gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сармагчин сайндаа л хоёр настай хүүхдийн төвшинд “ярина”

Нийгэм
2007-12-03
0
Twitter logo

“Нохой сэтгэдэг” гэж хэлсэн ажилтнаа Павлов торгодог байсан гэдэг. Амьтны “сэтгэх чадвар”-ын тухай яриа тэр цагаас зарим талаар чимээ алдарсан. Тэгэхдээ бидний “дүү нарын” толгойд юу болж байдаг тухай асуултад шинжлэх ухаан одоо болтол хариулт өгч чадаагүй байна.

Африкийн дархан цаазтай ойд 10 шахам жил болсон нэрд гарсан судлаач Жейн ван Лавик-Гудолл шимпанзе хэмээх сармагчин нарийн саваа модны тусламжтайгаар морин шоргоолжийг үүрнээс нь гаргаж авч байхыг хагас зуун жилийн өмнө анх үзсэнээс хойш сармагчин янз бүрийн биетийг лав 40 янзын зорилго чиглэлээр ашигладгийг нь амьтан судлаачид мэдэх болсон байна. Тухайлбал, шимпанзе биеэ цэвэрлэхэд модны навчийг эрүүл ахуйн алчуур болгон ашигладаг аж. “Тэд бас чулуу, саваа модыг зэвсэг болгож ашигладгийг хүмүүс мэднэ. Гэхдээ тэдний зан үйлийн энэ тал огт судалгдаагүй байгаа юм. Харин хүн дүрст бич алив юмыг зэвсгийн чанартай ашиглах чадвар өндөр байдаг нь тэд хийх үйлдлээ дэс дараагаар нь үр ашигтай төлөвлөж чаддагийг харуулж байгаа юм” гэж биологийн шинжлэх ухааны доктор Евгений Панов нотолж байна.

Амьтанд сэтгэхүйн эхлэл байдаг бөгөөд тэр нь хоорондоо харилцах, хийсвэрлэх, шинэ зорилтыг турших аргаар биш, юмны шалтгаан, үр дагаврыг мэдэх авах гэж түргэн шийдвэр гаргадаг зэрэг чадвараар нь илэрч байгааг нотлох туршилтыг эрдэмтэд олныг хийсэн юм. Тэгээд өөрийгөө танин мэдэх гэх мэт хүнд байдаг шинж чанар бичинд байгаа талаар анхны баталгаа гарч ирсэн. Хүний өвөг гэгддэг энэ амьтны зан аашийг илтгэх нарийн түвэгтэй үйлдэл, чадварууд цаг хугацаа өнгөрөх тутам бидэнд улам бүр мэдэгдсээр байна. Тийм болохоор хүний хэлний хамгийн энгийн хэлбэрийг ч тэд бас эзэмшиж чадах юм биш үү гэх бодол төрсөн аж. Тэгээд янз бүрийн улсын хэд хэдэн сэтгэл зүйч энэ таамаглалыг туршиж үзжээ.

Сармагчин гэгч амьтан мэдээж хүн шиг уруул, төвөнхийнхөө тусламжтайгаар өөрөөр хэлбэл дуу авиа гаргаж ярьж чадахгүй. Тиймээс тэдэнд судлаачид дохионы хэл заах юм уу тусгай дүрс бичгийн тусламжтайгаар харилцахад сургаж байна.

Рамбо гэдэг айлынх шимпанзе хэмээх нэг төрлийн сармагчингийн бие давжаатай удмаас “үрчлэн авч” бараг өрх гэрийнхээ гишүүн болгожээ. Тэгээд дүрсээр санаа илэрхийлсэн зураг (карт)-аар түүнийг “ярьдаг” болгох гэж олон жил оролдсон байна. Үүний тулд сармагчинтай тасралтгүй холбоотой ажилласан аж. Сармагчингууд ч “ярьж” эхэлжээ. Харамсалтай нь тэдний “хэл яриа” хамгийн сайндаа л хоёр настай хүүхдийн төвшингөөс хэтэрсэнгүй. Цааш ер ахидаггүй гэнэ. Туршилт одоо ч үргэлжилж буй юм байна. Сармагчингийн том нь 40 нас хүрч буй ч бидний хэмжүүгээр бол нөгөө л “хүүхэд” хэвээр.  Хүн дүрст бичний “сурсан” хэлийг насанд хүрсэн хүнийхтэй дүйцүүлэх боломжгүй, харин юм хэлж сурах үйл дөнгөж бий болох гэж буй хамгийн эхний үе шаттай нь л зүйрлэж болох юм байна гэсэн дүннэлтэд эрдэмтэд хүрсэн байна.

Тэглээ ч сармагчин маш олон юмыг чадна. Тухайлбал, алга болсон эд зүйлийг үгүйлнэ, болоод өнгөрсөн хийгээд болох гэж буй үйл явдлын мэдээллийг уламжилна. Өөрсдийнхөө “хэлийг” үр хүүхэддээ зааж чадна. Ийм чадвар зөвхөн хүнд л байдаг гэж үздэг байв. Өөрийн хэл дээрээ тэд бие биетэйгээ “ярина”. Тэдний “үг” маш энгийн. Гэтэл туршилтын явцад санаанд оромгүй явдал бас тохиолдсон байна.

“Ярьж” сурсан сармагчингууд Рамбогийн гэр бүлийнхэн яаж ч оролдоод “хэлтэй” болгож чадаагүй сармагчнаас ухаанаар илүү болоогүй байжээ. Рамбогийн сармагчингууд модны хөндий хонгилд байгаа боргоцойг саваа модны тусламжтайгаар авч дөнгөөд байхад “ярьдаг” нь чадахгүй байв гэнэ. Тэгэхээр “чалчиж” сурснаар ухаан нь задардаггүй юм биш үү.

Байгалийн нөхцөлд байхдаа сармагчин илүү “сэтгэж” чаддаг бөгөөд нэлээд нарийн түвэгтэй мэдээллийг дамжуулж, болох үйл явдлыг урьдчилан “харах” нь цөөнгүй. Жишээ нь самар цохиж хагалахад тохиромжтой чулуу таарвал түүнийг хайхрахгүй орхихгүйгээр барахгүй дараа хэрэг болохыг нь мэдээд нуучихна. Мөн бусад амьтны гаргасан дуу авиаг их адилхан дууриаж өөрсдийнхөө харилцаанд хэрэглэж чадна.

Сент-Эндрюгийн их сургуулийн судлаач Кэти Слокомб нөхдийнхөө хамт Угандад хагас жил шимпанзегийн амьдралд ажиглалт хийлээ. Бусад төрлийн сармагчин өөрсөд рүү нь дайрахаар тэд их айхтар чанга хашгирдаг байна. Энд болж буй үйл явдлыг харж буй гэрч байгааг мэдвэл дуу нь улам чангарч байжээ. Гэхдээ шимпанзед үнэхээр тусламж хэрэгтэй болоод “хашгирав уу” эсвэл бусдад сүр үзүүлэв үү гэдгийг ялгахад бэрх. Сармагчингийн зулзагууд юм мөргөх, энд тэндээ шалбарах зэрэгт ойр орчимд нь хэн ч байхгүй бол ер “уйлдаггүй” байна.

Юм “хэлж” чадна гэдэг одоо зөвхөн хүнд л байдаг чадвар биш болоод байгаа. Нөхцөл байдлаас шалтгаалж зан үйлдлээ өөрчлөх, дайсныхаа юм уу олзныхоо амьтны хэлийг “унших”, сүрэг дотроо журам дэглэм бий болгох, хэн нэгнийг “жагсаалаас” гаргах чадвар олон амьтанд бий. Зөгийний “бүжиг” гэж айхтар юм байдаг. Энэ бүжиг их алдартай. Энэ бүжгээр хаана, юу байгааг зөгий илэрхийлж чаддаг байна. Шоргоолж л гэхэд маш нарийн уялдаатай мэдээлэл харилцан солилцохгүйгээр ард нь гарамгүй ажил их хийдэг. Тэдний мэдээлэл солилцдог хэлбэрийг “хэл” гэж хэлж борлохгүй, энэ бол тодорхой дохионы цуглуулга юм.

Хүн дүрст бичин дээр хийсэн туршилтууд юу харуулав?
* Тэд дохионы “хэлийг” ойлгож, хариулж чадна. Энэ “хэлээ” шилжсэн утгаар, тэр ч бүү хэл харааж загнахдаа ч хэрэглэнэ.
* Тэд өөрийн авсан мэдээллийг бусаддаа зориуд дамжуулж, хоорондоо     хийгээд хүнтэй харилцан нэвтрэлцэх чадвартай.
* Өөрийн гэсэн төлөөний нэр, дохионы эрхтэн бий.
* Их багаас нь хүмүүсийн хүрээлэлд өсгөж, хэл яриаг байнга сонсгож     байвал үг хэлийг хоёр ойтой хүүхдийн хэмжээнд хүртэл ойлгодог болно. 
* Сурсан “хэлээ” амьдралынхаа туршид мартахгүй байх төдийгүй хэсэг     завсарлаад сэргээн санаж чадна.

Р.Жаргалант

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан