gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Итали Улсын Элчин сайд итгэмжлэх жуух бичих барив

Д.Төгөлдөр
Улс төр
2016-03-22
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Этторэ Франческо Секүи өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Этторэ Франческо Секүиг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Э.Секүид баяр хүргээд хоёр улсын харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Ирэх дөрөвдүгээр сард Италийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлах бөгөөд тэрхүү айлчлал чухал ач холбогдолтой гэдгийг мөн онцлов. Долдугаар сард Улаанбаатарт хийх АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Италийн Ерөнхий сайд ирнэ хэмээн найдаж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлээд Элчин сайдын хариуцлагатай, нэр хүндтэй ажилд нь улам их амжилт хүсэн ерөөлөө.

Элчин сайд Этторэ Франческо Секүи хариу хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч таны хувь хүний хүчин зүтгэл Монгол Улс болон Италийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг хэлэхэд таатай байна. Италийн Гадаад хэргийн  сайдтай сая утсаар холбогдоход Монгол Улсад Италийн ЭСЯ-ыг нээх асуудлыг түргэвчлэх талаар мэдэгдсэн. Италийн тал ийнхүү ЭСЯ-аа нээснээр хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Хэдхэн долоо хоногийн дараа Улаанбаатарт болох АСЕМ-ийн Парламентын түншлэлийн уулзалтаар Италийн Сенатын тэргүүн Монголд ирнэ. Мөн долдугаар сард Монголд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Италийн Ерөнхий сайд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн” гэлээ.

Итали Улс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа Элчин сайд энэ үеэр илэрхийлэв. Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла болон Ерөнхий сайд, Сенатын тэргүүн нарын гүн хүндэтгэл илэрхийлэн дэвшүүлсэн мэндчилгээг уламжилж, хувийн зүгээс болон Италийн ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд хэлэхдээ “Итали, Монгол хоёр улсын хооронд нийтлэг үнэт зүйлс байдаг. Мөн олон салбарт харилцаагаа хөгжүүлэх боломжтой. Итали хүмүүс, Итали орны нэр хүнд Монголд их сайн байдаг. Энэ нь харилцааг бэхжүүлэхэд их дэмжлэг болно” гээд Италийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сенатын тэргүүн нарт халуун мэндчилгээ уламжлахыг хүсч, тэднийг Монголд хүлээж байгаа гэдгээ хэллээ.

Гэрэл зургийг: Б.Бямба- Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан