gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өдөрт дунджаар 4500-12900 хэрэглэгч суррон, мопед, скүтер түрээсээр авч байна

Т.Онон
Нийслэл
Өчигдөр
Twitter logo

ХЭҮК-оос төр болон төрийн бус байгууллагатай хамтран “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг зохион байгуулж байна. 

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих эрхийг хангах зорилгоор замын хөдөлгөөнд оролцогчдыг унадаг дугуй, скүүтер, цахилгаан дугуй, мопед, мотоциклын хэрэглээнээс үүдэлтэй осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх нь аяны зорилго юм.

НИТХ, ЗДТГ явган хүний замаар скүтер, мопед явуулахгүй байх мэдээлэл өгсөн ч одоо хүртэл дүрэм, журам нь тодорхойгүй байна. 

Өдөрт дунджаар 36,990 хэрэглэгч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглан, 600 мянга орчим автомашинтай зэрэгцэн, явган хүмүүсийн хамт замын хөдөлгөөнд оролцдог. Явган зорчигч хэзээ, хаанаас скүүтер, мопед, дугуйтай хүн гарч ирээд хүүхэд, аав, ээж, өөрийг минь мөргөчих бол гэсэн айдас иргэдийн дунд нэмэгдэв.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээлэл

Нийслэл, орон нутагт Жэт sharing, Тапатрип, Эко  технологи, U go, Хурд хүч (Ub bike) гэсэн  таван аж  ахуйн нэгж суррон, мопед, скүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дунджаар 4500-12900 хэрэглэгч үйлчлүүлдэг.

Улсын хэмжээнд (2022-2024)  мопед, скүүтер, цахилгаан дугуйтай зорчиж явахдаа гаргасан 887 зам тээврийн осол бүртгэжээ. 2025 оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 2533 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Осол гэмтлийг шалтгаанаар авч үзвэл

  • 54% нь мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унаж бэртсэн бол
  • 28% нь тухайн хэрэгсэлтэй явж байгаад суудлын автомашинд мөргүүлж гэмтжээ.

Скүүтер, цахилгаан дугуй /суррон/-аас үүдэлтэй осол гэмтлийн  тохиолдол ( ГССҮТ)

№ Он Осол гэмтлийн тоо
1 2019 14
2 2020 48
3 2021 20
4 2022 50
5 2023 274
6 2024 10000
7 2025 оны 10 сар

Ослын улмаас учирсан гэмтлийг субъект, учирсан хохирлоор нь авч  үзвэл:  (2024, 2025 оны 10 сарын байдлаар)

Хохирогч он насанд хүрээгүй хүн насанд хүрэгчид нийт
Өөрөө гэмтсэн 2024 3436 5587 9023
  2025 3963 6016 9979

Бусдыг гэмтээсэн

(Явган зорчигч тээврийн  хэрэгсэлд мөргүүлсэн тохиолдлыг оруулсан)
2024 433 553 986

2025 477 642 1119
Үүнээс нас барсан 2024

1

2

3

  2025 1 5 6

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр 2024-2025 оны 10 сарын байдлаар:

Насанд хүрээгүй хүн өөрөө гэмтсэн нийт 7399 тохиолдлын:

  • 4449 буюу 60.1 хувь нь унадаг дугуйтай,
  • 1690 буюу 22.8 хувь нь мотоциклтой,
  • 313 буюу 4.2 хувь нь скүүтэр,  
  • 663 буюу 8.9 хувь нь мопед,
  • 284 буюу 3.8 хувь нь суррон, цахилгаан дугуйтай зорчих үедээ осолдсон байна. 

Харин насанд хүрээгүй хүн бусдыг гэмтээсэн нийт 910 тохиолдлын:

  • 531 буюу 58.3 хувь нь унадаг дугуйтай,
  • 186 буюу 20.4 хувь нь мотоциклтой,
  • 55 буюу 6.0 нь скүүтэртэй,
  • 95 буюу 10.4 хувь нь мопедтой,
  • 53 буюу 5.8 хувь нь суррон, цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын бие махбод, эрүүл мэндэд хохирол учруулжээ.

Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд скүүтэрээс үүдэлтэй осол 80 буюу 55,5 хувь, мотоциклоос үүдэлтэй осол 112 буюу 12,6 хувь, мопедоос үүдэлтэй осол 630 буюу 11 дахин, суррон, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол  205 буюу 4.1 дахин өссөн бол, унадаг дугуйнаас үүдэлтэй осол 646 буюу 23,8 хувиар буурчээ.

Энэ нь хүүхдүүд цахилгаан болон дээрх төрлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдсэнтэй холбоотой.

Насанд хүрсэн иргэдийн хувьд өөрөө гэмтсэн скүтерээс үүдэлтэй осол 3  дахин, мопедоос үүдэлтэй осол 826 буюу 18.3 дахин, бусдыг гэмтээсэн мопедоос үүдэлтэй осол 63 буюу 72.4 хувиар, суррон цахилгаан дугуйнаас үүдэлтэй хүний амь нас хохирсон осол хоёр дахин өсчээ.

МУ-ын холбогдох хууль тогтоомжид дээрх төрлийн тээврийн  хэрэгслийн талаарх  зохицуулалтууд:

  • Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
  • Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд баруун гар талын захаар байрлан явж болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан