"Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК нь Ховд аймгийн төв болон 16 сумын цахилгаан түгээх, хангах үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллага.
Тус байгууллагаас өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан өчигдөр (2026.07.06) “ОХУ-аас нийлүүлж буй цахилгаан эрчим хүч тодорхойгүй хугацаагаар тасарлаа. Хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандана уу” гэж мэдэгдэл гаргажээ.
Харин Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн "Увс цахилгаан түгээх салбар"-аас "ОХУ-ын "Чадан" дэд станцаас нийлүүлж буй цахилгаан эрчим хүч 21:45 минутад тасарлаа. Урьдчилсан мэдээллээр гэмтэл гарсан цэгийг тодорхойлсон бөгөөд гэмтлийг засварлахаар засварын бригад ОХУ-ын Кызыл хотоос хөдөлсөн байна.
Гэмтлийг бүрэн арилгах хүртэл хугацаанд Дөргөний УЦС-аас 1-р зэргийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр хангаж байна.
Иймд хэрэглэгч та бүхнийг тэвчээртэй, хүлээцтэй хандахыг хүсье. Мөн аж ахуйн нэгж, албан байгууллагууд нөөц эх үүсвэрээ бэлэн байлгахыг зөвлөж байна" гэж мэдээлжээ.