Уртасгагч ашиглахдаа дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:
- Нэг залгуурт олон цахилгаан хэрэгслийг бүү залгаарай.
- Уртасгагчийг зөвхөн шаардлагатай үед, түр зуурын цахилгааны эх үүсвэр болгож ашиглана. Уртасгагчийг байнгын цахилгааны эх үүсвэр болгож ашигладаггүй.
- Уртасгагчийн сэрээ гэмтсэн, тахийж мурийсан, суларсан бол бүү засч хэрэглэ. Тухайн уртасгагчийг сольж шинэ уртасгагч ашигла.
- Гадаа залгаж ажиллуулах гэж байгаа бол зөвхөн гадаа ашиглах зориулалттай уртасгагчийг ашигла.
- Уртасгагчийн утсыг таазны цаагуур, хананы дундуур гүйлгэж болохгүй. Мөн хавчигдах, хүн бүдрэх аюул үүсгэх байрлалд бүү бэхэл. (жишээ нь: Хаалганы ойролцоо, корридорт, хивсэн доор гэх мэт).
- Хэрэглэхийн өмнө үргэлж гэмтсэн, шалбарсан эсэхийг нь шалгаж бай. Гэмтсэн, халдаг, шалбарсан уртасгагчийг бүү хэрэглэ.
- Уртасгагчийг хэзээ ч битгий утаснаас нь татаж салга. Заавал залгуураас нь татаж салгаж байгаарай.
Эх сурвалж: ОБЕГ