Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн төсөвт хийсэн шинжээчдийн дүгнэлт, хяналтын сонсголын үр дүнгийн талаар хэлэлцсэн юм. Энэ асуудлаар хэд хэдэн улс төрч байр сууриа илэрхийлсэн.
Хотын дарга асан Х.Нямбаатар нүүр номдоо дараах тайлбарыг бичжээ.
-Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ.
Надад Засгийн газрын гишүүн, хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. Нохойд барьдаг мод гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай.
Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч байгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар.
Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно. Шангрилла-гийн хонгил дох Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа Худагийг хоёр сая доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Д.Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Таван толгойгоос ТЭЗҮ гээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна.
Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ гэжээ.