gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.21
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Асруулах шаардлагатай олон иргэн хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авч чадахгүй байна

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-06-22
1
Twitter logo

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.22/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нарын 64 гишүүний санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Асрах үйлчилгээтэй холбоотой харилцаа нь Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид хэсэгчлэн тусгагдсан боловч үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, хүний нөөц, санхүүжилт, төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүргийг цогцоор нь зохицуулсан бие даасан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа аж.

Мөн асрах үйлчилгээ шаардлагатай олон иргэн хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авч чадахгүй байгаа нь тэдний амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ үеэр онцлов.

Хуулийн төсөл нь хүн амын насжилт, хөгжлийн бэрхшээл, урт хугацааны асаргаа шаардлагатай иргэдийн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн, асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, асрах үйлчилгээг бие даасан нийгмийн үйлчилгээ болгон хөгжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын оролцоонд тулгуурласан үндэсний тогтолцоог бий болгоход чиглэжээ.

Төсөл нь нийт 10 бүлэг, 30 зүйлтэй. Зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгажээ. Асрах үйлчилгээний хамрах хүрээг зөвхөн ахмад настнаар хязгаарлахгүйгээр өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломж нь хязгаарлагдсан, бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай бүх хүний хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилгээ үзүүлэхээр зохицуулжээ. 

  • Асрах үйлчилгээг өдөр тутмын ахуйн асаргаа, 
  • Сэргээн засах асрах үйлчилгээ, 
  • Хүний эрх болон нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ гэсэн төрөлтэй байна.
    Мөн 
  • Гэрээр, 
  • Байгууллагад, 
  • Явуулын болон 
  • Өдрийн үйлчилгээний хэлбэртэй байхаар зохицуулжээ.

Төрөөс үйлчилгээ худалдан авах, татварын болон төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн дурын даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг олон эх үүсвэрт санхүүжилтийн механизмыг тусгасан гэв. 

Түүнчлэн хүний эрхийг дээдлэх, асруулагчийн хүсэл, сонголтыг хүндэтгэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, ил тод, хариуцлагатай байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зэрэг асрах үйлчилгээний суурь зарчмуудыг тусгасан аж.

Хуулийн төсөл батлагдсанаар асрах үйлчилгээтэй холбоотой харилцааг анх удаа бие даасан хуулиар зохицуулж, үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, хүний нөөц, санхүүжилт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоо бүрдэх аж. Мөн асрах үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авах боломж өргөжнө гэж төсөл санаачлагчид үзжээ.

Уг хуулийн төсөлтэй хамт

  • Нийгмийн халамжийн тухай хууль,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль,
  • Үндэсний баялгийн сангийн тухай хууль,
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай болон
  • Асрах үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан