид тоглосон гэсэн шүү дээ?
-Тиймээ, гэхдээ клипний хувьд би зөвхөн дуу дуулж зургаа авахуулсан болохоор бусад зүйлийг нь сайн мэдэхгүй юм. Кинонд маань нэг Өвөрмонгол жүжигчин сохор эмэгтэйн дүр бүтээсэн гэсэн.
-Киногоо бүтнээр нь үзэж амжаагүй юмуу?
-Уран бүтээлчид маань нээлтэнд оролцоод, үзэгчидтэй хамт сэтгэл догдлон байж киногоо үзэх нь гоё гэж зөвлөсөн л дөө. Тиймээс одоогоор зөвхөн клипээ л үзээд, яриад байна.(инээв)
-Сүүлийн үед маш олон кино нээлтээ хийж байгаа. Гэвч ганцхан сарын дотор зураг авалт хийж, дэлгэцэнд гаргахаар яардаг уран бүтээлчид ч. олширч. Дэлхийн стандартад нийцсэн хальсны кинонд тоглож байхдаа энэ талаар харьцуулж бодсон уу?
-Тийм шүү, манай уран бүтээлчид том наадамд оролцуулах гэж зорьсон учраас өндөр түвшинд, чанартай бүтээл гаргахыг хичээсэн байх. Хараад байхад, кино бүтээгчдийн ур чадвар Монголын түвшинд нэлээд дээшилсэн байна. Сайн кинотеатр нээгдлээ, залуус маань гадаадын кинонуудыг үздэг болсон байна. Энэ ч утгаараа, бүх зүйлийг харьцуулж эхэлсэн. Эх орноосоо хол байх хагас жилийн хугацаанд олон кино нээлтээ хийж. Тиймээс зөвхөн өөрийнхөө тоглосон "Тэнгэрийн ивээл"гийг яриад байх бус, бусад киноны өнгө, чанар, дүрс, зохиолыг судалж үзэхэд их сайжирсан талаар хүмүүс ярьж байна лээ.
-Дүрийн санал дахиж ирсэн үү?
-Ирээгүй ээ.
-Одоо аль сургуульд, ямар чиглэлээр суралцаж байгаа юм бэ. Зарим хүмүүс урлагийн чиглэлээр суралцаж байгаа гэх юм, үнэн үү?
-Үгүй ээ, урлагийн чиглэлээр сураагүй. Бээжингийн хэл соёлын их сургуульд суралцаж байгаа. Дэлхийн 140 орны оюутнууд суралцдаг их том сургууль л даа. Манай ангид л гэхэд Авсрали, Англи, Вьетнам, Испани, Япон гээд л олон орны оюутан бий. Бид нар хоорондоо англиар ярина аа. Багш нар маань ч гэсэн хичээлээ англи хэлээр тайлбарладаг юм. Англи хэлээр хичээлээ заалгахаас гадна хятад хэл судлахаар их хэцүү санагдсан шүү. Хоёр хэл дамнаж орчуулж ойлгоно гэдэг аягүй хэцүү учраас эхний үед бур толгой эргээд шоконд орж байсан. Тэгээд ч Англи хэлний мэдлэг маань төгс биш учраас өөрийгөө бараг сурч чадахгүй юм байна гэж голсон гээч. Англиар өөрийнхөө хэл шиг төгс ярьж чаддаг хүний дэргэд би чинь "хэлгүй" шүү дээ.
Гэсэн хэдий ч шинэ орчин, оюутныхаа амьдралд дасан зохицохоос өөр аргагүй. Саравчтай малгай, кет өмсч, үүргэвч үүрээд явдаг тийм л Сэрчмаа болсон доо. Өндөр өсгийтэй гутал, гар цүнхнээс илүү спорт загварын цүнх худалдаж авах гээд сонирхоод л... Маш их алхах юмуу дугуй унадаг болсон. Цаг агаар, хоол хүнс гээд л амьдралын минь хэмнэл гайхмаар хурдан өөрчлөгдсөн. Эхэндээ ч хэцүү санагддаг байж дээ. Энд байхдаа өдөр тутмынхаа ажил төрлийг төлөвлөөд явдаг байсан бол тэнд огт өөр. Өдөрт хичээлдээ яваад буцаж ирээд л компьютер дээр сууж, даалгавраа хийдэг оюутны амьдралд орлоо. Эхний хоёр сарын хугацаанд энэ амьдралдаа дасч өгөхгүй, хэцүү байсан шүү. Гэр орон, ээж аавыгаа санаад ч байх шиг. Нэг их хол байгаа биш мөртлөө зарим үед бараг л уйлах гээд байгаа юм чинь. Юм бодохоор л нүдэнд нулимс цийлэгнээд хэцүү байсан үе бий. Одоо тэр бүхэн ард өнгөрч, барагл дасч дээ. Эх орондоо ирсэн чинь эрүүл агаартай сайхан байна. Зуншлага ч их сайхан болж, бороо хуртай.
-Ирэх жил сургуулиа төгсөх үү?
-Хичээл маань ирэх жил дуусна. Гэхдээ үргэлжлүүлээд суралцаж магадгүй. Тэнд Монгол оюутнууд их сурдаг юм билээ. Сургууль дээрээ тааралдаж, танилцсан нутаг нэгтнүүдтэйгээ хааяа нийлж шоуддаг. Харин зарим хүмүүс хятадад сурч байгаа нэгнээ буруутгаж, муулж байгаа нь таалагддаггүй. Зөндөө л олон монголчууд тэнд сурч байна лээ, гадны хэл соёлыг судалж яагаад болохгүй гэж. Хятад гэхээрээ л бүх зүйл нь муу болчихгүй шүү дээ.
-Өвөрмонголын дуучин Тэнгэртэй хамтарч ажиллах хүсэл бий гэж хэлж байсан. Төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлсэн үү?
-Одоогоор уран бүтээлдээ анхаарал хандуулж яваа учраас түүнд ямар нэгэн санал тавиагүй байна. Тун удахгүй чанартай уран бүтээл үүдээ сонсгохоос гадна уран бүтээлийн ажлаа чамгүй төлөвлөж, багахан хэмжээний төсөл боловсруулаад албан ёсоор танилцуулах нь зүгээр байх. Түүнээс биш, тэр том дуучинтай найзан дундаа ороод "За, хоёулаа хамтарч нэг дуудуулчихвал яасан юм бэ" гэж уулзах хэрэггүй гэж бодож байна.
-Уран бүтээлчидтэйгээ хэр зэрэг холбоотой байна?
-Холбоотой байгаа. Нэг өдөр утас дуугарлаа. Авсан чинь Сараа эгч "Би чамд гоё мэдээ дуулгая. Даашка ах нь гавьяат цол авлаа" гэж яриад л... Энэ маягаар уран бүтээлчид маань надтай баяр гунигаа хуваалцсан хэвээрээ. Хол байна гэхгүй, үргэлж л холбоо барьж явдагт нь баярладаг юм. Эмэгтэйчүүдийн баяраар дуучид маань яриад "Чи их үгүйлэгдэж байна шүү. Хөгжилтэй юм ярьж, инээлгэх хүнгүй болохоор баярын уур амьсгал орохгүй байна. Хэзээ ирэх вэ" гээд л их инээдтэй.
-Амралт чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг юм бол...?
-Сургууль хавиараа л... Бээжин хот их том шүү. Нэг, хоёр, гуравдугаар тойрог гээд л бий. Манайх төвөөсөө нэлээд хол, их сургуулиудын гудамжинд байрладаг юм. Тиймээс хааяа оюутнуудтай хамт Тяньжин ч юмуу ойрхон газар луу явж амардаг.
-Хятадад суралцахын зэрэгцээ Өвөрмонголчуудтай хамт кинонд тоглосон гэх сургаар таагүй яриа нэлээд их гарлаа. Бүр Өвөрмонголын кино компанийн эзэн С.Сэрчмааг ивээн тэтгэж, сургуульд явуулсан ч гэх шиг. Энэ талаар сонссон уу?
-Иймэрхүү зүйлийг ярилцлагаараа дамжуулж няцаах хэрэгтэй гэж бодсон л доо. Уншигч, фэнүүд маань миний ярианаас үнэнийг олж мэдээсэй. Бие биенээ дэмжих хэрэгтэй шүү дээ. Надад ямар нэгэн таагүй асуудал байхгүй. Ганц надаар зогсохгүй, бусад уран бүтээлчид маань ч хар, шар ярианд их өртдөг. Түүнийг нь ч даваад гарч сурсан байх.
-Хувийн амьдралын төлөвлөгөө тань хэвээрээ юу?
-Хэвээрээ. Нөхөр, хүүхэдгүй, ганц бие уран бүтээлч эмэгтэй л явна. Хүнтэй гэрлэх цаг нь болбол суух л байлгүй дээ. Үүнийг би хэлж мэдэхгүй, заяа тавилан маань л мэдэх хэрэг. "Заяаны хань зам дээр" гэдэг шиг нэг л өдөр хүнтэй суух байх.
Тэр хүнтэйгээ амьдарч, үр хүүхдийг нь төрүүлээд ээж шигээ сайхан эзэгтэй болно гэж боддог. Сүүлийн үед гэр бүл салалт ихэсч байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Мэдээж, хамт амьдарч болохгүй болоод л салдаг байх л даа. Гэхдээ хосууд маань амьдралаа тэтгэж, хөөрхөн хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байгаасай гэж хүсдэг. Миний хувьд, төлөвлөж зорьсон юм алга. Нэг сайхан нартай өдөр болох биз ээ. (инээв)
Р.Мөнгөн