“Т” ББСБ иргэн О.С-д зээлсэн мөнгөө буцааж авахаар шүүхэд ханджээ.
Тодруулбал, иргэн О.С "Т" ББСБ-аас зээл аваад эргүүлж төлөөгүй. Иймд уг ББСБ-аас шүүхэд хандаж тухайн иргэнээс 6,938,906 төгрөг нэхэмжилсэн.
О.С-ийн улсын бүртгэлийн албан ёсны хаяг болон И-Монголиа цахим шуудан дахь бүртгэлтэй дугаар, имэйл хаягаар нь шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэл болон шүүх хурлын товыг хүргүүлжээ. Гэсэн ч иргэн О.С хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, тайлбар хариу өгөөгүй.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Улмаар иргэн О.С 6,938,906.06 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзжээ.
Эх сурвалж: Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх