Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдрын вакцин, эрт илрүүлгийн кампанит ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөв.
Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд нэгт, элэгний хавдар. Хоёрт, ходоод болон хоол боловсруулах эрхтний хавдар. Гуравдугаарт, умайн хүзүүний хорт хавдар ороод ирлээ. Тиймээс нийслэлийн зүгээс умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх кампанит ажлыг эхлүүлж байна.
Холбогдох байгууллагууд эдгээр хавдраас урьдчилан сэргийлэх ажил биш, ихэвчлэн өвдсөний дараах арга хэмжээ авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хүнийг хавдар тусахаас өмнө зөв хооллох, амьдралын зөв хэм маягтай болгох, вакцинд хамруулах ажилд анхаарал хандуулахгүй байгаа. Урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгээ, ороо нэмэх хэрэгтэй.
Эрчүүд маань эхнэрээ, хайртай найз охиноо, хайртай үрсээ папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулаач.
Монгол Улсад 2024 онд 8162 хавдар шинээр илэрчээ. Харин 2025 онд 8016. Өөрөөр хэлбэл хавдрын тоо огт буурахгүй байна. Монголд өдөрт 20 хүн хавдартай гэдэг оношийг сонсож байна, маш харамсалтай.
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг папиллома вирусийн эсрэг вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулна. Энэ ажил өнгөрсөн жилээс эхэлсэн ч хамрагдалт хангалттай байгаагүй. Жишээ нь, 2024 онд 40,000 хүүхэд вакцинд хамруулахаар төлөвлөсөн ч 8000 хамрагдсан. 2025 онд 19,000 болж нэмэгдсэн. Гэхдээ л төлөвлөж байгаа тооны 50 хувьд ч хүрэхгүй байгаа учраас иргэд, олон нийтэд зөв ойлголт түгээж зорилтот бүлэгт хүрэх чухал байгаа.
Хоёр чухал зүйл байна. Нэгдүгээрт, эрчүүддээ хандаж хэлэхэд удахгүй Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болно. Эрчүүд маань эхнэрээ, хайртай найз охиноо, хайртай үрсээ папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулаач ээ. Хоёр хоногийн дараа л амьгүй болох “ямааны хоол” цэцэг авч өгч хайраа илэрхийлснээс он удаан жил хамт байхын төлөө умайн хүзүүний хорт хавдар үүсгэгчийн эсрэг вакциндаа хамрагдаач гэдэг уриалгыг гаргаж байна. Эрт илрүүлэгт өрх болон дүүргийн эмнэлэгтээ чөлөөтэй хамрагдаад явж болно.Вакцинд хамрагдсаны үр дүнг нь 10-15 жилийн дараа харна.
Вакцин эсэргүүцэгчид бий. Тэднийг шалгуулахаар Тагнуулын байгууллагад мэдээллийг өгсөн. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай хамаатай асуудал. Бид нүүрс яриад айлуудаар явдаг байсан. Яг үүн шиг өнөөдрөөс папиллома вирус яриад өрхүүдээр ороод явна, ингэж тулж ажиллана. Энэ кампанит ажлыг гурван жил үргэлжлүүлнэ” гэв.