Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс цугласан нийт 750 гаруй залуу төлөөлөгчийн “Youth Council Summit 2026” арга хэмжээг 3-р сарын 28, 29-нд зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж Х.Булгантуяагйн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албыг хашиж байхдаа удирдсан чуулганы нэгдсэн хуралдаан нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцээс гаргасан. Улмаар түүнийг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт буруутган, Улсын ерөнхий прокурорын газраас яллагдагчаар татаад байна.
Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа хэмээн МАН-ын дарга Н.Учрал Х.Булгантуяа болон бусад хэд хэдэн гишүүнийг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэхээ мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан Ц.Нямдорж, Булгантуяаг яагаад яллагдагч болгож байгаа юм, энийг манайхан хийлгэж байгаа. Булгантуяа хурал удирдсан, өөр яасан юм. Ямар хэрэг хийсэн юм.
Үндсэн хуулийн цэц УИХ-ын шийдвэрийг хянадаг болохоос биш байнгын хорооны ажлыг хянадаггүй. Гэтэл УИХ-ын чуулганыг удирдлаа гэж хамт явж байгаа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан. Энийг чинь юу гэж үзэх вэ.
Булгантуяа гарцаагүй шахагдсан юм нь хугацаанд л шахагдсан байсан. 10 хоногийн дотор хэлэлцэх хуультай, тэрийг давбал Үндсэн хуулийн зөрчил болох байсан учир хуралдъя гэж өдөр, шөнөгүй шаардсан шүү дээ. Өөр яах юм гэв.