Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна.
Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн тэмдэглэж эхлэв. Тэднийг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж иржээ.
Төрөлх нутаг орноо бишрэн дээдэлж, хамгаалах уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх хариуцлагатай үүрэг байгаль хамгаалагч нарт ногддог.
Байгаль хамгаалагч нарыг саяхан хүртэл ойн цагдаа, дараахан нь ой хамгаалагч гэдэг байлаа. Байгалийн баялгийн ашиглалтаас зохих хураамж төлж авдаг хамгийн чухал баялаг түлээний мод байдаг. Түлээний мод авахын тулд гоожин бичүүлэх шаардлага хүмүүсийн амьдралд хамгийн ойр байснаас ойн цагдаа нэртэй болж байжээ.
Цаашдаа байгаль хамгаалагч нарын ажил үүрэг улам өргөжиж, хүмүүст танил болохын хэрээр байгаль хамгаалагчийн нэр хүнд өсөж, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрээд байна.
Олон улсын жишгээр байгаль хамгаалагчдын хүлээдэг үндсэн ажил үүргийг дараах цогц үйл ажиллагаануудад багцалж үзэж болно.
- Тайлбарлан таниулах болон олон нийтийн ажил
- Хяналт шалгалт болон хамгааллын ажил
- Арчлан тордох, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Судалгаа шинжилгээний ажил
- Үйлчлүүлэгчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг багтана.
Байгаль дэлхийг онгон байдлаар нь хадгалж үлдэхийн тулд өөрсдийн амьдралаа зориулж яваа үе үеийн байгаль хамгаалагч нарт Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэндийг дэвшүүлж байна.