Ерөнхий хяналтын сонсгол болно.
“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээр сонсгол болно. 2026.06.23, 24-ний өдөр зохион байгуулах энэ сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргална.
Малчны тухай хууль 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд малчин өрх, малчдын нийгмийн хамгааллыг бодитоор дэмжих дараах гол дэмжлэг, хөнгөлөлтүүдийг олгохоор тусгажээ. Үүнд:
Боловсролын дэмжлэг
Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулна.
Орон сууц, ипотекийн дэмжлэг
Малчдын амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулж, зээлийн хөнгөлөлт эдлүүлнэ.
Амь насаа алдсан малчны ар гэрт үзүүлэх тусламж
Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Засгийн газрын нөөц сангаас ар гэрт нь олгоно.
Малжуулах хөтөлбөрт хамруулах
Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас:
Нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь хорогдсон, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16–40 насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулна.