gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Хишигбаяр: Аутизмтай хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байна

Редакцын бус нийтлэл
9 цаг 28 минутын өмнө
Twitter logo
Редакцын бус нийтлэл
Twitter logo
9 цаг 28 минутын өмнө
А.Хишигбаяр: Аутизмтай хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байна ГБХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр

Дөрөвдүгээр сарыг дэлхий нийтээр “Аутизмыг таниулах сар” хэмээн зарладаг бөгөөд тус сарыг угтан ГБХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяртай Монгол Улсад аутизмтай хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний хөгжлийг дэмжиж, боловсрол олгоход чиглэсэн ямар бодлого хөтөлбөрүүд байдаг, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа.

-Аутизмтай хүмүүсийн хөгжлийг дэмжих ямар бодлогуудыг танай яамнаас хэрэгжүүлж ажилладаг вэ?
-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна.

Эдгээр иргэдийн 7.6 мянга нь сонсголын, 11.5 мянга нь харааны, 19.4 мянга нь хөдөлгөөний, 21.2 мянга нь сэтгэцийн, 3.5 мянга нь хэл ярианы, 7.0 мянга нь хавсарсан, 37.7 мянга нь бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байна.

Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна.

Энэ хүүхдүүдээс 2395 нь аутизм оношоор хөгжлийн бэрхшээл тогтоогдсон байдаг.

Сүүлийн 3 жилийн байдлаар аутизм оношоор хөгжлийн бэрхшээл тогоолгосон тоо мэдээллийг харахад 2022 онд 1725, 2023 онд 1980, 2024 онд, 2395, 2025 онд 3566 болсон байна.

Энэхүү тоо мэдээллийг харахад аутизм оношоор хөгжлийн бэрхшээл тогтоолгож буй хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэр бүл, хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудлыг эрхлэн хариуцдаг.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд холбон зуучлах чиг үүрэг бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс ажилладаг. Төв комисс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцэд ажилладаг бол салбар комиссууд 21 аймаг, 9 дүүрэгт ажилладаг.

Аутизмтай хүүхдэд чиглэсэн тусдаа бодлого гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байна.
  • 2025 оноос байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалагчдад олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэн олгож эхэлсэн.
  • Байнгын асаргаа шаардлагатай, өдөр тутам живх хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд жилд 600 мянган төгрөгийн живхний үнийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд 3,000 гаруй хүүхэд хамрагдах бөгөөд нийтдээ 1.8 тэрбум төгрөгийг тус хөнгөлөлтөд зарцуулна.
  • Улсын хэмжээнд боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Дэмжих төвийн үйлчилгээнд хамруулах ажлыг мөн 2025 оноос эхлүүлсэн.

-Аутизмтай хүмүүс болон тэдний асран хамгаалагчдад зориулсан ямар дэмжлэг, тэтгэвэр, тэтгэмж байдаг вэ?
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээр тусгайлан үзэн халамжийн үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд нийтлэг байдлаар авч үздэг.

Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүнийг асарч буй эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид халамжийн сангаас дараах мөнгөн дэмжлэг, тэтгэвэр, тэтгэмж олгодог. Үүнд:

  • - Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • - Асаргааны тэтгэмж
  • - Амьжиргааг дэмжих тэтгэмж
  • - Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  • - Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
  • - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
  • - Протез, ортопед, тусгай хэрэгсэл

Мөн асран хамгаалагчдад зориулсан сургалт, зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

-Насанд хүрсэн аутизмтай хүмүүсийг дэмжих бодлого гэж тусдаа байдаг уу?
- Монгол Улсад аутизмын хүрээний эмгэгтэй иргэд чиглэсэн тусгайлсан хууль, бодлого байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар нийтлэг бодлогын хүрээнд авч үзэж байна. Харин хөгжлийн бэрхшээлийн онцлогт чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл аутизмын эмгэгтэй иргэнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулах, бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Цаашид насанд хүрсэн аутизмтай иргэдэд чиглэсэн тусгайлсан үйлчилгээ, арга хэмжээ, хөтөлбөрийг нэмэгдүүлэх шаардлага бий.

-Аутизмтай хүүхдийг хөгжүүлж сургуульд бэлдэх, сургуульд орсны дараа боловсрол олгох гэсэн чиглэлээр ажилладаг боловсон хүчнийг чадавхжуулах асуудалд санаа тавих нь танай яамны чиг үүрэгт байдаг уу? Эдгээр боловсон хүчний хүрэлцээ монголд хэр байдаг гэж та үздэг вэ? 

- Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бүхэлдээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудал гэж нийтлэгээрээ хардаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурч боловсрох, сурах нөхцөл, хүртээмж, багшийг чадавхжуулах зэрэг асуудал Боловсролын яамны чиг үүрэгт хамаарна.

Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд буюу аутизмийн эмгэгтэй хүүхдэд сургуульд бэлтгэх, боловсролын орчинд дасан зохицоход шаардлагатай дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд үзүүлэх нийгмийн хамгааллын бодлого, үйлчилгээ үзүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тусгай хэрэгцээт боловсролын болон сэргээн засах үйлчилгээний чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа хэдий ч боловсон хүчний хүрэлцээ одоогоор хангалтгүй байна.

Энэ хүрээнд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Аутизм ба боловсрол” олон улсын хурлыг дэмжин оролцож байгаа бөгөөд тус хурлаар:Аутизмийн эмгэгтэй хүүхдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, Багш, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, Салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж харж байна.

- Аутизмтай хүмүүсийн эрх ямар хуулиар хамгаалагддаг вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүний хуулиар зохицуулагддаг уу эсвэл ердийн иргэний хуулиар зохицуулагддаг уу? Цаашлаад хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэлтүүд хийх шаардлагатай вэ? Зарим улсад аутизмтай хүмүүст зориулсан тусдаа хууль хүртэл байдаг. Монгол Улсад бас ийм хуультай болох санал асуулга явж байгаа харагдсан.

- Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн хамгаалал, сурч боловсрол, нийгмийн харилцаанд орох, хүртээмжийн талаар тодорхой хэмжээнд хууль эрх зүйн орчин бий болсон гэж үзэж байна. Тухайлбал Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх нь Монгол Улсын Үндсэн хууль, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”, “Боловсролын тухай хууль”, “Эрүүл мэндийн тухай хууль” “Нийгмийн халамжийн тухай хууль”, Нийгмийн даатгалын багц хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хамгаалагддаг.

Өөрөөр хэлбэл, аутизм нь хөгжлийн бэрхшээлийн нэг хэлбэр, төрөл гэж үзэн, холбогдох нийтлэг эрх зүйн зохицуулалтад хамрагддаг.

Цаашид эртийн илрүүлэлт, оношилгооны тогтолцоог сайжруулах, насан туршийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, аутизмын эмгэгтэй иргэнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулах, бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэсэн үйлчилгээ, арга хэмжээ, хөтөлбөрийг нэмэгдүүлэх болон хууль эрх зүйн орчныг илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.

- ГБХНХЯ, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам гэсэн 3 яамны шийдвэрээр 2025 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийг улсын төсөвт оруулж дэмжих төвүүдийг сонгон шалгаруулж, санхүүжилт олгож эхэлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний гэр бүлд маш хэрэгтэй цаг үеэ олсон шийдвэр болсон гэж үздэг.

Тус төвүүдийг одоогоор тендерээр сонгон шалгаруулж байгаа юм байна лээ. Цаашдаа сонгон шалгаруулах арга нь өөрчлөгдөх болов уу. Энэ чиглэлд хийхээр төлөвлөсөн өөр ажлууд байгаа юу?

- Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй боловсролд хамрагдах боломжгүй хүүхдэд Боловсролыг дэмжих, Бие бялдрын хөгжлийг дэмжих, Хөгжлийг дэмжих нийгмийн үйлчилгээг цогцоор хүргэх зорилгоор 2025 онд улсын төсвөөс 7.0 тэрбум төгрөг төсөвлөж, 12 байгууллагатай гэрээ байгуулан 600 гаруй хүүхдэд хүрч үйлчилсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь дэмжих төвд явснаар:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрт үед нь хөгжлийн цогц дэмжлэг үзүүлснээр цаашид амьдрах амьдралын дадал, чадваруудыг эзэмших, нийгмийн оролцоо нэмэгдэх;
  • Эрүүл мэнд, боловсрол, сэргээн засах үйлчилгээг гэрт ойр, санхүүгийн дарамтгүй, цаг алдалгүй авах боломж бий болох;
  • Тухайн гэр бүлийн амьдралын чанар, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо зэрэг нь сайжирч эерэг үр дүнгүүд гарсаар байна.
  • Одоогоор дэмжих төвийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байдлаар тендерийн зарчмаар зохион байгуулж байна.

Цаашид манай яам Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ хуулийн төсөлд дэмжих төвийг магадлан итгэмжлэдэг байх, үйлчилгээний стандартыг тогтоох асуудлыг тусгаж байна.

Түүнчлэн үйлчилгээний чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, ТББ-ын түншлэлийг бэхжүүлэх чиглэлд ажиллахаар төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан