gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар карбон зах зээл хөгжинө

О.Батхишиг
Ногоон дэлхий
7 цаг 20 минутын өмнө
Twitter logo

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.27/ Төрийн ордонд боллоо.

Тус хуулийн төслийг өргөн мэдүүлж, боловсруулж буй УИХ-ын дарга Н.Учрал хэлэлцүүлэгт илтгэл хүргүүлсэн аж. Уг илтгэлд, Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш болж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох стратегийн түвшний сорилт болоод байна. 

Энэхүү хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих эрх зүйн суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм хэмээн илгээлтэд дурджээ.. 

Мөн Монгол Улс жил бүр эрчим хүч, шатахууны импортод 2.4 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь эдийн засгийн экосистемд том дарамт болж байна.

Эрчим хүчний хэрэглээ жилд 6.0–8.0 хувиар өсөж байгаа энэ үед бид уламжлалт арга барилаас татгалзаж, илүү ухаалаг, ногоон шийдэл рүү шилжих цаг болжээ. Иймээс 2026 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаас “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай” тогтоолыг баталж, Засгийн газарт чиглэл өгсөн хэмээн дурджээ.

Бид ногоон шилжилтийг зөвхөн цаасан дээр биш, бодит ажил болгон хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Өрхийн түвшинд нарны хавтан суурилуулахад шаардагдах 9-15 шат дамжлагыг 3 болгон цөөлж, хүлээлгийн хугацааг 6-12 сар байсныг ажлын 11 өдөр болгон эрс бууруулсан.

Чингэлтэй дүүргийн 83 айл өрх төвийн шугамд эрчим хүч нийлүүлэх гэрээгээ үзэглэж, "яндангүй" бүс үүсгэх эхлэлийг тавилаа.

“100 МВт нартай аймаг, сум” санаачилгын хүрээнд зургаан аймгийн төвд нарны станц, батарей хуримтлуурын систем байршуулах хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэ нь эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 120 мегаваттаар нэмэгдүүлж, тасалдалгүй хангамжийг бүрдүүлэх юм гэжээ.

Түүнчлэн уг илтгээлтэд энэхүү хуулийн төсөл нь эдгээр санаачилгуудыг системтэйгээр зангидаж, карбон зах зээл хөгжих, ногоон санхүүжилт тэлэх, бага нүүрстөрөгчтэй хөгжлийн замд шилжих эрх зүйн бат бөх суурь болно.

Цаашид бид 10,000 айлын янданг буулгаж, цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийг 100 цэгт байршуулах зэргээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хангана.

Энэхүү хуулийн төсөл нь дээрх санаачилга, бодлогыг нэгтгэн зангидаж, цаашид илүү системтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Цаашид хуулийн төсөл батлагдсанаар карбон зах зээл хөгжиж, ногоон санхүүжилт тэлж, уур амьсгалд ээлтэй хөрөнгө оруулалт нэмэгдэн, Монгол Улс бага нүүрстөрөгчтэй хөгжлийн замд шилжих бодит нөхцөл бүрдэх юм хэмээн илгээлтэд дурджээ.

Хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Хуулийн төсөл батлагдсанаар хувийн хэвшил иргэд ард түмэнд маш том шинэ боломжууд нээгдэж буйг дуулгахдаа таатай байна.. Тодруулбал, хуулийн төсөл батлагдсанаар аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан үр дүнгээ карбон кредит болгон баталгаажуулж сайн дурын болон олон улсын зохицуулалттай зах зээлд арилжих эрх зүйн орчин бүрдэнэ.

Ингэснээр хувийн хэвшил зөвхөн зохицуулалтын субъект биш харин уур амьсгалын шийдлийн идэвхтэй оролцогч цаашлаад шинэ орлогын эх үүсвэр бүрдүүлэгч болно гэж байлаа.

Энэхүү хуулийн төсөл нь зөвхөн эрсдэл бууруулах зорилготой биш харин Монгол Улсыг олон улсын карбон зах зээлд оролцогч улс болгох, уур амьсгалын өөрчлөлтийг эдийн засгийн боломж болгон хуваарилах стратегийн ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэв.

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөрийн Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь төслийн зохицуулагч Х.Булгантамир “Нүүрстөрөгчийн зах зээл: боломж, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, эсвэл урьдчилан сэргийлэх төслүүдийг олон улсын стандарын дагуу хэмжиж баталгаажуулснаар нэгж буюу кредит бий болно. Төсөл хэрэгжүүлэгч энэхүү кредитээ өөр өндөр Хөдөө аж ахуйн яамтай,  аж ахуй нэгжүүд арилжаалан худалдаалах тогтолцоог карбон зах зээл гэнэ хэмээн илтгэлд дурдав.

Карбон зах зээлийн талаарх  ойлголт, мэдээлэл

Уг илтгэлд  карбон зах зээлийн хөгжүүлэхэд олон улсын карбон зах зээлд оролцох ITMO стратегигүй, ITMO-г бүртгэх, хянах болон давхар тооцооллоос сэргийлэх институцийн тогтолцоо, бүртгэлийн системгүй байна.

Мөн хүний нөөцийн чадавх сул, төсөл хэрэгжүүлэгчийн мэдлэг, мэдээлэл дутмаг, дотоодын хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагын чадавх байхгүйгээс шалтгаалан кредитжүүлэх зардал өндөр, газар ашиглалттай холбоотой хэмжилт, тайлагналын суурь дата мэдээлэл дутмагаас бодит бус шилжүүлэг хийх эрсдэл өндөр зэрэг тулгамдсан асуудлууд байгааг дурдсан байв. 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан