gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нөөцийн мах хямд үнэтэй хүнс гэхээс илүү олж авахад аз туршсан бараа болж хувирав

Б.Азбаяр
Нийгэм
4 цаг 21 минутын өмнө
Twitter logo

Одоогоор дэлгүүрүүдэд нүд ирмэх хурдаар "гүйж" байгаа цор ганц бүтээгдэхүүн бол нөөцийн мах. Өглөөний 10 цагт 100кг мах ирэхэд ердөө 5 минутын л дотор дуусаж байна. Гэвч хэдий чинээ хурдан борлогдоно төдий чинээгээр иргэдийг бухимдуулж буй сэдэв болоод байгаа юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг буулгаснаар "Номин", "М-март", "Миний", "Carrefour", "Сансар" гэсэн сүлжээ дэлгүүрээр буюу нийт 85 цэгээс жижиглэнгээр худалдан авах боломжтой болоод буй. Одоогоор нэг килограмм үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр буюу анх гэрээнд тусгасан үнээр худалдаалж байгаа аж.

Эдгээр цэгүүдэд өдөрт дунджаар 50-100 кг мах ирж байгааг худалдагч нар хэлж байна. Мөн нэг хоног өнжиж нийлүүлэлт ирж байгаа юм байна. Заримд нь зөвхөн хонины мах ирдгийг ч хэлж байлаа. 

Нөөцийн мах нийлүүлэх тогтсон цагийн хуваарь одоогоор алга байна. Зарим дэлгүүрт өглөөгүүр ирдэг бол заримд нь оройн цагаар нийлүүлж байгаа аж. Жижиглэн савласан мах дунджаар хоёр килограмм орчим жинтэй. Гэвч нэг хүнд худалдах хэмжээний хязгаар тогтоогоогүй тул мах ирсэн даруйд цөөн хүн бөөнөөр нь худалдан авч байна.

Нэг үйлчлүүлэгч 10-30 кг хүртэл мах авах тохиолдол ч байгаа бөгөөд үүнээс болж нийлүүлэлт хэдхэн минутын дотор дуусаж, бусад иргэн авч амжилгүй хоцорч буй юм. Ийнхүү нөөцийн махны хүртээмж тэгш бус байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.

Зарим дэлгүүрээр ороход, махыг борлуулж дууссан ч хөлдөөгчний ёроолд сав баглаа нь задарсан буюу зориуд татаж урсан уутнууд хаягдаж үлджээ. Мөн тэдгээрийн доор сүүл, өөх, хавирга зэрэг харьцангуй бага эрэлттэй хэсгүүд үлджээ. 

Тооцоолбол, нийслэлийн хэмжээнд нөөцийн мах худалдаалж буй 80 гаруй цэгт өдөрт дунджаар 50-100 кг мах нийлүүлж буй нь нийтдээ 4-8 тонн орчим нийлүүлэлт болж байна. Харин албаныхны мэдээлж буй 1200 гаруй тонн үлдэгдэл нөөцтэй харьцуулбал одоогийн борлуулалтын хурдаар энэ хэмжээний мах богино хугацаанд дуусахгүй дүр зураг харагдаж байгаа юм.

Энгийнээр тооцоход өдөрт дунджаар таван тонн мах борлуулж байна гэж үзвэл 1200 тонн нөөцийг бүрэн худалдаалахад ойролцоогоор 240 хоног, өөрөөр хэлбэл найман сар орчмын хугацаа шаардагдахаар байна.

Мөн нөөцийн махны хүртээмжийг зөвхөн нийлүүлэлтийн хэмжээгээр бус байршлаар нь ч шүүмжлэх иргэд цөөнгүй байна. Учир нь нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн дийлэнх нь томоохон сүлжээ дэлгүүрүүдэд төвлөрчээ. Эдгээр нь орон сууцны хороололд ихэнх нь төвлөрчээ.

Харин гэр хороолол болон захын бүсэд амьдардаг иргэдийн хувьд нөөцийн мах авахын тулд хол зорчих шаардлага үүсэж байгаа аж. Зарим иргэн мах ирсэн эсэх мэдээлэлгүйгээр дэлгүүр дамжин явсаар хоосон буцах тохиолдол ч гарч байгааг хэлж байлаа. Мөн очсон хойно нь хэдхэн минутын дотор дуусчихсан гэх мэдээлэлтэйгээр ганзага хоосон, сэтгэл гонсгор харина. 

Иргэдийн хувьд нөөцийн мах хямд үнэтэй хүнс гэхээс илүү олж авахад аз туршсан бараа болж хувирч буй нь өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж байна.

Нөөцийн махны бодлого нь нийт зах зээлийн тодорхой тогтсон хувийг хангах хэлбэрээр бус, харин улирлын үнийн савлагааг тогтворжуулах зорилгоор тодорхой хэмжээний махыг нөөц болгон зах зээлд нийлүүлэх зарчмаар хэрэгждэг.

Энэ хэмжээ нь олон нийтэд ил тод, тогтмол хувь хэлбэрээр зарлагддаггүй нь ойлгомжгүй байдал үүсгээд байгаа юм. 

Гэвч зах зээл дээр "нойтон мах" нөөцийн махнаас бараг хоёр дахин өндөр үнээр борлуулагдаж байгаа нь үнийн зөрүүг тод харуулж байна. Ийм нөхцөлд нөөцийн махны бодлогын зорилго болох үнийн савлагааг тогтворжуулах чиг үүрэг бодит байдал дээр хэрэгжиж чадахгүй байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан