Увс аймгийн Гаалийн хорооны дарга Ч.Эрдэнэбаатар аав ээж, нутгийнхаа хууччуулаас сонссон Маршал Чойбалсан болон Цэдэнбал даргын талаарх хууч яриаг манай сонинд бичиж ирүүлснийг нийтэлж байна.
1940 оны хавар тавдугаар сарын дунд үе болов уу гэмээр, Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн айлууд Боршоогийн голын адаг руу нүүж хаваржиж байсан үе. Тэр үед машин тэрэг ховор байсан болохоор дуу чимээ нь алс холоос их содон сонсогддог байжээ.
Гэтэл нэгэн өдөр тэнгэр дуугарч байна уу гэлтэй дуу чимээ удтал гарч гэнэ. Тэгсэн оройхон хэрд Боршоогийн голын адагт Тахилгатын уулны ард Их буйр гэдэг газар нутаглаж байсан Хархөвүүн хэмээх айлын гадна 2-3 чичаан машин ирж хаагуур яаж гол гатлах тухай асуужээ. Тэр үед хүн амьтан цөөхөн, хүүхдүүд машин тэргийг сонирхож ойртож чадахгүй холуур эргэлдэж эх эцгийн харцаар байдаг сайхан уламжлалтай байж л дээ.
Хархөвүүн гарч машины хүмүүстэй уулзаж хаа хүрэх гэж явааг асууж танилцаж тамхилж байхад уг машинд маршал Хорлоогийн Чойбалсан гуай явж байгааг анзаарч таньжээ. Тэгээд Хархөвүүн маршалын явааг мэдээд сандарч тэдгээр хүмүүсийг бууж цай уухыг урьжээ. Х.Чойбалсан гуай Ю.Цэдэнбалыг Намын төв хорооны нарийн бичгийн дарга болсон учир Бал даргын ээж Цэндтэй золгож хүндэтгэл үзүүлэхээр Давст сум руу явж байгаагаа ярьжээ. Тэр үеийн төр засгийн тэргүүнүүд маш зарчимч ёс суртахуунтай байсан нь эндээс харагдаж байна.
Төрд хэрэгтэй хүү төрүүлж өсгөсөн тул танд хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн зарчмаар маршал тэр алс холын Увс аймгийн Давст сум руу явж байсан нь тэр байжээ. Тэгээд тэр орой Хархөвүүн гуай цаг оройтсон, зам харгуй мэдэхгүй очих айлаа олохгүй байх, иймд хоноод явах санал тавьжээ. Маршал ч зөвшөөрч тэдний гадна майхан саваа барьж хоноглохоор болж иргэн Хархөвүүн машид баярлаж хонь гаргаж, цай чанаж, байгаа бүхнээрээ тэднийг дайлж шөнө дунд хүртэл хүүрнэлдэж жаахан хатуу юм ууцгааж хоножээ.
Өглөө нэг их эрт биш нар нилээн дээр хөөрсний дараа хөдөлсөн гэдэг. Тэгж явж байхдаа Чойбалсан гуай Хархөвүүнийд гурван ширхэг сапон гутал, нэг дээлийн торго, чихэр үзэм зэрэг гарын бэлэг өгчээ. Сапон гутал гэдэг нь одоогийн савхин гутал юм даа. Энэ бүгдээс үзэхэд Цэдэнбал даргыг дөнгөж сургууль төгсөж ирээд нэг их удаагүй байхад нь төрийн өндөр албанд тохоон томилохдоо алсыг харж итгэл найдвар тавьж улмаар эхэд нь хүндэтгэл үзүүлж байсан нь үнэхээр анхаарал татаж байгаа юм.
Чойбалсан гуай их яриасаг наргианч хүн байсан гэж аав ярьдаг байсан хэмээн Хархөвүүний хоёр дахь охин болох миний ээж Чимэд ярьж байхыг сонссон юм. Х.Чимэдийн дараагийн дүү Х.Гаадан гэж Монголын Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам хүн байсан. Тэр хүн тэгэхэд мөн гэртээ байж тухайн үйл явдлын талаар бас дурсан ярьсан нь буй.
Дашрамд сонирхуулахад Давст сумын Хандгайтын голын адаг руу нэг том улиас мод ургадаг байлаа. Тэр модыг нутгийн ард түмэн энэ мод бол Ю.Цэдэнбал даргын мод гэж нэрлэдэг байсан бөгөөд 70-аад онд тэр модны хажууд нь бас нэг залуу улиас ургаж байсан. Түүнийг нутгийнхан Цэдэнбал даргын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүний мод гэж нэрлэж, хожим НТХ-ны нарийн бичгийн дарга болсон Түмэндэлгэр бол даргын үйл хэргийг үргэлжлүүлэх хүн гэж өөр хоорондоо шивэр авир ярилцдаг байлаа.
Уг мод хөгшрөөд 1980-аад оноос сагсайтал ургахаа больсон байсан, одоо хэр ургаж байгааг анзаараагүй юм байна. Ер нь Увс нутгийн ард түмэн Бал даргаа ярих дуртай байдаг. Тэр үеийн хүмүүс хүн чанар, хүнийг таних талаараа гайхалтай байсан нь Маршалын энэхүү аяллаас харагдаж байгаа юм. Монгол төрийг энэ хүн олон жил удирдана гэж үнэлж дүгнээд түүнийг төрүүлсэн ээжид нь хүндэтгэл үзүүлэхээр тэр холоос зорин ирсэн түүх байгаа юм. Тэр хүмүүстэй хамт Цэдэнбал дарга яваагүй гэж миний ээж хэлж байсан.
Гэхдээ Цэдэнбал даргын ээжийнд маршал Чойбалсанг очих үеэр хойноос нь Цэдэнбал дарга очсон байх магадлалтай. Учир нь Бал даргын ээж Цэнд гуай гэртээ цай чанаж байхдаа Цэдэнбал даргыг ээжийн хүү гараад аргас /аргалыг дөрвөдүүд гэж хэлдэг/ хормойлоод ир гэж гэнэ. Тэгтэл комиссар нь ч юм уу, Чойбалсан гуай энэ том даргаар аргал хормойлуулж яаж болох вэ гэж хэлтэл Цэнд гуай Цэдэнбал төрдөө том дарга юм байлгүй, наддаа бол миний хүү. Би зочдоороо аргал авахуулах юм уу, хүүгээрээ аргал оруулна гэж хэлж байсан гэдэг.
Ингэж ярьж байсныг нь бодохоор Бал дарга тэр үед хойноос нь очсон бололтой. Энэ яриа нутгийн ард түмний дунд их түгээмэл яригддаг. Цэдэнбал дарга ажил, ард түмнийхээ төлөө насаа зориулсан хүн юм даа. Одоогийн удирдагчид гэж ард түмний нэр барьж гарч ирээд ажил албаа амьдралаа дээшлүүлэхэд л зориулдаг хүмүүс байна. Цэдэнбал даргад өөрийн гэсэн орон байр унаа машин ч байгаагүй. Үр хүүхдүүд нь хүртэл мөн л ийм байсан. 44 жил төрийг удирдахдаа хэдэн номноос өөр юмгүй нөгөө ертөнцөд очсон доо.
Гэтэл өнөөдөр яаж байна төрд гараад 3 жил болоход тэрбумтаны эгнээнд шууд орж байна. Бүр гэр бүл, ах дүү төрөл садангаараа тэрбумтан болж байгааг харахад энэ хорвоод үнэн юм алга гэж бодогдмоор.
Увс аймагт Түнмэндийн өвөлжөө гэж бий Цэдэнбалын аав Юмжаа гуай хүмүүс мэнд усаа мэдэлцэхэд “тун мэнд” гэж голдуу хариулдаг байсан тухай ярьдаг. Тун мэнд гэдэг нь дөрвөдөөр сайн гарлаа гэсэн утгатай үг л дээ. Тарган тавтай өвөлжив үү гэхэд сайхан өвөлжлөө гэсэн хариултыг Тун мэнд гэж хариулдаг хүн байснаас улбаалан “тун мэндийн өвөлжөө” гэж нэршсэн байх гэж боддог.
Тэр өвөлжөөнд Цэдэнбалын нагац талын Рагчаа гуайнх 1990-ээд он хүртэл өвөлжиж байсан. Үүнээс өмнө уг өвөлжөөг аймаг орон нутгаас тохижуулан үлгэр жишээ өвөлжөө болгохоор халуун ус бүхий орон сууцтай болгосон боловч хувьчлалын үед устаж үгүй болж одоо буйр бууц нь үлдэж, 2006 оноос нэг айл өвөлжөө барьж суурьшиж байна.
Цэдэнбал дарга Увс аймагт 1964 оны өвөл нэгдүгээр сард, 1981 оны тавдугаар сард автомашинаар ирж байсан түүхтэй. 1964 оны сард ирэхдээ одоогийн драмын театрын өмнө машины чиргүүлээр хийсэн индэр дээр гарч ирсэн. Тэгээд тэр үед хүйтэн байсан болохоор эмч нь гадаа үг хэлж болохгүй гэсэн юм байлгүй, өөрөө индэр дээр гарч ирээд “Доктор намайг гадаа үг хэлж болохгүй, бахлуур сөөнө гэлээ. Уучлаарай” гэж хэлээд хэлэх үгээ хүнээр хэлүүлж байсан удаатай.
Тэр үед Давст сумын сум нэгдлийн дарга Х.Шуумар гэж хүн байсан. Тэр хүнийг хүндэтгэж “Миний засаг захиргааны дарга хүн тул над дээр шаардлагатай үедээ шууд ирж байгаарай” гэж далан дээр нь алгадаж байсан гэдэг. Тэгэхэд Шуумар дарга “Би Цэдэнбал даргын дарга юм байна. Тэгвэл их том дарга байна даа” гэж хэлж инээд болж байсан гэдэг.