АНУ, Израил Иран руу зэрэг дайрсан нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлөв. Учир нь нийт газрын тос, байгалийн хийн 20 хувийг Ормузын хоолойгоор тээвэрлэдэг. Ираны хяналт дахь энэ хоолойг хааснаар дээрх бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөв.
Гэвч энэ дайн зарим улсад, тэр тусмаа ОХУ-д ашигтай байж мэднэ. Кремль газрын тосны экспортоо өсгөж, Украины эсрэг дайнаа санхүүжүүлэх боломжтой.
Иран Ормузын хоолойн хойд хэсгийг хянадаг. Тус улс хоолойг хаана гэж олон удаа сүрдүүлсэн ч хоолойг хараахан хаагаагүй.
Гэвч тээврийн компаниуд эрсдэл үүрэхийг хүсэхгүй байна. Даатгалын зардал өссөн тул Ормузын хоолойгоор өнгөрдөг усан онгоц цөөрч, тээвэр бараг л зогсов. Энэ нь газрын тосны нийлүүлэлтэд ОХУ-ын байр суурийг өсгөнө.
Ойрх Дорнодоос газрын тос тээвэрлэх боломжгүй болсноор Энэтхэг, БНХАУ хүнд байдалд орж, ОХУ-аас авахад хүрнэ. Эдгээр улс барууны шахалтаар Оросоос авдаг газрын тосоо сүүлийн саруудад бууруулж, Орос ч үнээ буулгасан. Хэдийгээр эдийн засгийн хориг тогтоосон ч ОХУ, Иран өнөөг хүртэл сүүдрийн усан онгоцнуудаар, хууль бусаар газрын тос худалдсаар байжээ.

Венесуэл нийлүүлэлтийн сүлжээнээс хасагдсан тул Орос газрын тосны цорын ганц нийлүүлэгч болно. Газрын тосны үнэ өссөнөөр ОХУ далайд гацсан, тээвэрлэгч хөлгүүдээ худалдах нь илүү амархан болно гэж таамаглаж байна.
БНХАУ сүүлийн саруудад газрын тосны нөөцөө нэмсэн бол Энэтхэгийн нөөц хангалтгүй байгаа тул эдгээр улс далайн замаар Оростой худалдаа хийж болзошгүй.
Ирэх арваннэгдүгээр сард АНУ-д Конгрессын сонгууль болно. Үүнээс өмнө газрын тосыг хямд байлгах нь Трампын зорилго. Гэвч брэнт төрлийн газрын тосны үнэ өссөөр.
Эх сурвалж: BBC