Украин улс ОХУ-ын дизель түлшний үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоох ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
"Зеленський нэг зүйл хийх хэрэгтэй. Тэр Орос дахь дизель түлшний үйлдвэрт цохилт өгөхөө зогсоох ёстой. Өөр байнд цохилт өгөг, гэхдээ дизель түлшний үйлдвэрт л биш, цохилтоос болоод дизель түлшний хомстол үүсээд байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өгүүлсэн байна.
Сүүлийн саруудад Ойрх Дорнод дахь хямралын улмаас газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа юм. Энэ оны хоёрдугаар сард АНУ, Израил улс Иран руу хамтран цохилт өгснөөс хойш дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 25 хувь, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн тээвэрлэлтэд ноцтой хүндрэл үүссэн.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн зах зээл дээр үүссэн дизель түлшний хомсдолын гол шалтгаан нь Ойрх Дорнодтой хамаагүй хэмээн мэдэгдсэн байна. "Энэ Ойрх Дорнодоос болоод байгаа юм биш, харин Орос, Украины асуудлаас үүссэн хэрэг. Бид энэ талаар Зеленськийтэй ярилцсан. Өөр олон бай байна шүү дээ. Дизель түлшний үйлдвэрт л битгий цохилт өг, цохилт өгөхөөр дэлхий нийт хохироод байна" хэмээн Доналд Трамп мэдээлжээ.
Энд дуулгахад, ОХУ наймдугаар сарын сүүлээр дизель түлшний экспортыг хориглох шийдвэрээ 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан юм. Энэ шийдвэрийг долоодугаар сарын 8-ны өдөр гаргасан бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украин тал байнга цохилт өгч байгаагийн улмаас ОХУ-д түлшний хомстол үүссэн тул ийм шийдвэр гаргаж байлаа. Үүнээс өмнө ОХУ дизель түлшний экспортоороо АНУ-ын дараа, дэлхийд хоёрдугаарт бичигдэж байв.
Эх сурвалж: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн