УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.16/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Туулын хурдны зам” мега төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.

Танилцуулгад, Энэ төсөл нь Засгийн газрын 2013 онд хэрэгжүүлэхээр тусгасан “Гудамж” төслийн хүрээнд анх төлөвлөгдсөн бол Засгийн газрын 2022 оны “Шинэ тойрог зам барих тухай” 476-р тогтоолоор Туулын хурдны зам гүүрэн байгууламж барих тухай зөвшөөрлийг Улаанбаатар хотын Засаг даргад даалгаснаар уг төсөл хэрэгжихээр болжээ.
Түүнчлэн 2023 онд “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг Туулын авто зам төслийг концессоор хэрэгжүүлэх жагсаалтад оруулан баталжээ. 2024 оны 7-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт явуулж хэрэгжүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
НИТХ-ын 2025 оны төсөв батлах тухай 2024 оны тогтоолд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд авто замын түгжрэлийг бууруулах төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Туулын хурдны замын төсөвт өртөг 916.3 тэрбум төгрөг. Тухайн онд 538.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр баталсан байна. Харин НИТХ-ын 2025 оны 1-р сарын 27-ны өдрийн тогтоолд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх мега төслийн жагсаалтад “Туулын хурдын зам” төслийг оруулж, улмаар 2025 оны 2-р сарын 15-нд тендер зарлахыг Сангийн сайд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.

ТЭЗҮ, зураг төслийн талаар.
ЗГ-ын 2013 оны ТЭЗҮ зураг төсөл батлах, талбайн солбицол тухай тогтоолоор Туулын хурдны замын чигийг анх тогтоосон бөгөөд энэ тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудын ажлын даалгаврын дагуу “Эм Си Пи Си Жи Ар” гэх компани төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, төсвийг хэсэгчлэн боловсруулсныг Барилгын хөгжлийн төвөөс анх магадлал хийж баталгаажуулжээ.
Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны 5-р сарын 18-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр төслийн төсөвт өртөг 594.8 тэрбум төгрөгөөр баталсан байна. Улмаар 2024 онд Зам, тээврийн хөгжлийн төвөөс нэгдсэн төсөвт өртгийг 916.3 тэрбум төгрөгөөр магадлал хийж, тодотгон баталгаажуулсан.
ЗТ-ийн сайд, Улаанбаатар хотын Захирагч нарын 2025 оны хамтарсан шийдвэрээр төслийн төсөвт өртгийн 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан байх бөгөөд энэ нь магадлалаар баталгаажаагүй. Энэ асуудлаар холбогдогч хоёр байгууллагаас Аудитын байгууллагад тайлбар одоогоор ирүүлээгүй байна.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын орон тооны бус эксперт томилох тухай 2025 оны тушаалаар 14 экспертийг томилсон бөгөөд холбогдох хуульд нийцүүлэн “Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ, зураг төслийн хянаж баталгаажуулах ажлыг Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулж төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан төсвийг 2.3 их наяд төгрөг, газар чөлөөлөлтөд 170 тэрбум төгрөг байхаар тооцон, 2025 оны 3 сарын 18-ны өдөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байна.
Төслийн сонгон шалгаруулалтын талаар. Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг 2 удаа зохион байгуулсан бөгөөд үнэлгээний дүгнэлтээр тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Тендерийн нийт төсөвт өртөг 1.9 их наяд төгрөг байсан ба эрх бүхий байгууллагын магадлалаар баталгаажаагүй байсан.
2 дахь сонгон шалгаруулалт 2025 оны 4-р сарын 23-ны өдөр зарлагдаж, БНХАУ-ын нэр бүхий ААН-үүдийн түншлэлтэй оролцогчид хамгийн сайн үнэлэгдэж, шалгарсан. Хоёр дахь сонгон шалгаруулалтын төсөвт өртөг 2.3 их наяд төгрөгийн дүнд магадлал хийсэн байна.
Төслийн санхүүжилтийн талаар. Төслийн санхүүжилтийг НИТХ-ын 2016 оны тогтоолоор 916.3 тэрбум төгрөг, санхүүжих дүнг 538.6 тэрбум төгрөг. Мөн 2025 оны нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг, санхүүжих дүнг 500 тэрбум төгрөг болгон өөрчлөлт оруулан баталсан. Улмаар нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай 2025 оны төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөгөөр баталсан байна. Туулын хурдны зам төсөлд нийслэлд хөрөнгө оруулалтын төсвөөс 2025 онд 500 тэрбум төгрөг, 2026 оны төсвөөс 800 тэрбум төгрөг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэгч байгууллагаас урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гаргасан.
Төслийг хэрэгжүүлэхэд төсөвт өртгөөс гадна 7.8 тэрбум төгрөг ийн зарцуулалт хийсэн байна. Үүнд, Туулын хурдны замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд 100 сая төгрөг,
Туулын хурдны замын зураг төслийг шинэчлэх ажилд 2.9 тэрбум төгрөг, газар чөлөөлөх нөхөн төлбөрт 2025 онд 800 сая төгрөг, 2026 онд 3.9 тэрбум төгрөг зарцуулжээ.
Төслийн санхүүжилттэй холбоотой асуудлыг АТГ шалгаж байна.