Үндэсний статистикийн хорооны 1212.mn-д байрлах мэдээлэлд суурилсан зарим ажиглалтыг хуваалцаж байна.
Ажиллах хүчний тоо 2025 оны есдүгээр сараас хойш 52,836-аар, харин ажиллагчдын тоо 52,785-аар буураад байна (Зураг 1).

Энэ нь ажил эрхэлж байсан хүмүүс олноороо ажилгүй болсон гэхээс илүүтэй, ойролцоогоор 53 мянган хүн тэтгэвэрт гарч, ажиллах хүч болон ажиллагчдын ангиллаас давхар хасагдсантай холбоотой байж болох юм.
Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн тодотголоос хойш яригдаж буй төрийн албан хаагчдын 9%-ийн цомхотголын нэлээд хэсэг нь тэтгэврийн насанд хүрсэн, эсвэл тэтгэврийн насанд хүрсэн ч үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс дээр төвлөрсөн байх магадлалтай байна.
Гэхдээ төрийн албан хаагчдын тоо цомхотгол хийгдэхээс өмнө 240 мянга орчим байсан гэж үзвэл, 9%-ийн цомхотголоор ойролцоогоор 21.6 мянган хүн ажлаас гарах тооцоо гарч байна. Харин хөдөлмөрийн зах зээлээс гарсан хүний тоо 53 мянгад хүрч байгаа нь зөвхөн төрийн албаны цомхотголоор тайлбарлагдахгүй юм.
Үүнд хэд хэдэн нэмэлт хүчин зүйл нөлөөлсөн байж болох юм. Нэгт, албан ёсны статистикт бүрэн хамрагддаггүй тэтгэврийн насны гэрээт ажилтнууд, зөвлөхүүд, түр орон тооны ажилчид төрийн байгууллагуудаас гарсан байж болно.
Хоёрт, хувийн хэвшилд ажиллаж байсан ахмад насныхны тэтгэвэрт гаралт мөн зэрэгцэн өссөн байх магадлалтай. Гуравт, эдийн засгийн идэвх саарч, зарим иргэд ажил хайхаа больсноор “ажилгүй” ангиллаас бус, шууд “ажиллах хүчнээс гадуур” ангилал руу шилжсэн байж болно.
Дөрөвт, гадаад руу хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн тохиолдолд эдгээр хүмүүс дотоодын хөдөлмөрийн зах зээлийн статистикаас хасагдах боломжтой. Тавд, төрийн зардал танах бодлогын хүрээнд зарим байгууллага шинэ ажилтан авахгүй удаашруулсан, эсвэл сул орон тоог нөхөөгүй байх нь нийт ажиллагчдын тоо буурахад давхар нөлөөлсөн байж болох юм.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн бүтэц өөрчлөгдөж байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, харьцангуй өндөр цалинтай, тогтвортой ажлын байрнаас хүмүүс гарч, оронд нь бага цалинтай, албан бус эсвэл түр ажлын байр нэмэгдэж байгаа тохиолдолд нийт ажиллагчдын чанарын үзүүлэлтүүд муудах эрсдэлтэй. Энэ нь зөвхөн ажил эрхлэлтийн тоо бус, хөдөлмөрийн бүтээмж болон өрхийн бодит орлогод нөлөөлөх боломжтой.
Ийнхүү ажиллагчдын тоо буурснаар тус хугацаанд ажиллах хүчний оролцооны түвшин 62.7%-аас 60.4% болж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.2%-аас 57% болж огцом буураад байна (Зураг 2).

Түүнчлэн хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин, ажилгүй болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 2025 оны зургаадугаар сараас хойш огцом өсөж, энэ хандлага үргэлжилж байна (Зураг 3). Энэ нь зөвхөн ажиллах хүчний тоо буурсан, ажилгүйдлийн асуудал бус, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нийтдээ сулрах шинж тэмдэгтэй байгааг илтгэж байна.
Өөр нэг анхаарал татаж буй зүйл нь улсын дундаж нэрлэсэн цалин 2025 оны арванхоёрдугаар сараас хойш тасралтгүй буурч буй явдал юм (Зураг 4). Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны эцэст улсын дундаж нэрлэсэн цалин 3.1 сая төгрөг байсан бол, 2026 оны дөрөвдүгээр сарын эцэст 2.6 сая төгрөг болж, даруй 14.5%-иар буураад байна. Энэхүү нэрлэсэн цалингийн абсолют бууралт нь бараг бүх төрлийн ажил мэргэжлийн бүлэг дээр ажиглагдаж байна.

Энэ нь нэг талаас эдийн засгийн идэвхжил суларч байгаатай холбоотойгоор цалин дээр тохируулга хийгдэж буйг, мөн ажиллах хүчний шилжилтийг илтгэж болох ч, нөгөө талаас хөдөлмөрийн зах зээлээс гарсан хүмүүс харьцангуй өндөр цалинтай бүлэг байсныг мөн илэрхийлж болно.
Тухайлбал, тэтгэврийн насанд ойртсон хүмүүсийн хувьд ажилласан жилийн нэмэгдэл, зэрэг дэв, албан тушаалын нэмэгдэл зэргээс шалтгаалан дунджаас өндөр цалин авч байсан байх боломжтой. Иймд эдгээр хүмүүс хөдөлмөрийн зах зээлээс гарснаар дундаж цалин статистик буурахад нөлөөлсөн байж болно.
Нэрлэсэн дундаж цалингийн абсолют бууралтаас гадна улсын дундаж бодит цалингийн индекс (2023=100) 2025 оны 12 сараас хойш мөн тасралтгүй буурч байна. Тухайлбал, тус индексийн утга өнгөрсөн оны эцэст 130 байсан бол, 2026 оны дөрөвдүгээр сар гэхэд 105.2 болж буурчээ (Зураг 5).
Өөрөөр хэлбэл, 2023 онтой харьцуулахад өнгөрсөн оны эцэст цалингийн худалдан авах чадвар 30 орчим хувиар өсөөд байсан бол, 2026 оны дөрөвдүгээр сар гэхэд бараг бүх өсөлтөө алдсан. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард үргэлжлэн өсөж байгаа тул бодит цалин одоо 2023 оны түвшнээс ч доош орсон байх магадлалтай.
Эдгээрийг нэгтгэн харвал хөдөлмөрийн зах зээлд зөвхөн “ажилгүйдэл өссөн” бус, харин ажиллах хүчний оролцоо буурсан, цалингийн бодит орлого агшсан, өндөр бүтээмжтэй ажлын байр хумигдсан байж болзошгүй гэсэн илүү өргөн хүрээний өөрчлөлт явагдаж байхыг үгүйсгэхгүй.
Хэрэв энэ хандлага үргэлжилбэл өрхийн хэрэглээ, татварын орлого, цаашлаад эдийн засгийн өсөлтөд дарамт учруулах эрсдэлтэйг анхаарах шаардлагатай.