АНУ-ын Нью-Йорк мужийн нэгэн хос хайртай нохойдоо зориулан гэрээ бараг 2 сая ам.доллароор шинэчилж, түүний тав тухад нийцүүлэн тохижуулсан ч одоо уг байшингаа худалдахаар болжээ.
77 настай Ховард, Сьюз Рубин нар 2019 онд Нью-Йоркийн Паунд-Риж хотод 1.825 сая ам.доллароор 5,000 орчим ам метр талбайтай, дөрвөн унтлагын өрөө бүхий байшин худалдан авчээ. Тэд өмнө нь Флорида мужийн Бока-Ратонд амьдардаг байсан ч хайртай нохой Бастертаа хэт халуун уур амьсгал тохиромжгүй гэж үзэн Нью-Йорк руу нүүсэн байна.
Тэд шинэ гэрээ зүгээр нэг засварлаад зогсохгүй, Бастерт зориулсан жинхэнэ “амралтын газар” болгон өөрчилжээ. Тус байшинг бүр “Buster’s Retreat” буюу “Бастерын амралтын газар” хэмээн нэрлэсэн байна.
Хос нийтдээ ойролцоогоор 2 сая ам.долларыг засвар, шинэчлэлд зарцуулжээ. Үүний дотор гал тогоо, ариун цэврийн өрөө болон байшингийн дэд бүтцийн томоохон шинэчлэл багтсан байна.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь Бастерт зориулсан тусгай шийдлүүд байв. Байшингийн усан санд нохой хэвтэж тухлах зориулалттай хоёр “нарны тавцан” буюу усан доторх гүехэн хэсэг байгуулжээ. Бастер усанд дуртай боловч сэлж чаддаггүй аж. Харин Ховард өөрөө уг усан санд нэг ч удаа орж үзээгүй бөгөөд “Бид үүнийг огт ашигладаггүй. Энэ бол түүнийх” хэмээн ярьжээ.
Мөн хашаанд нь хиймэл зүлэг дэвсэж, Бастер чөлөөтэй тоглох зориулалттай хашаалсан талбай байгуулсан байна. Нарны хурц тусгалаас хамгаалахын тулд мод, шүхрүүдийг мөн суурилуулжээ.
Нохойны сарвуу халуунд түлэгдэхээс сэргийлж усан сангийн орчимд халалтыг бууруулдаг нийлмэл материалаар хийсэн тавцан хүртэл суурилуулсан байна. Бастер энэ хэсэгт хэвтэнгээ гэрт нь ажиллаж буй цэцэрлэгчдийг ажиглах дуртай гэнэ.
Гэрийн дотор ч Бастерын тав тухыг мартсангүй. Тус байшинд есөн телевиз байдаг бөгөөд нохойных нь хамгийн дуртай “Paw Patrol” хүүхэлдэйн нэвтрүүлгийг үзүүлэхэд ашигладаг байна. Зочны өрөөнөөс гадна зочны унтлагын өрөөнүүд ч Бастерын чөлөөтэй ашигладаг орон зай болжээ.
“Бид түүний төлөө амьдралынхаа нэг хэсгийг золиосолсон гэж хэлэхгүй. Харин амьдралынхаа хэв маягийг түүнд тохируулан өөрчилсөн” хэмээн Ховард Рубин ярьжээ.
Гэвч одоо Бастерын тансаг ордон шинэ эзэнтэй болох гэж байна.
Сьюз Рубин Флоридагаа санаж эхэлсэн тул хос Нью-Йорк дахь байшингаа зарж, Флорида руу буцаж очихоор төлөвлөжээ. “Buster’s Retreat”-ийг одоогоор 2.9 сая ам.доллароор худалдахаар зарласан байна.
Ингэснээр хос байшингаа худалдаж авах болон шинэчлэхэд нийтдээ ойролцоогоор 3.825 сая ам.доллар зарцуулсан боловч одоогийн үнэ нь 2.9 сая ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, засварын зардлыг бүрэн нөхөхөөс илүүтэйгээр тэд Бастерт тав тухтай амьдрах орчныг бий болгохыг чухалчилжээ.
Эх сурвалж: CNN