gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөнгөлөлттэй зээлийг хэрхэн олгодог талаар 27 улсын сайн туршлагыг судалжээ

Б.Азбаяр
Улс төр
2026-03-24
Twitter logo

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.24/ хуралдав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахлан ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсгийн гишүүд хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоот үйлчилгээний тухай мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулжээ.

Энэ талаар, "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны, Боловсролын, Зам, тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хууль зүй, дотоод хэргийн, Сангийн яам"-тай мэдээлэл солилцсон хэмээн хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун мэдээлэв.

Тодруулбал, Зам, тээврийн яаманд болсон уулзалтын үеэр жолооны курс, хөнгөлөлттэй ваучер, сонголтот хүртээмжтэй нийтийн тээвэр, таксийн үйлчилгээний талаар хөндсөн бол Хууль зүй, дотоод хэргийн яаманд болсон уулзалтын үеэр хуулийн давхардал, хийдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүргэх үйлчилгээний талаар хөнджээ.

Түүнчлэн гадаад харилцааны яамаар дамжуулан 27 улсын эрх зүйн орчны сайн туршлагыг судалсан байна.

Энэ талаар судлаач Д.Тулгамаа танилцуулсан. 27 улсын эрх зүйн орчныг судлахдаа хамрах хүрээг хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хэмээн тодорхойлж, барилга болон тээврийн байгууламж, нийтийн зам талбай, туслах технологи, дэмжих үйлчилгээ, квот болон дижитал хүртээмж гэсэн үзүүлэлтүүдээр авч үзжээ. Түүнчлэн хууль, стандарт, орон нутгийн журам зэрэг зохицуулалт, татаас, татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээлийг хэрхэн үзүүлдэг талаар нарийвчлан судалжээ.

Ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгасны дагуу холбогдох төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудаас ирүүлсэн тоо мэдээлэл, тайланд үндэслэн санал, дүгнэлтээ нэгтгэж, Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоот үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах юм байна.

Хуулийн төслийн талаар мэдээлэл солилцох уулзалтуудыг ирэх сард зохион байгуулах бөгөөд энэ талаар холбогдох яамдын төлөөлөлтэй санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан