gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чулуу шиг харагдах энэ цагаан мөөгийг Монголд тарьж байна

М.Ариунзаяа
Нийгэм
3 цаг 17 минутын өмнө
Twitter logo

Налгар намрын дулаахан өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд хүний хөдөлгөөн тасрахгүй. Асар бүрийн өмнө тариаланчид ургацаа дэлгэж, худалдан авагчид үнэ асууж, зарим нь уут дүүрэн ногоо барин алхана. Төмс, лууван, сонгиноос эхлээд өнгө өнгийн нарийн ногоо эгнэн өрөгдөж, намрын ургацын дүр төрхийг бий болгожээ.

Энэ олон ногооны дундаас нэгэн хачирхалтай зүйл нүдэнд тусав. Том цагаан биетэй, чулуу шиг харагдах зүйлээс цагаан мөөг ургажээ. Ойртож харвал мөөг болох нь тодорхой ч ердийн мөөгнөөс хэлбэр төрхөөрөө содон.

Энэ бол хус модны цагаан мөөг.

Тус мөөгийг Б.Гамбаяр гурван жилийн өмнөөс тарьж эхэлжээ. Тэрээр унасан хус модыг дахин боловсруулж, түүн дээрээ мөөгөө ургуулдаг байна.
Мөөг хурдан ургадаг ч үүний хэрээр хурдан мууддаг онцлогтой. Б.Гамбаяр дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг мөөгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр энэ жил “Атар” төслөөс зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлжээ.
Түүний хэлснээр өөрсдийн тарьж буй мөөгийг органик аргаар ургуулдаг бөгөөд одоогоор энэ төрлийн мөөг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч цөөн байна. Тэд бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг гэнэ. 
Үзэсгэлэн худалдаанд дарсан мөөг нь 11 мянган төгрөг, савласан нойтон мөөг нь 7000 төгрөгийн үнэтэй байв.

    Б.Гамбаярын асрын яг хажууд мөн л хусны цагаан мөөг худалдаалж байлаа. Монголд тарьж ургуулсан энэ төрлийн мөөгийг хоёрхон асар худалдаалж байсан нь анхаарал татна. Гэхдээ энэ асарт мөөг худалдаалахаас гадна хэрхэн гэрийн нөхцөлд тариалах талаар сургалт зохион байгуулдаг талаар тайлбарлаж байсан юм .

    А.Дэлгэрмаа

    Сургалтын талаар А.Дэлгэрмаагаас тодруулахад “Хусны цагаан мөөгийг чийг, гэрэл, дулааныг нь тохируулснаар гэртээ, тагтан дээрээ тарих боломжтой. Хөргөгчид гурав хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалж хэрэглэх бол хэрэглэх хэмжээгээрээ хөлдөөгөөд хэрэглэж болно” гэв.

    Түүний ярьснаар хусны цагаан мөөгийг монгол эрдэмтэд 10 гаруй жил судалжээ. Судалгаагаар мөөгөнд агуулагдах амин дэм, минерал болон гэрийн нөхцөлд тариалах боломжийг нь судалж, улмаар 2010 оноос дотооддоо тарьж эхэлсэн байна.

    Харин 2018 оноос олон нийтэд зориулан гэрийн нөхцөлд мөөг тариалах сургалт зохион байгуулж эхэлжээ. А.Дэлгэрмаа өөрөө ч уг сургалтад анх хамрагдаж, түүнээс хойш мөөг тариалж эхэлжээ. Өдгөө тэрээр өөрийн ургуулсан мөөгөө худалдаалахын зэрэгцээ бусдад гэрийн нөхцөлд хэрхэн тариалахыг зааж байна.

      Чулуу шиг харагдах цагаан биенээс ургасан мөөг хүмүүсийн сонирхлыг татсаар. Харин тэрхүү содон мөөгийг үзэсгэлэнгийн нэг хэсэгт зөвхөн худалдаалаад зогсохгүй, хэрхэн өөрийн гараар ургуулах мэдээллийг өгч байлаа.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан