УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Улсын хэмжээнд 350 мянган хүүхэд сургуулийн хүртээмжгүй орчинд суралцаж байна. Багадаа 108 сургууль, 95 цэцэрлэг барих хэрэгтэй. Хүүхэд чанартай орчинд сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгаа учир бид арга хэмжээ авах ёстой.
Хотхоны журмаар сургуулиудыг шийднэ гэдэг асуудал байж болохгүй ээ. Цэцэрлэг шиг сургуулийг шийднэ гэж болохгүй.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Галаа гишүүн ээ, та хотхоны бага сургуулийг ад үзэх хэрэггүй дээ. Таны сургуулиас дутахгүй орчинд хүүхдүүд сурч байна. Та надтай явж, хотхоны 21 сургуулийг үзнэ байгаа. Хотхоны бага сургуульд хүүхдээ хамруулсан 20 мянган эцэг, эхчүүд сэтгэл ханамжтай байгаа юм билээ.