УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар импортын янжуурт 30 хувийн онцгой албан татвар ногдуулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Одоо 5 хувийн буюу маш бага татвар ногдуулж байна. Засгийн газраас энэ төслийг нэн яаралтай горимоор УИХ-д оруулжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өмнөх парламентад гишүүн байсан хүн буюу "Монгол тамхи Со" компанийн захирал лобби хийж,татварыг бууруулсан. Тэр хүн өнгөрөнгүүт одоо та нар нэмэх гэж байна. 30 хувь өндөр биш үү? Дотоодын тамхи үйлдвэрлэгчдэд адилхан татвар ногдуулах нь зөв үү?
Евразийн эдийн засгийн холбоотой манай улс гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд зааснаар манай улс 5 улсаас гаалийн татваргүйгээр тамхи импортолно. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул Засгийн газар тамхины онцгой албан татварыг нэмэх шийдвэр гаргажээ.
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээр ирэх сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Үүнээс урьтаж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьжээ.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.