Хөл бөмбөгийн ДАШТ-ий албан ёсны эрхтэй гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж гэрэл зурагчин Ч.Ганбат АНУ-д Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, МУГТ С.Ням-Очир, ОУХМ П.Лхамдэгд нартай хэдэн хором ярилцсaныг хүлээн авна уу.
-Сайн байцгаана уу? Балжинням, Дашням давхцана гэдэг шиг АНУ-ын 250 жилийн ой өчигдөр (2026.07.04) болж өнгөрлөө. Өнөөдөр Seatle хотод ажиллаж амьдарч байгаа МУГТ С. Ням-Очир, ОУХМ П.Лхамдэгд нартай уулзаж байна. Мөн зочноор Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа ирсэн байна.
-С. Ням-Очирын сэтгэгдэл хэр байна вэ?
-Сумъяа дүү минь манай клуб дээр ирж8 таван өдрийн турш кемп ахалж багшиллаа. Бидний хувьд жүдогоор холбогдсон сайхан өдрүүд байна. Монголдоо байгаа юм шиг таатай санагдсан.
-Сайн байцгаана уу? Биднийг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Д.Сумъяа ирсэн учраас хамтарсан бэлтгэлд гарсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Манай том хүү барилдаж эхэлсэн, хоёр дүү нь ч мөн барилдмаар байна гэж хэлдэг.
-Д.Сумъяа сайн явж байна уу? Саяхан бид хоёр “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр таарсан. Энд ямар зорилгоор ирсэн бэ?
-Энэ хол газар та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Би ах, эгч хоёрынхоо урилгаар ирээд хэд хоног хамт байлаа. Мөн гэр бүлтэй нь цагийг сайхан өнгөрөөж байна. С.Ням-Очир, П. Лхамдэгд хоёр жүдогийн сургалтын төв нээжээ.
Өөрсдийнхөө чаддаг зүйлээр хүүхдүүдийн амьдралыг зөв замд нь чиглүүлэх их үйлс бүтээж байгаад нь талархаж байна. Тав хоногийн турш клубийн хүүхдүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, мэддэг зүйлсээ чадлаараа хуваалцлаа.
Хэдий бага хугацаа ч гэсэн хамтдаа цагийг сайхан өнгөрөөсөн. Тус жүдогийн сургалтын хүүхдүүд олон улсад түрүүлээд, АНУ-д гуравдугаар байр эзэлж том амжилт үзүүлж байна. Энэ улсад урьсан ах, эгч хоёртоо баярлалаа. Сургалтын төвөөсөө олимпын аварга төрүүлэх болтугай гэж хүсэн ерөөе. Мөн хөлбөмбөгийн ДАШТ-ий гэрэл зургийн сурвалжлагч Ч.Ганбат ахдаа амжилт хүсье.
Увс аймгийн Тэс сумын харьяат МУГТ С.Ням-Очир
- “Лондон-2012” зуны олимпын наадам,
- “Астана-2015” ДАШТ-ий хүрэл,
- Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медаль,
- “Парисын их дуулга”-ын аварга гээд нэр алдраа дэлхийн дэвжээнд гаргаж байсан билээ.
Түүний гэргий П.Лхамдэгд ОУХМ цолтой бөгөөд
- Бээжингийн олимпын 7-р байр шагналтай,
- Азийн наадмын хүрэл,
- Азийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан амжилтыг үзүүлжээ.