1952 онд Атлантын далайд осолдож, нисэхийн аюулгүй байдлын дүрэмд томоохон өөрчлөлт авчирсан Pan American Airways компанийн онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто Рикогийн эрэг орчимд 610 метрийн гүнээс олжээ.
Онгоц 1952 оны дөрөвдүгээр сарын 11-нд Нью-Йорк руу хөөрсний дараахан хөдөлгүүр нь ажиллагаагүй болж, далайд ослын буулт хийсэн байна.
Газардах үед зорчигчид амьд үлдсэн ч онгоц хурдан живж эхэлснээр аврах хантааз, завиа олж чадаагүйгээс нийт 69 хүнээс 17 нь амьд гарчээ.
Уг ослын дараа арилжааны бүх нислэгийн өмнө зорчигчдод аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, аврах хэрэгслийн байршлыг танилцуулах журам дэлхий даяар заавал мөрдөх шаардлага болсон юм.
Онгоцны үлдэгдэл хэсгийг усан доорх дрон ашиглан илрүүлсэн бөгөөд их бие хоёр хэсэгт хуваагдсан байсан аж.
Нарийвчилсан шалгалтаар Pan Am компанийн лого болон "Clipper Endeavor" гэсэн онгоцны нэрийг илрүүлсэн байна.
Эрэн хайх багийнхан ослын үеийн архивын баримт, цаг агаарын мэдээлэл, ослыг нүдээр харсан нисгэгчдийн зурсан газрын зургийг ашиглан хайлтын бүсийг нарийсгаж чадсан байна.
Уг онгоцны үлдэгдлийг олж чадсанаар далайд осолдож, өнөөг хүртэл олдоогүй бусад онгоц, тэр дундаа 2014 онд 239 хүнтэй алга болсон Malaysia Airlines-ын MH370 нислэгийг эрэн хайх ажиллагаанд шинэ найдвар төрүүлж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС