gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.26
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Бизнес
2026-08-11
Twitter logo

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь дур мэдэн, хяналтгүйгээр явагддаг ажил биш. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, батлагдсан гэрээ, тогтоосон тоо хэмжээ, хугацаа, нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгждэг үйл ажиллагаа юм.

Гэвч жил бүр энэ үеэр шонхорын отог, тэнд ажиллаж буй гадаадын иргэдтэй холбоотой асуудал цахим орчинд хүчтэй яригддаг болжээ. Энэ жилийн хувьд ч мөн адил олон нийтийн сүлжээнд янз бүрийн мэдээлэл тархаж, улмаар цахимд олон дагагчтай иргэдийн хооронд маргаан өрнөх болов.

Тухайлбал, Эрдэнэ.Н гэх фэйсбүүк хаягаас “13 настай хоёр эмэгтэй хүүхэд арабуудын отогт байж магадгүй” гэх мэдээлэл цацагдсан байна. Хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой ийм мэдээлэл мэдээж анхаарал татахгүй байхын аргагүй. Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Төв аймгийн Цагдаагийн газартай холбогдон тодруулжээ.

Цахим орчинд олон дагагчтай байна гэдэг нь мэдээлэл түгээх эрхтэй болохоос мэдээллийн үнэн зөвийг хариуцах үүргээс чөлөөлөгдөх гэсэн үг биш. 

Харин цагдаагийн байгууллагаас шалгахад дээрх мэдээлэлтэй холбоотой нөхцөл байдал илрээгүй болохыг мэдээлсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалах нь хэн бүхний үүрэг. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор баталгаагүй мэдээллийг олон нийтэд түгээх нь өөрөө асуудал дагуулж болзошгүй.

Нөгөө талаас, энэ сарын 8-ны өдөр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн дагуу Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Араб иргэдийн отогт төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулж, холбогдох байгууллагууд хамтран ажилласан байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа аж.

Засгийн газраас 2026 онд соёлын зориулалтаар гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг тогтоосон. Үүний хүрээнд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий байгууллагууд ажиллаж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, аймаг, сумын байгаль орчны байгууллага, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, Экологийн цагдаагийн алба, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийн төлөөлөл хамтран хяналт тавьж байгаа нь энэ үйл ажиллагаа ямар нэгэн хяналтгүй орхигдсон зүйл биш гэдгийг харуулж байна.

Тиймээс асуудлын гол нь шонхор барих үйл ажиллагаа байгаа эсэхээс гадна хууль, зөвшөөрөл, квот, хугацаа, хяналт шалгалт хэрхэн хэрэгжиж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, ил тод хүргэхэд оршиж байна. Харин цахим орчинд үүсээд буй өөр нэг асуудал нь үүнээс ч анхаарал татахуйц болжээ.

Олон дагагчтай иргэд “арабуудыг шантаажилж мөнгө авсан”, “мөнгө аваагүй” гэх мэтээр харилцан маргалдаж, нэгнээ буруутгах болсон байна.

Шонхор бол Монголын байгаль, экосистемийн нэг хэсэг. Түүнийг барих, гадаад улсад гаргахтай холбоотой асуудал нь зөвхөн хэдэн хүний цахим маргаан биш. Цахим орчинд олон дагагчтай байна гэдэг нь мэдээлэл түгээх эрхтэй болохоос мэдээллийн үнэн зөвийг хариуцах үүргээс чөлөөлөгдөх гэсэн үг биш.

Ялангуяа хүүхдийн эрх, байгаль орчин, гадаадын иргэдтэй холбоотой эмзэг асуудлыг олон нийтэд хүргэхдээ хандалт, сенсациас илүү баримт, хариуцлага нэн тэргүүнд байх учиртай.

Шонхорын отогт хяналт тавих ёстой. Гэхдээ түүнээс дутахгүйгээр цахим орчинд тархаж буй мэдээлэлд ч хянуур хандах хэрэгтэй байна. Нэг нь байгаль орчны хууль, нөгөө нь мэдээллийн хариуцлагын тухай асуудал юм. Аль аль нь Монголын нэр хүнд, хууль ёс, олон нийтийн итгэлтэй шууд холбоотой.

Үүнтэй зэрэгцээд Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэн, хөрөнгө оруулагчдынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь төрийн үүрэг гэдгийг мартаж болохгүй.

Хөрөнгө оруулагчдаа татахын зэрэгцээ хамгаалж чаддаг, хууль дүрмээ тодорхой мөрдүүлдэг орчин бүрдүүлэх нь Монгол Улсын нэр хүнд, цаашдын хөрөнгө оруулалтын орчинд чухал ач холбогдолтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан