Алдарт жүжигчин Кэтрин О’Харагийн нас барсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ.
Тэгвэл түүний уушгинд үүссэн цусны бүлэнгийн улмаас нас барсан болохыг нас барсны гэрчилгээ нь баталжээ.
О’Хара нэгдүгээр сарын 30-нд Лос Анжелес хотын эмнэлэгт 71 насандаа таалал төгссөн байна. Түүний уушгинд үүссэн цусны бүлэнгээс гадна шулуун гэдэсний хорт хавдрыг нас баралтын удаан хугацааны шалтгаан хэмээн бүртгэсэн байна.
Тэрээр 2025 оны гуравдугаар сараас хойш хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан гэж тэмдэглэжээ.
Кэтрин О’Хара "Гэртээ ганцаараа" киногоороо алдартай болсон ч “Schitt's Creek” инээдмийн цувралын зургаан улиралд тоглож, шилдэг эмэгтэй инээдмийн жүжигчний Эмми шагнал хүртсэн юм.

“Ээж ээ. Бидэнд цаг байгаа гэж бодсон. Таныхаа хажууд зүгээр л суухыг хүсэж байна. Тандаа хэлэх үг хүүд нь даанч их байлаа"
Тус цувралын бүтээгч, хамтран тоглогч Южин Леви People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Агуу Кэтрин О’Харатай 50 гаруй жил танилууд явж, хамтран ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Өнөөдрийн мэдэрч буй гашуудлаа илэрхийлэхэд үгс дутаж байна” хэмээжээ.
Мөн "Гэртээ ганцаараа" цувралуудад О’Харагийн хүү болох Кевиний дүрд тоглосон Маколей Калкин ч мөн сэтгэл хөдөлгөм бичвэр оруулжээ. Тэрбээр “Ээж ээ. Бидэнд цаг байгаа гэж бодсон. Илүү ихийг хүсэж байлаа. Таныхаа хажууд зүгээр л суухыг хүсэж байна. Тандаа хэлэх үг хүүд нь даанч их байлаа. Би тандаа хайртай. Дараа уулзъя.” хэмээн бичжээ.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны (NHS) мэдээлснээр, уушгины эмболи нь уушгинд очих судас цусны бүлэнгээр бөглөрөх үед үүсдэг, амь насанд аюултай эмгэг юм.
- Гэнэт амьсгалахад хүндрэл үүсэх
- Амьсгалах үед сэдэрдэг цээжний өвдөлт
- Цустай ханиах зэрэг ордог байна.
Эх сурвалж: BBC