Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австралийн Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капуртай уулзаж, уул уурхай, геологи, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Г.Дамдинням Австралийн талын төлөөлөгчид “Mining Week & MinePro 2026” олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлж, тус арга хэмжээ нь Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой болсныг онцоллоо.
Талууд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрх зүй болон татварын тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчидтай үүссэн асуудлыг харилцан ойлголцол, хэлэлцээний замаар шийдвэрлэхийн ач холбогдлыг онцлов.
Мөн уул уурхайн урт хугацааны стратеги боловсруулах, салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, Австралид богино болон ахисан түвшний сургалтад хамруулах, техникийн туслалцаа, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.
Австралийн тал геологи, хайгуул, уул уурхайн бодлого, хөрөнгө оруулалтын чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Талууд Монгол, Австралийн дипломат харилцааны 55 жилийн түүхэнд тулгуурлан уул уурхай, геологи, хөрөнгө оруулалт, боловсрол, хүний нөөцийн чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхээр санал нэгдэв.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам