Улаанбаатар хот руу чиглэсэн дотоод шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдсаар байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд (1990–2024) нийт 818,652 хүн аймаг, сумдаас Улаанбаатар хот руу шилжин ирсэн нь 2024 оны Нийслэлийн нийт хүн амын 48.8 хувьтай тэнцсэн талаар НҮБ судалгаа хийжээ.
Ялангуяа 25–39 насны эдийн засгийн идэвхтэй хүн ам ажлын байр, амьдрах нөхцөл, нийгмийн үйлчилгээний хүртээмжээ сайжруулах зорилгоор Улаанбаатар хотыг зорьдог. Энэ нь нийгмийн үйлчилгээний хүртээмж, хүүхдийн эрх хамгааллын тогтолцоонд шинэ сорилтуудыг авчирч байна. Судалгаанд Улаанбаатар хотод 2024 онд орон нутгаас шилжин суурьшсан 500 өрх, 961 хүүхэд хамрагджээ.
Судалгаанд хамрагдсан өрхийг шилжин ирсэн аймгаар харвал Төв (11.2 хувь), Архангай (10.4 хувь), Өвөрхангай (7.4 хувь) аймгууд тэргүүлж байгаа нь нийслэлтэй ойр, төвийн бүсийн аймгуудаас нүүх хандлага давамгайлж буйг харуулна.

Шилжилт хөдөлгөөний гол шалтгаанууд нь боловсрол (39.2 хувь) болон ажил эрхлэлт (35.0 хувь) байгаа бөгөөд нийт өрхийн 40.5 хувь нь гэр хороололд, 34.9 хувь нь түрээсийн, 21.7 хувь нь өөрийн орон сууцанд амьдарч байна.

Боловсролын хувьд шилжин ирсэн хүүхдүүдийн 96 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг хэдий ч шилжин ирсний дараа боловсролд ямар нэгэн дэвшил гараагүй гэж 12.2 хувь нь хариулсан байна. Ахлах ангийн хүүхдүүдийн 10.6 хувь нь хичээлийн агуулга хоцрогдолтой, багш ялгаварлан гадуурхах хандлагатай гэх мэт хүндрэлтэй тулгарч байгааг онцолжээ.
Чөлөөт цагийн болон соёлын үйл ажиллагаанд хамрагдах байдал хангалтгүй байгаа нь анхаарал татаж байна. Хүүхдүүдийн 46.1 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд урлаг, спортын дугуйланд хамрагдсан бол 53.9 хувь нь огт хамрагдаагүй бөгөөд гол шалтгаан нь сонирхсон дугуйлан байхгүй, ойр орчимд байхгүй, хичээл ачаалалтай байсан зэрэг байв.
Улаанбаатар хот руу чиглэсэн дотоод шилжилт хөдөлгөөн нь шилжин суурьшигчдын амьдралын зарим үзүүлэлтэд эерэг ахиц авчирч байгаа ч нийгмийн үйлчилгээ, орон сууц, аюулгүй байдал, сэтгэл зүй, хүүхдийн эрх, хамгаалал зэрэг олон талт сорилтыг бий болгож байна.
Бүртгэл дутуу өрхүүд нь нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг төрийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй, хамгааллын тогтолцооны гадна үлдэх өндөр эрсдэлтэй тул энэ чиглэлд зорилтот арга хэмжээ авах шаардлагатай байна.
Орон нутгаас шилжин ирсэн иргэдийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлагын талаар бүх шатны төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, бүртгэл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээнд цаг алдалгүй хамрагдах боломжийг бүрдүүлэх боломжийг үүсгэх нь чухал байна.
Эх сурвалж: НҮБ