Өглөө ажил, сургуульдаа явахад түгжрэлд саатаж, хэдэн минутын замыг хэдэн цагаар туулдаг нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Үүнд суудлын автомашины тоо нэмэгдэж буйгаас гадна хотын төвөөр дамжин өнгөрдөг хүнд даацын болон ачаа тээврийн автомашинууд тодорхой хэмжээнд нөлөөлдөг.
Тэгвэл Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127,1 км урттай шинэ төмөр зам ашиглалтад орсноор хот доторх хүнд даацын автомашины хөдөлгөөн буурах боломжтой байна.
Өдөрт 1800 орчим том оврын автомашин хот руу нэвтрэх шаардлагагүй болно

Уг төмөр замын хамгийн гол зорилго нь ачаа тээврийн урсгалыг Улаанбаатарын төвөөс гаргаж, хотыг тойруулан тээвэрлэхэд оршино. Ашиглалтад орсноор эхний үедээ жилд 3.5 сая тонн, цаашдаа 20-25 сая тонн ачааг хотын гадна тээвэрлэх тооцоо гарчээ. Мөн өдөрт дунджаар 1800 орчим том оврын автомашин хотын түгжрэлд "нэрмээс" болохгүй.
Энэ бол зөвхөн авто зам дээр харагдах автомашины тоо багасах тухай асуудал биш юм. Хүнд даацын автомашин цөөрөхийн хэрээр хотын гол замуудын ачаалал буурч, замын хөдөлгөөний урсгал жигдрэх юм. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын үр дүнг иргэд шууд мэдрэх аж.
Улаанбаатарт төмөр зам авто замтай огтлолцдог хэсэг цөөнгүй бий. Галт тэрэг өнгөрөх бүрд автомашины хөдөлгөөн түр зогсдог. Уг шалтгаанаар хоногт дунджаар 144 минут буюу хоёр цаг гаруй авто замын хөдөлгөөн хаадаг байна. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор энэ хугацаа 90 хүртэл хувиар буурна гэж төслийн багийнхан хэллээ.
Ингэснээр иргэдийн зам дээр зарцуулах хугацаа багасаж, автомашины зам хаах, галт тэрэг хүлээхээс үүдсэн зогсолт буурах боломжтой байна.
Аюултай ачаа, ачааны терминалуудыг хотоос гаргана

Шинэ төмөр замын өөр нэг чухал нөлөө нь аюулгүй байдал нэмэгдэх юм. Хотын төвөөр дамжин тээвэрлэдэг байсан аюултай, тэсэрч дэлбэрэх 34 төрлийн аюултай ачааг Богд уулын урдуур, шинэ төмөр замаар тээвэрлэх юм.
Улаанбаатарт байрлаж буй 13 ачааны терминал буюу ачих, буулгах цэгийг хотын төвөөс нүүлгэнэ. Төсөлд аюултай болон энгийн ачааны ачих, буулгах цэг төлөвлөсөн бөгөөд одоогоор газар шорооны ажил эхлээгүй гэв. Цаашид хотын төвд төвлөрсөн агуулах, ачих, буулгах цэгийг хотоос гаргаж, логистикийн бүс рүү шилжүүлнэ. Улмаар ачаа барааны урсгал дагасан том оврын автомашины хөдөлгөөн хотын төвд төвлөрөхгүй юм.
Төмөр зам барихад газар чөлөөлөлт хийнэ. “Одоогоор газар чөлөөлөлтөд мөнгө зарцуулаагүй бөгөөд эмээлт чиглэлд гурван айлын газрыг чөлөөлнө” гэж төслийн удирдагч хэлсэн юм.
Ажлын байр нэмэгдэж, тээврийн зардал буурах уу?

Тээврийн зардал буурна гэдэг нь шууд утгаараа бүх бараа бүтээгдэхүүний үнэ тэр хэмжээгээр буурна гэсэн үг биш. Харин ачааг илүү богино хугацаанд, зардал багатай тээвэрлэх нөхцөл бүрдэж, логистикийн нийт зардал буурах боломж бүрдэх юм.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Ачаа тээвэрлэх замын уртад өөрчлөлт гарахгүй. Тиймээс тээврийн зардалд өөрчлөлт орохгүй” гэв. Харин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн төслийн удирдагч Л.Идэрбат “Шинэ төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал буурах боломжтой” гэсэн юм.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор 976 байнгын ажлын байр шинээр бий болох ба 30 хүртэлх хувьд орон нутгийн иргэд ажиллана. Ингэхдээ тэднийг мэргэжлийн сургалтад хамруулах юм. Харин барилга угсралтын үед 3000 орчим түр ажлын байр бий болох тооцоо гарчээ.
Мөн тухайн төмөр замаар зорчигч тээвэрлэхэд техникийн хувьд бүрэн боломжтой бөгөөд тээвэрлэх эсэхийг бодлогын түвшинд шийдэх байна.
Багахангайгаас Хөшигийн хөндий, цаашлаад Эмээлттэй холбогдох энэ төмөр зам нь Улаанбаатарт төвлөрсөн ачаа тээврийн урсгалыг багасгахад оршино. Иймээс уг төмөр замыг шинэ зам бус, Улаанбаатарын тээвэр, логистик, аюулгүй байдал, цаашлаад хотын хөгжлийн бүтцийг өөрчлөх дэд бүтцийн төсөл гэж харж болох юм.