gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаанбаатар уу, Сөүл үү

Нийгэм
2011-04-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-04-28
Улаанбаатар уу, Сөүл үү
БНСУ гэхээр бид хараар ажиллаж байгаа монголчууд, монгол хүний бий болгочихсон монгол таун гэх нэрийг сэтгэлдээ буулгадаг биз. Гэтэл солонгос улсад манай иргэд монгол таун байгуулж байхад харин солонгосчууд монголыг бүхлээр нь бидний хэлдгээр "Co" стильтэй болгож байна. Хаа сайгүй хэл хугалчихмаар нэртэй солонгос хоолны газар, дэн буудал, бар, караоке.

Саяхан нэг найз минь Улаанбаатар хотод такси барьж ажлаа амжуулсан тухайгаа ярьсан юм. Түүний ярьсан, миний ойлгосноор тэр Улаанбаатарт бус Сөүлд ажиллаж, амьдардаг юм шиг санагдсан.
Юу гэхээр манай найз ярихдаа "Би Түндэмүний урьдаас такси бариад замаараа Жан На Рагаар орж найзтайгаа уулзаад, Намянжүгийн гудамж орсон" гэлээ. Би юу ч ойлгосонгүй. Найзаасаа дахин лавлан асуухад найз маань дээрх үгийг хээвнэг давтан хэллээ. Тэгэхээр нь чи ер нь Улаанбаатараар бус Сөүлээр аялаад ирсэн ээ яриад байгаа юм уу гэхэд найз маань их л гайхан өөрийн ярьсан зүйлээ бодоод инээсэн юм. Түүний явсан замыг бид хамтран Монгол руу орчуулуулж хаагуур явсныг тодруулсан юм.

Орчуулгын хувьд маш энгийн. Тэр анх Баянгол дүүргийн IV хороо, Модны-2-ын замаас таксинд сууж, Жан Ha Ра гэж хэлээд байгаа Чингэлтэй дүүрэгт байрлах ерөнхий боловсролын V сургуулийн өөдөөс харсан хоолны газарт найзтайгаа уулзсан. Харин эцэст нь очсон газар бол Баянзүрх дүүргийн V хороо, бидний хэлдгээр Зүүн дөрвөн замаас доош уруудах гудамж гэдгийг төвөггүй ойлголоо.

Дээрх яриаг бодоод цааш алхангаа эргэн тойрон дахь Солонгос хаягтай газруудыг харлаа. Энэ үед урьд нь анзаарч байгаагүй нэг зүйлийг анзаарсан юм. Чухам юу гэхээр манай улсад байрлах албан байгууллагууд гаднах хаягаа төрөлх хэлээрээ бичиж хадсан газар нүдний гэм гэмээр харагдсан.

Бүгд англи, солонгос, хятад хэлээр гаднах хаягаа бичсэн байх юм. Зарим нь Монгол руу "хальт" галгилсан шинжтэй. Тэр нь бүр юу ч гээд байгаа нь ойлгогдохгүй. Зарим нь үг үсгийн алдаатай, хүн ойлгож уншихын аргагүй. Ингээд бодохоор Монгол Улсад Монгол нэрээр хаягласан гудамж талбай ховор болжээ гэж бодогдсон юм.

Цөөхөн хэдэн газар, гудамж талбайг улс орондоо хийж бүтээсэн хүмүүсийн алдар гавъяаг нь дуурсгах үүднээс нэрлэж алдаршуулсан байх. Гэсэн ч нэг байшингийн буланд хүн тоож харахааргүй жижиг "төмөр" дээр бичээд түүний гудамж гэх учир битүүлэг үгсийг бичин хадсан байдаг.

Түүнийг нь манайхан өөрөө мэдэхгүй аль хэдийн тухайн гудамжинд байрлах нөгөө л солонгос хоолны газрын нэрээр нэрлэчихэж. Манай улсын хилийн чандад амьдарч байгаа иргэдийн ихэнх хувь нь солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ч манай улсад тийм ч олон солонгос иргэд амьдарч байгаа бил үү. Цөөхөн хэдэн хүн байгаа гэх ч тэд Монгол Улсыг "Co" стиль рүү түлхсээр л.

Э.Пагмадулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан