УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай Хүүхэд, гэр бүлийн шүүхийн тухай хууль болон энэ хуультай хамт өргөн барьсан төслийн талаар ярилцав.
-УИХ-ын хаврын чуулган өндөрлөв. Энэ удаагийн чуулганаар батлалцсан таны хувьд хамгийн гол хууль аль нь вэ?
-Хүүхэд, гэр бүлийн шүүхийн тухай хууль. Маш чухал хууль. Хүүхэд хамгааллын тогтолцооны нэг том бүрэлдэхүүн нь Хүүхэд, гэр бүлийн шүүх. Хүүхэд гэмт хэргийн хохирогч болбол, хүүхэд гэмт хэрэг, зөрчил үйлдвэл , гэр бүлийн маргаан гарвал энэ хуулиар шийднэ.
Эдгээрийг шийдэхдээ шүүх ямар зарчим баримтлах, ямар хуулиар шийдэх, процессын хуулиуд хүүхдэд яаж ээлтэй байх талаар тусгасан. Хуулиа амжилттай батлууллаа. Ингэснээр хүүхэд хамгааллын хөгжлийн дараагийн алхмыг хийсэн.
Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдгийг хуульд бичиж, практикт хэрэглэж эхлэх суурийг тавив. Шийдвэр гаргагчад энэ нь луужин болох юм. Гэр бүл саллаа гэхэд хүүхдийн асрамж, сургуулийг шийдэх ёстой болно. Аав ээж нь хоёулаа манай гэрийн ойролцоо сайн сургууль бий гэвэл хүүхдийн дээд эрх ашгаар аль сургууль нь хамгийн сайн бэ, хүүхдэд аль нь илүү сонирхолтой байна, хүүхэд ээж аавынхаа хэнд илүү ээнэгшин дассан бэ?
Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдгийг хуульд бичиж, практикт хэрэглэж эхлэх суурийг тавив.
Аль сургуульд хүүхэд анги хамт олонтой байна, аль сургуульд хүүхэд илүү олон жил сурсан бэ зэргийг харгалзана.
Хүүхдэд хамгийн ээлтэй байх хүчин зүйлүүдийг бодолцоно. Хүүхэд аавынхаа гэрийн хажууд сурах нь хүүхдэд илүү ээлтэй тул асрамжийг аавд үлдээе гэж шийднэ гэсэн үг. Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь хүүхдэд хамгийн ээлтэй шийдвэр гаргах гол хөтөч нь юм.
Шүүхээс гадна төрийн байгууллагууд ч шийдвэр гаргахдаа энэ зарчмаар ажиллана. Манай улс хүүхэд, гэр бүлийн асуудлыг дагнан шийдэх шүүхийг анх удаа байгуулна. Шүүгчид гэр бүлийн хэрэг, гэрээний маргаан зэргийг шийддэг байв. Цаашид шүүгчид дагнан ажиллана. Хүүхэд, гэр бүлийн мэргэшсэн шүүгчидтэй болно. Ингэснээр хүүхэд хамгаалах гэх мэт нийгмийн асуудлыг хамт шийддэг болно.
Би өнгөрсөн нэгдүгээр сард Хүүхдийн хориход ажилласан. 1.4 сая төгрөгийн хохирлоо төлөөгүй гээд хүүхдэд хорих ял оноожээ. Маш харамсалтай.
Хүүхдэд хорих ял оноодог цөөн улсын нэг нь Монгол. Хүүхдийн хорих ангийг сургалт, хүмүүжлийн байгууллага гэж нэрлэдэг ч харуул хамгаалалт нь нээлттэй хорих ангитай адилхан. Хүүхдээ хорьдог тул Монгол хүүхдийн эрхийн үзүүлэлтээр их хойгуур жагсдаг.
Хүүхэд зөрчил, гэмт хэрэг үйлдэж, өөрөө хэргээ хүлээсэн бол тэр хэргийг дахин хийхгүй байх нийгмийн үйлчилгээ их чухал. Үүнийг Гэр бүл, хүүхдийн шүүхийн хуулиар бий болгосон. Хүүхэд гэм буруугаа хүлээж ухамсарласан бол сургуульдаа явж, энэ тухай тайлангаа шүүхэд өгнө. Энэ нөхцөлд хүүхдийн ялыг бууруулна, ялаас чөлөөлнө. Энэ шийдвэрийг шүүх гаргана.
Би өнгөрсөн нэгдүгээр сард Хүүхдийн хориход ажилласан. 1.4 сая төгрөгийн хохирлоо төлөөгүй гээд хүүхдэд хорих ял оноожээ. Маш харамсалтай. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй хүүхдүүдийн ихэнх нь ар гэрийн боломжгүй байдаг. Хүүхэд цагийн ажил хийгээд төлбөрөө төлөх бололцоог олгох ёстой.
Хүүхдэд ял өгснөөр хүний насан туршийн амьдралд хар толбо үлдэнэ. Хүүхэд, гэр бүлийн шүүхийн тухай хууль тодорхой хэмжээнд өөрчлөлт авчирна гэж найдаж байна.
Манай улсын шүүхийн тогтолцоонд анх удаа шүүгч биш хүмүүс шүүхэд ажиллана. Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн шүүхэд байнга ажиллан, мэргэжлийн дүгнэлтийг шүүгчид гаргаж өгнө. Энэ хүүхэд ямар зан байдлын онцлогтой, хэндээ ээнэгшин дассан, өвөө эмээдээ дассан уу гэдгийг тогтооно. Бүтэн цагаар ажиллана. Шүүхтэй бүх газарт Хүүхэд, гэр бүлийн шүүх ажиллана.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэг өөрчлөлт орууллаа. Хүүхэд болон насанд хүрэгчид хорих ялынхаа 50 хувийг эдэлсний дараа сурах эрх нь нээгддэг байв. Үүнийг өөрчилсөн. Арван жилийн хорих ялтай хүн таван жилийн дараа л сурах эрхтэй. Энэ заалтыг хүчингүй болгосон.
Хүн хаана ч, хэзээ ч, ямар ч тохиолдолд алдаа гаргасан ч бай боловсролоос холдож болохгүй. Хүн боловсролоор дамжуулж амьдралдаа өөр сонголт хийдэг. Амьдралаа шинээр эхлүүлэх сонголтыг, эрх чөлөөг олгох ёстой.
Үүний хамгийн гол хэрэгсэл нь боловсрол. Энэ заалт алдаж эндсэн хүмүүсээ нийгмээс улам холдуулж байв. Боловсролыг ойртуулахын тулд дээрх заалтыг өөрчилсөн.
Хүмүүс ийм заалт байсан юм уу гэж их асуудаг. Хорих ангийн хүмүүсээ бид айхтар анхаардаггүйн жишээ юм. Гэмт хэрэг хийсэн юм чинь эдлэх ёстой хувь тавилангаа эдэлж байна гэж боддог. Хүний ёсоор амьдрах замыг нь огт бэлдээгүй. Бүх зүйлд хүний ёсоор хандах ёстой.
-Гэр бүлийн шүүхтэй болох шийдвэр хоёр жилийн өмнө гарсан. Гэвч төсөвгүй, шүүхийн байргүйн улмаас өнөөг хүртэл байгуулаагүй.
-Шүүхийн байрны газрыг шийдэх чиг үүргийг Засгийн газарт өгсөн. Мөн энэ шүүхийн хэрэглэх хуульгүй байсныг шийдлээ. Одоо процессын хуультай болсон.
Намрын чуулган эхлэхээр шүүхийнхээ байрыг хөөцөлдөнө. Шүүхийн асуудал тойргийнх биш тул олон жил шийдэгдээгүй. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийнхоо асуудлыг л хөөцөлддөг тул шүүхийн гэх мэт том асуудлууд шийдэлгүй үлдсэн. Парламентад олон зүйлд үүнийг ажиглаж болно.
-АН дараагийн парламентын сонгуульд өрсөлдөх гишүүдээ бүртгэж эхлэв. Тэдний сонгуулийн сунгаа их эрт эхэллээ. Та 2028 оны сонгуульд өрсөлдөх үү?
-Одоогоор маш тодорхойгүй байна. Нэг л зүйл тодорхой байгаа нь жагсаалтын УИХ-ын гишүүд дахин жагсаалтаар УИХ-д ажиллахгүй. Анх бид парламентад ороход л энэ яригдаж байв. Жагсаалтын гишүүдэд 2028 онд тойрогт өрсөлдөх эрх өгөх, эсэхийг мэдэхгүй. Энэ нь намын стратегитэй холбоотой.
Би 2024 оны сонгуулиас өмнө намын дотоод ажлыг хийсэн юм. Сонгуулийн өмнө олон судалгаа хийдэг. Тэдгээрийн үр дүнгээс хэнийг, хаана нэр дэвшүүлэхээ нам шийддэг. Сонгогдох хүнээ нэр дэвшүүлэх нь чухал тул эрт тодруулахад хэцүү.
Гэхдээ өрсөлдөгч нам нэр дэвшигчдээ эрт тодруулж эхэлсэн тул манай стратеги юу байх уу гэдгээ ярих хэрэгтэй.
-Жагсаалтаар УИХ-ын гишүүн болоод маш сайн ажилласан бол яах вэ?
-Маш олон хүн нэр дэвших сонирхолтой байдаг. Жагсаалтад багтах нь амархан байна, энэ хүмүүс тооноор орж ирлээ, ямар ч мөнгө зарцуулсангүй гэх мэтээр их шүүмжилдэг. Иймд жагсаалтын гишүүдийг дахин жагсаалтад оруулахгүй болов уу. Жагсаалтын гишүүдийг Засгийн газарт оруулахгүй гэж манай намын удирдлагууд хүртэл ярьдаг.
Жагсаалт УИХ-ын гишүүдийн эрэмбэ байж болохгүй. Жагсаалтын болон тойргийн гишүүд яг адилхан эрх, үүрэгтэй. Заримдаа бид тойргоор явах гэхээр тойргийн гишүүд их дургүйлхдэг. Яагаад манай тойргоор эргэлдээд байна гэдэг юм. Энэ мэтээ бид сайн ярилцах хэрэгтэй. Тойргийн, жагсаалтын гишүүн гэсэн ялгаа үүсэх ёсгүй. Энэ нь сөрөг үр дагавартай.
ЯРИЛЦЛАГЫГ БҮТЭН ҮЗЭХ:
Видеог Т.Бархас, Б.Даваа