Ираны дайн найм дахь өдрөө үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран ямар ч нөхцөлгүйгээр бууж өгвөл хэлэлцээ хийнэ гэв.
АНУ, Израил Иран руу агаараас довтолсоор байна. Тэгвэл тус улс руу ойрын хугацаанд явган цэргүүд нэвтэрч болзошгүй. Гэхдээ тэд америк цэргүүд биш.
Хойд Иракт Ираны күрдүүдийг цөлсөн. Тэд Ираны хилээр нэвтрэхээр олон жил бэлджээ. Күрдийн эрх чөлөөний намын гишүүн Хана Язданпана "Бид сүүлийн 47 жил буюу Иранд Исламын бүгд найрамдах улсыг байгуулснаас хойш үүнд бэлдсэн.
Иранд дайн эхэлсний дараа Ираны улс төр, цэргийн сөрөг хүчнүүд нэгдэж эхэллээ. Бид тус тусдаа биш, нэгдсэн байдлаар ажиллагаа эхлүүлэхээр тохиролцсон. Эхлээд АНУ бидний замыг нээж, агаарын замыг цэвэрлэх ёстой. Ираны зэвсгийн нөөцийг устгаагүй үед бид Иран руу нэвтрэх нь амиа хорлосонтой адил. Учир нь бидний хамгийн сайн зэвсэг Калашников" гэжээ.
Энэ нам томоохон зэвсэгт хүчинтэй. Цэргүүдийг нь үхэлтэй тулагсад гэж нэрлэдэг байна. Тэдний дийлэнхийг Иракт тулалдуулахын тулд АНУ сургаж бэлджээ. Иран тус намын цэргийн хүчин рүү ч цохилт өгсөн тул байраа сольж эхэлсэн байна.
Цагаан ордон күрдүүдийг зэвсэглэх, эсэхийг судалж байгаа талаарх мэдээллийг няцаасан. Күрдүүд нь Ойрх Дорнод дахь дөрөв дах том үндэстэн. Иран, Ирак, Сири, Туркт амьдардаг. Тусгаар улс байгуулах оролдлого нь олон удаа бүтэлгүйдэж, ихээхэн зовлон зүдгүүр туулсан ард түмэн юм. Тэдний зүйр үгэнд "Бидэнд уулнаас өөр нөхөр үгүй" гэдэг байна.
Эх сурвалж: BBC