gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

AI инженер М.Хонгорзул: Хүсэл байхад хиймэл оюун бүтээх амархан болсон

Б.Мөнхчимэг
Технологи
3 цаг 51 минутын өмнө
Twitter logo

Хиймэл оюун ухаан (AI) хурдацтай хөгжиж буй энэ үед хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо юунд анхаарах, хэрхэн AI-ийн хэрэглэгч бус бүтээгч болох талаар AI инженер М.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр хиймэл оюун ухааныг хөгжимтэй хослуулсан судалгаа хийж, Google Cloud олон улсын арга хэмжээнд төслөө танилцуулж байсан туршлагатай. Өдгөө хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээг байгууллагуудад нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг “Deep Tech” компанийг үүсгэн байгуулан ажиллаж байна.

-Та одоо машин сургалтын инженерээр ажилладаг гэсэн. Энэ ажлын хүрээнд яг юу хийдэг талаар энгийнээр тайлбарлаж өгөөч?
-
Энгийнээр хэлбэл компьютерт олон жишээ, өгөгдөл өгч, тэр өгөгдлөөсөө тодорхой зүйлсийг таньж, ялгаж, дараагийн удаа өөрөө шийдвэр гаргаж чаддаг болгох явц гэж ойлгож болно. Жаахан хүүхэд ямар нэг зүйлийг олон дахин харж, сонсож байгаад аажмаар таньж сурдагтай төстэй.

Жишээлбэл, компьютерт олон нохой, муурын зураг үзүүлээд “энэ бол нохой”, “энэ бол муур” гэж таниулж, сургана. Машин олон жишээгээр дамжуулан тэдгээрийн ялгааг олж сурна. Дараа нь өмнө нь харж байгаагүй шинэ зураг өгөхөд өмнө нь сурсан зүйл дээрээ үндэслээд “энэ нохой байна” эсвэл “энэ муур байна” гэж таних боломжтой байгаа юм.

Компьютер дээрээ тоглоом л тоглодог, бүр “донтсон" гэмээр. Гэхдээ том болох тусмаа энэ тоглоомуудыг хэн хийдэг юм бол, яаж ингэж хөдлөөд байгаа юм бол" гэж сониучирхдаг болсон.

Тэгэхээр компьютерыг бүх зүйлийг нь нэг бүрчлэн зааж өгөөд байгаа биш. Харин их хэмжээний өгөгдөл, жишээ өгч, түүнээсээ хэв шинж, зүй тогтол зэргийг нь олохыг сургана гэсэн үг.

Үүний цаана өгөгдөлтэй ажиллах, түүнийг боловсруулах, модель сургах, сурсан моделийг бодит амьдрал дээр ашиглах зэрэг олон үе шат байдаг. Тиймээс машин сургалтын инженерийн ажил зөвхөн код бичихээр хязгаарлагдахгүй, өгөгдөл болон моделийг хэрхэн ашиглаж, бодит асуудлыг шийдэх вэ гэдэгтэй холбоотой байдаг.

-Их сонирхолтой юм. Анх яагаад технологийн салбарыг сонгох болов. Хэзээнээс компьютер, технологи сонирхож эхэлсэн бэ? 
-Жаахан байхдаа багш, эмч эсвэл хөгжимчин болно гэж боддог байлаа. Бага ангид байхад манайх гэртээ хамгийн анх "Pentium III" компьютертэй болсноор бодол маань тэр чигтээ өөрчлөгдсөн дөө. (инээв) 

Эхэндээ хүүхэд байсан  компьютер дээрээ тоглоом л тоглодог, бүр “донтсон" гэмээр. Гэхдээ том болох тусмаа "Компьютер яг яаж ажилладаг, энэ тоглоомуудыг хэн хийдэг юм бол, яаж ингэж хөдлөөд байгаа юм бол" гэх мэтээр сониучирхаж боддог болсон. Тэгээд ахлах ангид байхдаа компьютер, технологийн салбарт ажиллая гэж шийдсэн. Тухайн үед үлгэр дуурайлал авах хүн хайсан ч технологийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд тийм ч олон байгаагүй. Азаар аав, ээж маань “Чи чадна л гэж бодож байвал хийгээрэй” гэж хэлсэн нь намайг их зоригжуулсан шүү.

-Хөгжмийг AI-тай хослуулж судалгаа, хөгжүүлэлтийн ажил хийж байгаа гэж сонссон. Энэ тухайгаа сонирхуулаач.
-Би багаасаа хийл хөгжим тоглож, энэ чиглэлээрээ суралцаж ирсэн. Сүүлд хөгжмөө орхилгүй, технологийн чиглэлээр эзэмшсэн мэдлэгтэйгээ хослуулж болох юм байна гэж бодсон. Хоёр жил орчим үндсэн ажлынхаа зэрэгцээ “Music Mood Detector” гээд тухайн дуу, хөгжим ямар сэтгэл хөдлөл агуулж, илэрхийлж байна гэдгийг таних систем хийж байна. 

Энэ ажлаа Google-ээс Америкийн Лас Вегас хотод зохиогддог "Google Cloud" нэртэй эвентэд илтгэгчээр оролцож, өөрөө хийл тоглож, системээ яаж ажилладгийг танилцуулсан.

    -Энэ систем яг хэрхэн ажилладаг вэ?
    -Жишээ нь намайг хийл тоглоход систем дэлгэц дээр миний тоглож байгаа ая ямар сэтгэл хөдлөл, эмоци агуулж байгааг таниад шууд харуулна.

    Үүн дээрээ үндэслээд  “энэ хүний тоглож байгаа ая жаахан гунигтай юм байна” эсвэл “кофе шопд сонсоход тохиромжтой”, “анхаарал төвлөрөхөд тустай” гэх мэтээр хариулдаг. 

    -Тэгвэл үүнийг амьдрал дээр ямар зорилгоор хэрэглэж болох вэ?
    -Хөгжим хүний сэтгэл хөдлөлд маш их нөлөөлдөг шүү дээ. Тэгэхээр тухайн хөгжим ямар сэтгэл хөдлөл илэрхийлж байгааг AI-аар таньдаг болчихвол олон зүйлд ашиглах боломжтой.

    Жишээлбэл, хөгжмийн сургалт, боловсролын системд ашиглаж болно. Мөн тухайн хүний сэтгэл хөдлөлд тохирсон хөгжмийг сонгох, сэтгэл санааг нь тайвшруулах эсвэл илүү эрч хүч, урам зориг өгөхөд хөгжмийг хэрхэн ашиглаж болохыг тогтоох боломжтой. Цаашлаад хөгжим хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг илүү нарийвчлан судлах хэрэглэгдэхүүн болж чадна.

    Тиймээс миний хувьд энэ бол зүгээр нэг “ямар дуу гунигтай, ямар дуу баяртай вэ” гэдгийг таних систем биш. Хөгжим болон хүний сэтгэл хөдлөлийн хоорондын холбоог ойлгож, цаашид үүнийг боловсрол, сэтгэл зүй зэрэг олон чиглэлд хэрхэн ашиглаж болохыг судалж байгаа суурь ажил юм.

    "Би Монголд байгаа юм чинь хоцрогдчихлоо" эсвэл "гадаадад байгаа хүн түрүүлж алхаад байна" гэж бодох хэрэггүй. 

    -AI-ийн өнөөгийн хөгжлийг харахад хэрэглэгч байхаас гадна өөрөө ямар нэгэн зүйл бүтээх боломж хэр нэмэгдэж байна вэ? 
    -AI-ыг хүн болгон мэдэх тусмаа, хэрэглэх тусмаа үүний цаана ямар нарийн нандин технологиуд байгааг мэдэх шаардлагагүйгээр өдөр тутамдаа бүх хүмүүс хэрэглэгч болж байна. Бүтээгч ч болох боломжтой.  Өөрт нь хүсэл байхад бүтээх амархан болж байна гэж харж байна.  

    Одоо дэлхий нийттэй гарааны нэг шугамаас эхлэх боломжтой цаг үе болчихсон шүү дээ. Тэгэхээр "би Монголд байгаа юм чинь хоцрогдчихлоо" эсвэл "гадаадад байгаа хүн түрүүлж алхаад, илүү юм хийгээд байна" гэж бодох хэрэггүй. 

    Ялангуяа хүүхдүүдэд хэлмээр байгаа нь өөрт чинь ямар нэгэн асуудал тулгарч байвал, сургуулийн чинь эргэн тойронд асуудал байвал, магадгүй багш, найз нөхөд, гэр бүлийнхэнд чинь ямар асуудал байна, тэр болгоныг технологийн, AI-ийн тусламжтайгаар шийдэх боломжтой. 

    Энэ асуудлыг шийдсэнээр чи эргэн тойрныхоо асуудлыг шийдээд зогсохгүй дэлхийн нөгөө буланд байгаа хэн нэгний асуудлыг ч шийддэг юм шүү.  Тиймээс ямар нэгэн шийдэл гаргаад түүгээрээ гарааны бизнес эхлүүлж болж байна. 

    Тэр санаагаа олон улсын хөрөнгө оруулагч нар руу явуулахад нээлттэй болчихсон. Монголд ч IT паркийн инкубатор зэрэг технологийн санаа, шийдлийг дэмждэг газруудад очоод санаагаа хөгжүүлээд цаашдаа олон улсад гарах боломжтой болсон.

    -Тэгвэл хүүхэд, залуус мэргэжил сонгохдоо AI-ийн хөгжлийг хэрхэн тооцох хэрэгтэй вэ? 
    -Нэг талаар өөр салбарт, өөрийнхөө сонирхсон мэргэжлийг сонгож болно. Гэхдээ үүн дээрээ нэмээд AI-ийн ур чадварыг зайлшгүй эзэмших хэрэгтэй. 

    Нөгөө талдаа AI систем, моделийн ар талд нь ямар модель ажиллаад байгаа юм, ямар загвар ажиллаад байгаа юм, үүнийг хэрхэн сургаад байна, ямар hardware дээр ажиллаад байна, тэр hardware-ийг яаж хөгжүүлэх вэ гэдгийг гүн рүү нь орж судалдаг, хөгжүүлдэг инженерийн мэргэжлүүд бас байж болно. 

    Ахлах ангийн хүүхдүүдийн мэргэжил сонголт дээр шууд “чи ийм мэргэжил сонгох хэрэгтэй”, эсвэл “энэ мэргэжил тренд болж байгаа юм чинь чи үүнийг сонгох хэрэгтэй” гэж хэлж болохгүй. 

    Өөр мэргэжилтэй болмоор байгаа ч тренд байгаа учраас гоё санагдаад тэр мэргэжлийг сонгоё гээд явах нь өрөөсгөл.

    Хамгийн чухал нь чи өөрөө яг юу хүсэж байна, юу хийж чадахаар байна гэдгээ их бодоосой, олоосой гэж зөвлөе.

    AI сонирхож байгаа хүүхэд, залуусын хувьд зөвхөн нэг л мэргэжил байдаг гэж харах хэрэггүй. Өөрийн сонирхож байгаа чиглэлээсээ хамаараад AI-ийн олон өөр салбарт суралцаж, ажиллах боломжтой.

    -AI салбарт ажиллахыг мөрөөдөж, сонирхож байгаа хүүхэд, залууст ямар боломжууд нээлттэй байна вэ. Ямар мэргэжлүүдийг сонгож болох бол?
    -Монголд одоохондоо “AI инженер” гэсэн ерөнхий нэршлийн дор AI хөгжүүлэгчдийг ажилд авч байх шиг байна. Гэхдээ цаашдаа энэ салбар илүү нарийсаж, олон өөр чиглэлд хуваагдана.

    Олон улсад бол prompt engineer, AI engineer, AI governance, AI safety, security гэх мэт чиглэлүүд бий болж байна. AI маш хурдан хөгжихийн хэрээр бидний хувийн мэдээлэл, аюулгүй байдал, банк санхүү зэрэг илүү нарийн мэдээлэлтэй холбоотойгоор өгөгдлөө хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал чухал болж байгаа. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхэд чиглэсэн ажилтан, инженер, хөгжүүлэгчдийн хэрэгцээ нэмэгдэнэ.

    Мөн хиймэл оюун ухааны салбарт machine learning, deep learning, artificial neuron, neural network, generative AI гэх мэт олон чиглэл, технологи салбарлан хөгжиж байна. Эдгээрийн цаана суурь математикийн шинжлэх ухаан явдаг.

    Тиймээс AI сонирхож байгаа хүүхэд, залуусын хувьд зөвхөн нэг л мэргэжил байдаг гэж харах хэрэггүй. Өөрийн сонирхож байгаа чиглэлээсээ хамаараад AI-ийн олон өөр салбарт суралцаж, ажиллах боломжтой.

    -Харин AI хөгжихийн хэрээр бусад ажил мэргэжил, ажлын байрнууд хэр хувьсаж өөрчлөгдөж байна вэ? 
    -Миний харж байгаагаар, бас зарим судалгаагаар яг өнөөдрийн байдлаар шууд AI бидний ажлын байрыг орлох зүйл байхгүй. Гэхдээ технологийн хурдацтай хөгжил дэвшлийн дүнд хуучин нь устаж алга болно, шинэ ажлын байрууд гарна. 

    Дээр үед, намайг хүүхэд байхад 10 хурууны бичээч гэдэг ажлын байр байдаг байсан. Гэтэл одоо байхгүй. Энэ бол хүн болгоны хийж чаддаг ур чадвар болчихсон. Жолооч гэдэг тусдаа мэргэжил байсан. Одоо жолоодох хүн болгоны хийдэг ур чадвар болсон. Тэгтэл хэдхэн хоногийн өмнө Tesla-гаас бүр жолооны хүрдгүй машин танилцуулсан. Тэгэхээр ирээдүйд хүмүүс заавал жолоо барих чадвартай байх шаардлагагүй болчихлоо.

    Шинэ зүйлд суралцах, тасралтгүй суралцах чадвар ирээдүйд өндрөөр үнэлэгдэнэ. 

    Тэгэхээр таны ажлын байр алга болж байна гэж айхын оронд шинэ ажлын байранд хэрхэн дадах уу, хэрхэн өөрийгөө бэлдэж тэр ажлын байранд дасан зохицох уу гэдгийг сурах ёстой ур чадвар.

    -AI-ийн эрин үед хүн ямар ур чадвартай байж, AI-ийг хэрхэн зөв ашиглаж сурах хэрэгтэй вэ?
    -Яг өнөөдөр AI шинэ гарч байгаа ур чадвар, шинэ технологи мэт боловч хэдэн жилийн дараа хүн болгоны чаддаг зүйл болно. Ийм цаг үед хосолсон ур чадвар нэлээн эрэлттэй болох хандлагатай байгаа. 

    Тухайлбал хуульч мэргэжилтэй хэр нь AI ур чадвартай, эмч мэргэжилтэй хэр нь AI-тай ажиллах чадвартай байх гэх мэтээр.

    Бас миний судалгааны ажил байна шүү дээ. Хөгжимчин гэхдээ AI, хөгжим хоёрыг хослуулсан судалгаа хийдэг. Маш сайн зурдаг зураач байлаа гэхэд AI ашиглаж зургаа хувиргах, баяжуулах чадвартай байх зэргээр AI-ыг өөрийнхөө үндсэн мэргэжилтэй хослуулах хэрэгтэй.

    Түүнчлэн шинэ зүйлд суралцах, тасралтгүй суралцах чадвар ирээдүйд өндрөөр үнэлэгдэнэ. Яагаад гэхээр өдөр ирэх тусам шинэ технологиуд, шинэ AI загварчлалууд, шинэ AI бүтээгдэхүүнүүд асар хурдан гарч ирж байна. 

    Тэгэхээр өөрөө илүү их үр бүтээлтэй ажиллахын тулд, цагаа хэмнэхийн тулд, ажлын байран дээрээ манлайлагч болохын тулд тухайн шинэ tool-үүдийг, шинэ бүтээгдэхүүнийг асар хурдан суралцаад өөрийнхөө ур чадварт нэмээд ажлын байран дээрээ манлайлах, цалингаа нэмэгдүүлэх боломжтой болж байна. 

    -Ярилцлагын төгсгөлд, AI-ийн энэ хурдтай өөрчлөлтийн үед хүүхэд, залуус юунд хамгийн их анхаараарай гэж зөвлөх вэ?
    -Өөрөө хүсэж, мөрөөдөж чадвал юуг ч бүтээх боломжтой болсон ийм цаг үед амьдарч байгаа учраас AI ашиглаад өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч, хэрэгтэй зүйлд ашиглаарай. 

    AI ашиглаад мэдэхгүй байгаа зүйлээ тайлбарлуулж болж байна. Хэл сурах хүсэлтэй, хэл сурч байгаа бол AI-тай харилцан ярилцаж, гадаад хэлний ур чадвараа сайжруулах, найзтайгаа чаталж байгаа мэтээр бичиж, харилцааны чадвараа ахиулах зэргээр AI-ыг үр дүнтэй ашиглах олон боломж бий.

    Нөгөө талаас өмнө хэлсэнчлэн эргэн тойронд чинь ямар асуудал байна, түүнийг шийдэх хүн нь та өөрөө шүү. AI ашиглаад өөрийнхөө эргэн тойрноо, амьдарч байгаа нийгэм, эх дэлхийгээ илүү сайхан болгох боломжтой ийм гоё үед амьдарч байгаа болохоор илүү хичээгээрэй. Шинэ зүйлийг суралцахаас, AI-ыг ашиглахаас битгий татгалзаарай, битгий хойш суугаарай гэж хэлмээр байна. 

    -Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

    Гэрэл зургийг Т.Бархас

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан